| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2334000300269 |
| Дугаар | 2025/ДШМ/14 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/14
2025 02 05 2025/ДШМ/14
Т.О, Б.Б, Ч.Т
М.Бнарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Халиун
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин /цахимаар/ Н.Дэмбэрэлдагва /цахимаар/
Яллагдагч Т.О-ын өмгөөлөгч А.Ариунаа /цахимаар/
Яллагдагч Б.Б, Ч.Т нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийг үндэслэн Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт холбогдох эрүүгийн 2334000300269 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, ....... оны 8 дугаар сарын 13-ны өдөр ........ аймгийн .......... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......” ХХК-д уурхай хариуцсан дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ........ овогт .................., Регистрийн дугаар ............
2.Монгол Улсын иргэн, ........... оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.......” ХХК-д үйлдвэр хариуцсан дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ............ тоотод оршин суух хаягтай, урьд нь
Булган аймгийн Сум дундын шүүхийн ......... оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, Т. овогт Б.Б, Регистрийн дугаар .......
3.Монгол Улсын иргэн, ....... оны 3 дугаар сарын 15-ны өдөр ............ аймгийн .......... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......... аймгийн ........ сумын ............. оршин суух хаягтай, урьд нь
........ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ...... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Г овогт М.Б , Регистрийн дугаар .....
4.Монгол Улсын иргэн, ........ оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “.......” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С овогт Т.О , Регистрийн дугаар .........
5.Ч.Т, Б.Бнар 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ....... 1 дүгээр багийн нутаг дэвсгэр .......гэх газарт үйл ажиллагаа явуулах “.......” ХХК-ийн боржин чулуун уурхайд уурхайн даргаар ажиллаж байхдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3-т заасан “...үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах", мөн ажлын байрны тодорхойлолтод “... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх" гэсэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн заалтуудыг тус тус зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэхээр туслах ажилтан М.Бүүрэг өгсөн,
М.Бнь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх ил уурхайн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн”, мөн зүйлийн 18.2.2-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” заалтыг зөрчиж, шинээр ажилд орж байгаа иргэнийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг дадлагатай болно” гэсэн заалтын дагуу ковш жолоодох эрх аваагүй, ачигчийн аюулгүй ажиллагааны дүрэм “шанаган дээр хүн зогсоож өргөхийг хатуу хориглоно” гэсэн заалтыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан “Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд амь хохирогч туслах ажилтан Б.Мсуулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг тунелийн канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд Б.Мнь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Т.Онь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ....... 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........гэх газарт үйл ажиллагаа явуулах “.......” ХХК-ний боржин чулуун уурхайд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”, мөн хуулийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.”, мөн хуулийн 27.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ...чиг үүргийг тусгана, мөн хуулийн 28.1-т Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна, 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, 28.1.4-т ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.8-д аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, авто ачигчийн шанаганд М.Бнь амь хохирогч туслах ажилтан Б.Мсуулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг тунелийн канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд Б.Мнь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
6. Төв аймгийн прокурорын газраас Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
7. Анхан шатны шүүх: “Яллагдагч Ч.Т, Б.Б, М.Б Т.Онарт холбогдох эрүүгийн 2334000300269 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд яллагдагч Ч.Т, Б.Б, М.Б Т.Онарт холбогдох хэрэгт дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийг тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна” гэж хуульчилсан байх бөгөөд /3хх-ийн 66 дугаар тал/ шинжээч эмч И.Ганболороос 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийг яллагдагч Т.Отүүний өмгөөлөгч А.Ариунаа, иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан, яллагдагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг нарт танилцуулаагүй нь хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж.
Мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч А.Ариунаа, Д.Энхцэцэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан нар нь хэргийн материалыг танилцуулаагүй, хүсэлт, гомдол гаргах эрхийг маань хязгаарласан гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж,
Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, оруулагч, хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Гуравдугаар хавтас хэргийн 134 дүгээр талд 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Т.О-аас дахин мэдүүлэг авсан байх ба яллагдагч “өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй” гэсэн байх ба яллагдагч Т.Онь хавтас хэрэгт авагдсан баримтаар өмнө /2хх-ийн 4 дүгээр талд/ иргэний хариуцагчаар тогтоож мэдүүлэг авсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль бусаар хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заажээ.
Уг хэрэгт яллагдагч Т.Онь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар татагдсан прокурорын тогтоол /3хх-ийн 40-47 дугаар тал/ хэрэгт авагдсан байгаа болно.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/85 дугаар магадлалд заагдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйг дурдаж, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Ч.Т, Б.Б, М.Б Т.Онарт холбогдох эрүүгийн 2334000300269 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж,
Эрүүгийн 2334000300269 дугаартай хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Т, Б.Б, М.Б Т.Онарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
8. Прокурор М.Үүрийнтуяа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар эсэргүүцэлдээ: “Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Үүрийнтуяа би 2334000300269 дугаартай Б.Б, ЧТ, М.Б, Т.О нартхолбогдох хэрэгт 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 243 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Яллагдагч Б.Б, ЧТ, М.Б, Т.О нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ....... 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ...........гэх газарт үйл ажиллагаа явуулах ......ХХК-ийн боржин чулуун уурхайд гүйцэтгэх захирлаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна", мөн хуулийн 27.2 "Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна", мөн хуулийн 27.5. "Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар.... чиг үүргийг тусгана, мөн хуулийн 28.1. Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.3. хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, 28.1.4 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, 28.1.8. аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчиж, авто ачигчийн шанаганд М.Бнь амь хохирогч туслах ажилтан Б.Мсуулган хөдөлсний улмаас хаягдал боржин чулуу гаргадаг туннелийн канвер, авто ачигчийн шанага хоёрын хооронд Б.Мнь хавчуулагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Б, ЧТ, М.Б, Т.О нартхолбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасныг 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр прокурор хэргийг хүлээн авч яллагдагч Т.О-аас мэдүүлэг авсан. Яллагдагч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан. Яллагдагч Т.Онь "Би хэрэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн болохоос биш А.Ариунаа өмгөөлөгчтэй мэдүүлгээ өгнө" гэж хэлээгүй байдаг. Мөн хэргийн материалтай танилцуулах тэмдэглэлд яллагдагч Т.Онь прокурорын шатанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэж гараараа бичиж тэмдэглэсэн. Хэрэг прокурорын шатанд ирсний дараа прокурорын туслах ажилтан өмгөөлөгч нартай холбогдож хэргийн материалтай танилцах талаар хэлж тэмдэглэл үйлдсэн байдаг.
Хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах эрхээр хангаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дараа яллагдагч Т.Оөмгөөлөгч А.Ариунаа хэргийн материалтай танилцахаар ирсэн. Харин бусад оролцогч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн материалтай танилцах шаардлагагүй талаар хэлснийг тэмдэглэл үйлдсэн.
Иймд хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах эрхээр хангасан, хэргийг дахин шалгуулах шаардлагагүй гэж үзэж байгаа тул Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…”.......” ХХК нь 6 сараас 12 сар хүртэл ямар ч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар дүрэм журам танилцуулсан, заавар зөвлөгөө өгсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг сахиулах мэргэжлийн хүн болон ковш барих хүн ч бас байхгүй. Дарга нар нь ямар ч стандартгүй үйл ажиллагаа явуулсан тул буруутай. Үүнтэй холбоотойгоор Т.Ояллагдагчаар татаж, зохих ажиллагааг хийсэн...Уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлээгүй, хангаж ажиллаагүй байж өнөөдөр би гэм буруугүй гээд сууж байгаад нь хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Хохирогчийн ар гэр, сэтгэл зүйн хохирол, гэнэтийн ослын нөхөн төлбөр зэрэг асуудал орхигдоод байгаа. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагч Т.О2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар татаж, 3 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг авахдаа эрх, үүргийг танилцуулахад ойлгосон, нэмж ярих зүйл байхгүй гэсэн байдаг. Улсын прокурорын ерөнхий газарт Т.Оөмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг хэргийн хамт шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлнэ үү гэсэн. Өмнө нь яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй гэж анхан шатны шүүх рүү хэргийг буцаагаад, зохих ажиллагаануудыг хийж ирүүлэхдээ яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарыг хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдсан. Мөн тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаа үйлдэл тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Прокурор А.Ариунаа өмгөөлөгчид мэдэгдсэн гэж хэлж байна. Ямар үед мэдэгдсэн бэ гэхээр яллах дүгнэлт үйлдсэний дараа мэдэгдсэн. Яллах дүгнэлт үйлдэхээс өмнө буюу үйлдсэний дараа мэдэгдэх нь маш том ялгаатай ойлголт юм. Учир нь надад ямар ч хүсэлт, гомдол гаргах нөхцөлийг олгохгүйгээр шууд яллах дүгнэлт үйлдсэн. Харин яллах дүгнэлтийн үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Гэтэл зөвхөн хөдөлмөрийн улсын байцаагчаар дүгнэлт гаргуулаад байгаа нь хэргийн бодит байдлыг нотлоход хангалтгүй. Тухайн дүрмийн 662 дугаар заалтад ажилтанд энэ дүрмийн заалтыг зөрчсөн үүрэг даалгавар өгсөн удирдах болон инженер техникийн ажилтныг дүрмийн заалт зөрчсөнд тооцно гэж заасан байдаг...Туслах ажилтан .............нарын гэрчээр өгсөн мэдүүлэгт 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “.......” ХХК-ийн захирал Т.Онь тухайн өдөр цалинтай амралт олгох, шинэ жилийн баярын цэнгүүнийг тэмдэглэх тушаал гаргасныг уурхайн дарга Ч.Тзөрчсөн...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон арга хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан нөхцөл байдлыг өнөөдөр хэн бий болгоод байгаа юм бэ гэдэг дээр дүгнэлт хийж, тодруулахын тулд зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх шаардлагатай.
......компанийг иргэний хариуцагчаар татаад, иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан...Тухайн үед миний гаргаж байсан хүсэлтүүдэд миний утасны дугаар, гэрийн хаяг тодорхой байхад мэдэгдээгүй. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл. Иймд анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаартай захирамж хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
12. Яллагдагч Б.Б , Ч.Тнарын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцаах саналыг дэмжиж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж ажиллаагүй. Яллах дүгнэлт үйлдсэний дараа хэргийн оролцогчид буюу өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцуулахаар мэдэгдэж байгаа нь процессын зөрчил гэж үзэж байна” гэв.
13.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Халиун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор М.Үүрийнтуяагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй тухайн хэргийн мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянан үзлээ.
1.Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
2.Яллагдагч Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл, хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 224-р талд авагдсан хуулийн хүчин төгөлдөр болсон 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ДШМ/85 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ “...хэргийн холбогдогчийг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдлыг нотлоогүй...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нотолж чадаагүй...мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй зэрэг байдлуудыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Ч.Т , Б.Б , М.Бнар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд суулган хаягдал боржин чулуу гаргадаг тунель рүү орсны улмаас Б.Мнь өндрөөс унаж, хүний амь нас хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна гэж үйл баримтын талаар нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буруу дүгнэлт хийсэн...” гэсэн үндэслэлийг заасан байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.
Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар захирамжаар /2хх-ийн 242-р тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 50 хоногийн хугацаагаар буюу 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, мөн зүйлийн 6 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон хугацаанд магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн ирүүлэхийг прокурорт даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалт нь тухайн хэргийн хүрээнээс хальж хэрэгт урьд, өмнө огт яллагдагчаар татагдаагүй этгээдийг шинээр татан оролцуулах агуулгагүй ба, хэрэв тухайн хэрэгт шинээр татан оруулах гэж буй этгээд уг хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон, уг этгээдгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход сөргөөр нөлөөлнө гэж шүүхээс үзвэл уг ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг прокурорт буцаан шийдвэрлүүлэх, эсхүл энэ талаар тухайн этгээдэд тусад нь эрүүгийн хэрэг нээн хуульд заасан журмын дагуу нотлох баримт, цуглуулан, бэхжүүлж шүүхээр гэм бурууг нь хянан шийдвэрлүүлэх нь мөрдөх болон прокурорын байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Гэтэл Төв аймгийн Прокурорын газар хуульд нийцээгүй дээрх шийдвэрийг үндэслэн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хариуцагчаар “......” ХХК болон Т.Отатсан тогтоолыг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай прокурорын тогтоолоор хүчингүй болгож, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шинжээч И.Ганболороос авсан мэдүүлгийг ялллагдагч Т.О-т танилцуулаагүй, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2334000300269А дугаар тогтоолоор Т.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тогтоолыг танилцуулан, мөн өдөр өмгөөлөгч Д.Энхцэцэгийг байлцуулан яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг хийж, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 298Б дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.
4.Анхан шатны шүүх дээрх шүүгчийн захирамж болон хийгдсэн ажиллагааг залруулах зорилгоор өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 525 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...Эрүүгийн 2334000300269 хэргийн яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материал танилцуулаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар бүлэг "Мөрдөн байцаалт дуусгах", 32.1-т "хавтаст хэргийн материал танилцуулах"-ыг мэдэгдэх гэсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын хуульд заасан эрхийг хязгаарласан төдийгүй мөн бүлэгт заасан прокурорын шатанд эдлэх хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан үйлдэл болжээ...” гэх үндэслэлийг заасан байна.
Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 2334000300269 дугаартай хэрэгт дахин ажиллагаа хийж яллагдагч Т.О-аас мэдүүлэг авахад “...би өмгөөлөгчөө сольсон. Манай өмгөөлөгч Ариунаа гэх хүн байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн, 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалтай танилцуулах баримтад “...өмгөөлөгчийн шатанд прокурорын шатанд танилцах хүсэлтэй...” байгааг тэмдэглэсэн байх ба яллагдагч Б.Б , Ч.Т , М.Б болон тэдний өмгөөлөгч нарт хэргийн материалтай танилцуулах зэрэг ажиллагааг хийж, яллагдагч Б.Б , Ч.Т , М.Б , Т.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 243 дугаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн.
5.Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан яллагдагч Т.Оөмгөөлөгч А.Ариунаагийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтас хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж,
мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтас хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж,
мөн хуулийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч А.Ариунаа, Д.Энхцэцэг, иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан нар нь хэргийн материалыг танилцуулаагүй, хүсэлт, гомдол гаргах эрхийг маань хязгаарласан гэж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн...” гэх дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцааж болно.
Шүүхээс ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа үндэслэлүүд нь хэргийн оролцогчийн эрхийн зөрчлийг арилгах, хийгдэх ажиллагаа нь нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, уг ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэснээр хэргийн бодит байдал, цаашид хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөө үзүүлэх зэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар нягтлан шалгадагтай холбоотой байдаг.
Яллагдагч Т.Онь 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө иргэний хариуцагчаар татагдсан компанийг төлөөлөн мэдүүлэг өгөхөд байлцсан өмгөөлөгчөө сольсон буюу өмгөөлөгчөөр А.Ариунааг авсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдэгдсэн /3хх-ийн 134/, өмгөөлөгч А.Ариунаа мөрдөн байцаалтын шатанд буюу Улсын Ерөнхий прокурорын газарт 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “...хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан зөрчлүүд арилаагүй, өмгөөлөгчид хэргийн материал танилцахыг мэдэгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол гаргах эрхээр хангаагүй, магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй...” гэх агуулга бүхий гомдол гаргасан, мөн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч А.Ариунааг оролцуулах хүсэлт ирүүлсэн байхад аль ч шатанд өмгөөлөгчид хэргийн материалтай танилцуулах талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасан заалтыг хэрэгжүүлээгүйгээс хэргийн оролцогчид хуулиар олгосон эрх зөрчигдсөн, хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байх тул мөрдөгч, прокурор нь анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 525 дугаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй.
6.Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт холбогдох эрүүгийн 2334000300269 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1056 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлээс уг ажиллагаатай холбоотой гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Т.О, Б.Б, Ч.Т, М.Бнарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүхэлд нь хийгээгүй гэж дурдсан шүүгчийн захирамж нь үндэслэл муутай байгаа тул прокурор эсэргүүцэлдээ нэмж тайлбарласан хэсгийг хүлээн авсан болно.
7.Анхан шатны шүүхээс гарах эрхийн акт нь хуульд нийцсэн байх ёстой тул цаашид Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолыг анхаарах нь зүйтэй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
З.ТҮВШИНТӨГС