| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01047/И |
| Дугаар | 103/ШШ2025/01088 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/01088
2025 ************** 20 *******0*******/ШШ2025/0*******088
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ийн байрны ******* давхарт байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ************** тоотод оршин суух, ******* *******, ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,748,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.*******, Д.Баттогтох нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,748,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2024 оны *******0 дугаар сарын 02-ны өдөр Д.*******, Д.Баттогтох нар нь "*******" ББСБ-тай *******64*******00**************2********************* дугаартай "Зээлийн гэрээ", "Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж 5,000,000 төгрөгийг сарын *******,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа хөрөнгөөр 9,900,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй **************0 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2025 оны 09 дугаар сарын 22-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл *******,66*******,42******* төгрөг, хүү 62,24******* төгрer, нэмэгдүүлсэн хүү *******2,449 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүсэн зардалд буюу нотариаын зардалд *******2,000 төгрөг нийт хариуцагч нараас *******,7*******6,********************* төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд хянагдаж байгаа "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Дашням овогтой *******, Догсронжав овогтой******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,748,********************* төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийн ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрч байгаа тул дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Хариуцагч Дашням овогтой *******, Догсронжав овогтой******* *******,748,********************* төгрөгийг 2025 оны *******0-р сараас эхлэн 6 сарын сарын хугацаанд дараах нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд: 2025 оны *******0 дугаар сарын 25-нд *******00,000 төгрөг, 2025 оны ************** дүгээр сарын 25-нд 600,000 төгрөг 2025 оны *******2 дугаар сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 0******* дүгээр сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 02 дугаар сарын 25-нд 600,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 448,********************* төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхөөр тохиролцов. Эвлэрэлийн гэрээний дагуу үүргийг гүйцэтгээгүй тохилдолд журмын дагуу дараагийн шатны арга хэмжээг авах болно. Эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид төлбөр төлөх цаг хугацаа, үнийн дүнгийн хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Тайжууд овогт ******* *******, Боржигон ************** нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,748,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар 2025 оны *******0 дугаар сарын 25-нд *******00,000 төгрөг, 2025 оны ************** дүгээр сарын 25-нд 600,000 төгрөг 2025 оны *******2 дугаар сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 0******* дүгээр сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 02 дугаар сарын 25-нд 600,000 төгрөг, 2026 оны ******* дугаар сарын 25-нд 600,000 төгрөг 2026 оны 4 дүгээр сарын 25-нд 448,********************* төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******7,460 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас *******7,460 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА