Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/01102

 

 

202*******          11          24                                         10*******/ШШ202*******/01102

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: *******нуур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах *******нуур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух овогт *******,

Хариуцагч: *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт  холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 10 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянаад: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******нуур дүүргийн ******* газар нь хариуцагч О.Хэрлэнтуул, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******нуур дүүргийн ******* газар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Улаанбаатар хот, *******нуур дүүрэг, 6 дугаар хороо, ******* гүн ******* гудамж ******* тоотод оршин суух хаягтай иргэн *******, ******* ******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 6,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 202******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл *******6 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 202******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 167,000 төгрөг төлж, үлдэх 1**************,000 төгрөгийг 202******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 6,000,000 төгрөгөөс одоог хүртэл төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.*******-д "Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг үүрэг гүйцэтгэгч тал үүрэг гүйцэтгүүлэгч талд эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна гэж гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгтэй үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс батлан даалтын гэрээг заавал байгуулна", 2 дугаар зүйлийн 2.*******-д "Гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болон удаа дараагийн зөвлөгөө шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд хугацаанаас өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах, олгосон санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг Б талаас нөхөн гаргуулах, нэхэмжлэх эрхтэй", мөн гэрээний ******* дугаар зүйлийн *******.10-д "Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, хавсралтад тусгагдсан "Эргэн төлөлт хийх хуваарь"-ийн дагуу Төрийн сан банкны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1002002*******7010 тоот дансанд сар бүр эргэн төлнө" гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.*******, 2 дугаар зүйлийн 2.*******, ******* дугаар зүйлийн *******.10, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Батлан даалтын гэрээ"-ний 1 дүгээр зүйлийн 1.*******-т тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зөрчсөн *******, ******* ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 6,000,000 төгрөгийг гаргуулж *******нуур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны 1002002*******7010 дансанд олгуулж өгнө үү гэжээ.    

Хариуцагч О.Хэрлэнтуул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс авсан 6,000,000 төгрөгийн зээлийн төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс авсан 6,000,000 төгрөгийн зээлийн төлөхийг зөвшөөрч байна гэжээ

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 7*******8.1 дэх  хэсгүүдэд заасныг тус  тус  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******нуур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч овогт Очирхуягийн, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

            2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 110,9*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч О.Хэрлэнтуул, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 110,9*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, **************,47******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.    

            *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                      П.ТУЯА