| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01319/И |
| Дугаар | 103/ШШ2025/01057 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/01057
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/01057 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Махатма гудамж, **** дүгээр байр, ******* ******* ******* оффис, ** давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт *******- хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,591,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* Богд Финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч С. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч С. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан ****** дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 9********** дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,551,960 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,003,244 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16,872 төгрөг, нотариатын зардалд 19,000 төгрөг нийт 5,591,075 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.аас гаргуулж банк бус санхүүгийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч С. нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,591,075 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 930,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг
- 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг
- 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 930,000 төгрөг
- 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 941,075 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч С. гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******-Од овогтой хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,591,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С. нь 5,591,075 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 930,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 930,000 төгрөг , 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 930,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 941,075 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,203 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамж 52,203 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ