| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2334004920102 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
2025 02 19 2025/ДШМ/15
Э.З, О.Г нартхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга
Хохирогч Э.Ц, түүний өмгөөлөгч С.Базардорж
Шүүгдэгч О.Г , түүний өмгөөлөгч А.Энхтүвшин
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г өмгөөлөгч А.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Э.З, О.Г нарт холбогдох эрүүгийн 2334004920102 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол улсын иргэн, ....... оны 3 дугаар сарын 28-ны өдөр .............. төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 4, ээж, эмээ, дүүгийн хамтаар .................... тоотод оршин суух хаягтай, Б.О овгийн Э.З, регистрийн дугаар ......
2.Монгол улсын иргэн, ......... оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ........... төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл ганцаараа, .............. тоотод оршин суух хаягтай,
урьд ........... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар,
.................. шүүхийн .......... оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, М овгийн О. , регистрийн дугаар ...............
3. Э.Знь 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Амар нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Г.Бмаргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.Гнь 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багт байрлах Амар нэртэй хүнсний дэлгүүрийн гадна иргэн Э.Цгийн нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
4. Төв аймгийн прокурорын газраас Э.З-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Г-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Э.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
шүүгдэгч Монгол овогт О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З-д800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-тоногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тооцож, шүүгдэгч О.Гнь шүүхээс оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүгдэгч Э.З, О.Г нарт шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн 2334004920102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Г-оос 485,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Цд олгож, шүүгдэгч Э.З-аас 316,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгож, хохирогч Э.Цгийн 10,390,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.З, О.Г нартурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Шүүгдэгч О.Гөмгөөлөгч А.Энхтүвшин давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолоос шүүгдэгч О.Г-тхолбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэж заасныг, мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 24 дугаартай 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг хэзээ болсон эсэх нь бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй зүйлүүд байсаар байтал анхан шатны шүүх энэ талаар огт үнэлж дүгнэлт хийгээгүй. Тухайлбал гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, гэмт хэрэг болсон гэх цагийг хохирогч Г.Б, гэрч Х.Знар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2-3 цагийн хооронд болсон хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Харин шүүгдэгч О.Г, Э.Зболон гэрч Э.Д, Э.Ө, Г.Тнар “... 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд хохирогч нартай муудалцсан...” гэх мэдүүлгийг өгдөг ба энэ нь дараах баримтуудаар тогтоогддог. Үүнд:
Гэрч Э.Д, Э.Ө, Г.Тнарын 2024 оны 9 дүгээр сард өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-ын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг,/ хх-н 20-21 хуудас/, гэрч Х.З2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг, /хх-н 23-24 хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/520 дугаартай Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол. / хх-н 108-112 хуудас / болно.
Дээрх баримтуудаас үзэхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг үнэн зөв өгсөн эсэх нь эргэлзээтэй, хохирогч Э.Ц нь хэрэг болсон өдрөөс 2 өдрийн дараа цагдаад өргөдөл өгсөн мөртлөө шүүхэд хэрэг болсон өдөр цагдаад дуудлага өгсөн хэмээн мэдүүлэг өгсөн. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
Мөн хохирогч Э.Цгийн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудаснаас үзвэл яаралтай тусламжид 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04:54 минутад ирсэн байдаг ба үүнээс үзэхэд хохирогч нар 2024 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө биш 15-ны шөнө зодуулсан байх магадлалтай бөгөөд хохирогч нар нь нэлээн согтуу байсан талаар шүүгдэгч нар болон гэрч Мөнх-Уянга мэдүүлдэг. Иймд хэнд, хэзээ зодуулснаа андуурсан байж ч болох үйл баримтууд тогтоогдож байна. /хх-н 34, 42 хуудас/
Түүнчлэн хохирогч Э.Цд учруулсан хохирлыг О.Гучруулсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүхийн зүгээс энэ талаар огт үнэлж дүгнэлгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч О.Г-тхолбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
7. Хохирогч Э.Цгийн өмгөөлөгч С.Базардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, шүүхээс гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Хэргийн нотлогдвол зохих байдал тогтоогдсон, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй гэж тайлбар хэлж байна. Хохирогчоос гадна гэрч Мөнх-Уянга, Батбаяр, шүүгдэгч Э.Знар О.Гхохирогч А.Цэрэндавааг цохиж гэмтэл учруулсан гэдгийг тогтвортой мэдүүлдэг. Шүүх 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.
Ингэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох, 2-т өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан эмчийн магадалгаа хуурамч нотлох баримт мөн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоо гэсэн 2 үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан.
Мөн тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч нараас мэдүүлэг авдаг. Тухайн өрхийн эмнэлгийн эмчээс О.Г-тэмнэлгийн магадалгаа өгсөн эмч танай эмнэлэгт ажилладаг уу гэхэд тухайн эмч нь манай өрхийн эмнэлэгт ажилладаггүй, О.Ггэж хүн тухайн цаг хугацаанд манай эмнэлэгт үзүүлээгүй байна гэсэн байдаг.
2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс А.Цэрэндаваад учирсан хохирлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байна, хэдийгээр миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй ч өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжилье гэдэг байр суурийг хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилох асуудал дээр ямар ч дүгнэлт хийгээгүй, орхигдуулж шийдвэрлэсэн. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Анхан шатны шүүх хохирол хор уршгийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн эмчилгээний зардал 10.390.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийн цаад үр дагавар нь хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлаж байгаа учраас иргэний шүүх үнэлэхгүй, дахин шийдвэрлэх боломжгүй болно. Тэгэхээр давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг залруулах боломжтой учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болгон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
8. Прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Гнь 2023 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт дэлгүүр багт байрлах “Амар” хүнсний дэлгүүрийн гадаа өөрийн найз Э.З-ыг бусадтай маргалдан зодолдож байхыг нь харсан... улмаар очиж А.Ц-гийн нүүрэн тус газарт гараараа цохин унагаасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нотлогдон тогтоогддог. Хохирогч Э.Ц нь эх сурвалжаа шууд зааж, тогтвортой мэдүүлэг өгдөг. Мөн гэрч Золжаргал, З, Батбаяр, Мөнхбуянт, Өсөхбаяр, Баяр, Тэмүүжин, Даваанасан нар нь А.Ц-г О.Ггүйж ирээд нүүрэн тус газар нь цохисон, үүний улмаас Э.Ц арагшаа саваад унасан гэж мэдүүлдэг. Мөн А.Ц-ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хатуу зүйлийн үйлчлэлээр учирсан гэдэг нь шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон.
А.Э өмгөөлөгч гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох ёстой гэж яриад байна. Үйл баримтыг цаг, минутаар нь тогтоох боломжгүй байгаа. Харин 15-аас 16-нд шилжих шөнө “Амар” хүнсний дэлгүүрийн гадаа хэрэг болсон нь нотлогдон тогтоогддог.
Хохирогч А.Ц-ийн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй, ойлгомжтой гарсан. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилсэн, хууль ёсны үндэслэл бүхий байх тул шүүгдэгч О.Гөмгөөлөгч А.Энхтүвшиний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
9. Шүүгдэгч О.Гтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг А.Цэрэндаваагийн нүүрэн тус газар цохисон гэж яриад байгаа. Миний гар хугархай, яс нь зөрчихсөн учир хүн цохих боломжгүй. Би энэ хүнийг зодоогүй, цохиогүй. Гэтэл зарим гэрч мэдүүлэг өгөхдөө миний өгсөн баримтад тааруулж намайг мөргөсөн, эсхүл цохисон гэж өөрчилж ярьсан байсан. Мөн цагийн ялгаа дээр гэвэл тухайн өдөр 23 цаг 35 минутын үед бид баарнаас гарсан, 00 цаг 10 минутын үед би гэртээ орж ирээд унтсан. Гэтэл намайг шөнийн 02:00 цагаас 02:30 минутын хооронд зодсон гэж яриад байгааг анхаарах хэрэгтэй...үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
10.Хохирогч А.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Гнамайг цохисон нь үнэн. Хохирлоо барагдуулмаар байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Гөмгөөлөгч А.Энхтүвшинийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог болно.
2. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч О.Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 110 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 684 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхийг даалгасан ба уг нэмэлт ажиллагааг хийхэд гэрч Э.Д “...Г Ц-г толгойгоороо мөргөөд...мөн З, Б нарыг цохиж авсан...Б Г-той зодолдсон...” гэх /1хх-237/,
гэрч Э.Ө “...Гмашинаас бууж ирээд Цэрэндавааг алгадаад авсан. Гэтэл хажуугаас нь З Б нар орж ирээд Г-той зодолдсон...” гэх /1хх-240/,
гэрч Г.Т“...Гмашинаас бууж ирээд Ц-ааг алгадаад З, Б нартай зодолдсон...Б, З Г-той ээлжлээд зодолдоод байсан...” гэх мэдүүлгүүдийг /1хх-14/ өгсөн байна.
Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч О.Г өмгөөлөгч А.Энхтүвшиний шинжлэн судалсан дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь хохирогч Г.Б-ын “...Золжаргал, Гхоёр З бид хоёрыг зодсон...миний нүүр хэсэгт Ган-Очир, Золжаргал хоёр гараараа цохисон, мөн З , Гхоёр хөлөөрөө өшиглөсөн, яг хэдэн удаа гэдгийг санахгүй байна...” гэх /1хх-20/,
гэрч Х.З“...миний биеийн нүүр болон цээж, хөл, гар руу З , Гнар нийлээд олон удаа цохисон, яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна... Б-ыг Г , З хоёр нийлээд зодоод байсан.. Ямар ч байсан нүүр болон бие рүү нь Г , З хоёр хоёулаа цохисон...” гэх мэдүүлгүүдтэй /1хх-23/ агуулгын хувьд зөрүүгүй байх ба Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 577 дугаартай дүгнэлтэд “...Г.Б-ын биед баруун нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний доод зовхи, ооч, хүзүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Г.Б-ын биед учирсан баруун нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний гадна буланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэж тусгагджээ.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Э.Д, Э.Ө, Г.Тнарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байхаас гадна хохирогч Батбаярын биед олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх хохирол зөвхөн шүүгдэгч Э.Золжаргалын 2-3 удаагийн цохилтын улмаас учирсан гэж үзэх боломжгүй, энэ талаар тодруулах шаардлагатай байхад “...шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой байна...” гэх дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тодруулбал зохих байдал бүрэн тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэх боломжгүй байна.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч О.Гнь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан талаарх нотлох баримт хэргийн материалд авагдсан байна. /1хх-108/
Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10-002/766 тоот албан бичигт “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялын 100,000 төгрөгийг төлж, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэснээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлсэн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
4.Мөн шүүх хохирол, хор уршгийн талаар хийсэн “...хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан...” гэх дүгнэлт нь шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцсон үйл баримтаас зөрүүтэй, шүүх хуралдааны шатанд хохирогч Э.Ц сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх талаар мэдүүлсэн байхад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд хамаарч байгаа болно.
5.Иймээс анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаар дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Г , Э.Знарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
6.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Г өмгөөлөгч А.Энхтүвшинийн гаргасан “...О.Гбусдын биед хүндэвтэр хохирол учруулсан эсэх нь эргэлзээтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Г , Э.З нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС