| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01318/И |
| Дугаар | 103/ШШ2025/01056 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/01056
| 2025 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2025/01056 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны 51 тоотод оршин суух, ******* адуут овогт *******- хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,469,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч банк ХК нь хариуцагч С. хол*******уулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,469,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. банк ХК нь харилцагч *******- 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1840091169 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч зээлдэгч нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 132 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд С.аас үндсэн зээлийн төлбөр 21,666,667 төгрөг, зээлийн хүү 1,770,556 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,691 нийт 23,469,924 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч С. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь банк ХК-ийн нэхэмжилсэн 23,469,924 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч С. нь банк ХК-ийн нэхэмжилсэн 23,469,924 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* адуут овогт *******- хол*******ох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,469,924 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 133,141 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамж 133,141 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ