Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/01048

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/01048

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж, *** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,640,601 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХК нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.******* байгуулсан ЗГ/**********тоот зээлийн гэрээг "Хай Пэй" ХХК-д байрлах **************тоот дансанд зээл олголтыг хийсэн. ЗГ/*********** гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/************* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт үндсэн зээл 3,206,450 төгрөг, хүүний төлбөрт 361,793 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 72,359 төгрөг нийт 3,640,601 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,640,601 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:

- 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,

- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг,

- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг

- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг

- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг

- 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 640,601 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******-*******, хариуцагч Д.******* гэжээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,640,601 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 3,640,601 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 600,000, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 640,601 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 36,600 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 36,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ