| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01264/И |
| Дугаар | 103/ШШ2025/01025 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/01025
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/01025 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, **** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,436,214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.*******-******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Цахим зээлийн эрх нээлгэх тухай гэрээ-г цахимаар байгуулан 2024 оны 10 дугаар сарын 23-нд 125,000 төгрөгийг 5,4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 25-нд 120,000 төгрөгийг 5,9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 26-нд 505,000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2024 оны 10 дугаар сарын 27-нд 410,000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2024 оны 12 дугаар сарын 08-нд 2,199,000 төгрөгийг 4,1 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн. Б.*******-******* нь зээл авснаас хойш эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулж байсан бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэж хойшлуулж явсаар өдийг хүрээд байна. Иймд Б.*******-*******эс үндсэн зээл 3,010,920 төгрөг, зээлийн хүү 1,340,583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,521 төгрөг, олголтын шимтгэлд 45,190 төгрөг нийт 4,436,214 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 4,436,214 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Б.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,436,214 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,964 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 42,964 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ