Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2025/01156

 

 

 

 

 

2025 оны ************** сарын 27 өдөр

Дугаар *******03/ШШ2025/0**************56

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Наран хороолол, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******00,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ************** дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүргийн ******* газар нь Ж.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Багануур дүүргийн ******* газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс олгосон зээлийн эргэн төлөлттэй холбоотой хариуцагч Ж.******* *******00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ өмнө шүүхийн шийдвэр гаргуулсан үндэслэлээр татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.******* холбогдох хэрэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******00,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА