| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01255/И |
| Дугаар | 103/ШШ2025/01024 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2025/01024
| 2025 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2025/01024 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн * дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,128,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.*******-******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г. нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр над руу ****** гэх дугаараас залгаж Хүнээс дугаарыг чинь авсан юм, цалингийн зээл хаалгах мөнгө зээлэх гэсэн юм гэж ярьсан. Г.ийг би огт танихгүй учир надад одоогоор мөнгө алга гэж хэлсэн боловч удаа дараа залгаж, мессеж бичиж би найдвартай өгнө, эгчдээ тус болооч гээд байсан учир маргааш нь утсаар аман тохироо хийж 3 хоногийн хугацаатай, хоногийн 3 хувийн хүүтэйгээр зээлэхээр болсон. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г. ажлын гадаа ирж надтай уулзаж өөрийн бичиг баримтын хуулбарыг өгч, би түүний ************** тоот данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 3 хоног нь өнгөрч би мөнгөө эргүүлж авахыг шаардахад зээл маань 1 дэх өдөр болж хойшилсон гэж хэлээд одоог хүртэл олон янзын хувилбар хэлж өгөхгүй удааж байгаа тул аман тохироо хийж хүүгээ хоногийн 1.2 хувиар тооцож авахаар болсон. Тус үнийн дүнгээр мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. Иймд иргэн ээс миний мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г. миний бие Ж.*******-******* нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,128,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,998 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 104,499 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамж 104,499 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******-*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ