| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01092/И |
| Дугаар | 103/ШШ2025/01020 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/01020
| 2025 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/01020 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, *******-******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, *** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 643,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******-******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сууц өмчлөгч нь МУ-ын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь заалтуудыг үндэслэн сар бүр тогтмол СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэгтэй. Сууц өмчлөгчид төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах, ажилчдын цалинг сар бүр тавих, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэх ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны төлбөрөө сар бүр төлдөггүйгээс төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэхгүй, ажилчдын цалинг сардаа багтаан өгч чаддаггүй зэрэг санхүүгийн байдалд хүндрэл үүсдэг. Иймээс нэхэмжилж байгаа 643,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч *******-******* СӨХ нь 193,128 төгрөгөөс төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ч.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 281,000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний материал болон барилгын материал өгч төлбөрөөс хасуулж, хариуцагч нь үлдэгдэл 169,632 төгрөгийг төлүүлэхээр харилцан тохиролцов. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч *******-******* СӨХ-ны гүйцэтгэх захирал В.*******, хариуцагч Ч.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 643,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь *******-******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа 193,128 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 281,000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний материал болон барилгын материал өгч, үлдэгдэл 169,632 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,981 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.*******оос улсын тэмдэгтийн хураамж 9,981 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-******* СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ