| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01367/И |
| Дугаар | 103/ШШ2025/01080 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/01080
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/01080 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* *******, ******* ******* нарт холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* *******, ******* ******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 5,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сар бүр 205,000 төгрөг төлж, үлдэх 285,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 5,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5,000,000 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, "Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Батлан даалтын гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэг зөрчсөн ******* *******, ******* ******* нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 3,000,000 төгрөгийг гаргуулж Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан банкны *************** дансанд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.*******, Н.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 502 тоот албан бичигээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* *******, ******* ******* нарт холбогдох 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Г.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ