| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01188/И |
| Дугаар | 103/ШШ2025/01084 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/01084
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2025/01084
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бакула ренбүчи гудамж, *** тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,860,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ББСБ ХК нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.******* байгуулсан ЗГ/************* тоот зээлийн гэрээ байгуулан 3,100,000 төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөөгүй үнийн дүнгийн 20 хувь байхаар 12 сарын хугацаатай зээлж авсан. ЗГ/*********** гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/************ тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,099,079 төгрөг, хүүний төлбөрт 728,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 33,037 төгрөг нийт 3,860,260 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,860,260 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 860,260 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******-*******, хариуцагч Б.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,860,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь 3,860,260 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 860,260 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 38,357 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 38,357 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ