| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0230/Э |
| Дугаар | 241 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Н.Түвшинбаяр,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Шүүгдэгч: /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Таван хонгор овогт Дамбийжанцангийн т холбогдох эрүүгийн 1809007160129 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, …
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Метро молл их дэлгүүрийн баруун талын зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд өөрийн эзэмшлийн 6902 УНХ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтайгаа явж байгаад 8667 УНС улсын дугаартай Тоёота Бревис маркийн автомашины жолооч Э.тай маргалдаж түүний эзэмшлийн 8667 УНС улсын дугаартай Тоёота Бревис маркийн автомашины зүүн урд талын карланыг өшиглөж гэмтээсний улмаас 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Тухайн өдөр урд талын машин аваарын гэрлээ асаагаад зогсож байсан. Би урсгал сөрсөн байсан. Тэгээд миний буруу үйлдлээс болж тухайн машины жолооч бууж ирж, үргэлжилсэн цагаан шугам давж болохгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Миний машины урд тал руу өшиглөсөн. Би буцаагаад урд крыло руу нь өшиглөсөн. Тэгээд цагдаа дээр очсон. Миний буруу гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э. /хх-ийн 7-8/, яллагдагч /хх-ийн 18/ нарын мэдүүлэгүүд, “Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12632 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 15/, шүүгдэгч Д.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 дугаар эгнээрээр явж байтал цайвар ногоон өнгийн 6902 УНХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин урсгал сөрж орж ирээд хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй болоод зогссон. ...Ингээд хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй байсан учир би машины дохиогоо асаагаад машинаас буугаад 6902 УНХ дугаартай автомашин дээр очоод шаардлага тавихад “муу пизда, гичий минь” гэж хэлээд тэр залуу машинаа хөдөлгөөд миний хөлний урдуур хальт хаалгыг цохисон чинь бууж ирээд миний автомашины зүүн урд талын крылог хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Яллагдагч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгтэл эсрэг урсгалаас ирж байсан 8867 УНС улсын дугаартай автомашины жолооч миний өөдөөс тулж зогсоод цонхоороо “пизда минь чи аятайхан яваач гэж орилсон”. Тэгэхээр нь би машинаасаа бууж ирээд тэр залуугийн өөрийнх нь автомашины зүүн урд крыло хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
“Ухаа шүрт консалтинг” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12632 дугаартай эд зүйлийн үнэлгээ: “...Тоёота Бревис 8867 УНС улсын дугаартай автомашины зүүн урд крыло 355 000 төгрөг...” гэх үнэлгээ /хх-ийн 15/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Д.т торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Д.т хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 20 /хорь/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Э. нь “...надад учирсан хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй болно...” гэсэн хүсэлт /хх-ийн 29/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Таван хонгор овогт Дамбийжанцангийн ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 20 /хорь/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР