| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01286/И |
| Дугаар | 103/ШШ2025/01161 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2025/01161
| 2025 оны ************** сарын 27 өдөр | Дугаар *******03/ШШ2025/0**************6******* | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, өөрийн байранд байрлах ******* дүүргийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******,
Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны *******0 дугаар сарын 3*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* дүүргийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.*******, Б.Батжаргал нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 20******* оны 6 дугаар сарын *******6-ны өдөр "Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт" эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан, 6,000,000 төгрөгийг 20******* оны 6 дугаар сарын *******6-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын *******6-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 20******* оны 7 дугаар сарын *******6-ны өдрөөс эхлэн 2025 оны 5 дугаар сарын *******6-ны өдөр хүртэл сар бүр *******67,000 төгрөг төлж, үлдэх *******55,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын *******6-ны өдөр тус тус төлж, нийт зээлсэн 6,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 6,000,000 төгрөгөөс 2025 оны *******0 дугаар сарын *******3-ны өдрийн байдлаар 2,004,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 3,996,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд Б.*******, Б.Батжаргал нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,996,000 төгрөгийг гаргуулж ******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлстийн төрийн сан банкны *******002002370*******0 дансанд оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Баяржаргалд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байна. Мөн 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.******* төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж *******,996,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: байгууллагын нэхэмжилсэн 3,996,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл *******,996,000 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* дүүргийн газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, Баяржаргал нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,996,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баяржаргалд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 27,7*******0 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 35,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******7,875 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА