| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01269/И |
| Дугаар | 103/ШШ2025/01165 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2025/01165
| *******0************** оны 11 сарын ************** өдөр | Дугаар 103/ШШ*******0**************/0116******* | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Бакула ренбүчи гудамжны 8/14 тоотод байрлах, ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нуур дүүргийн ******* дугаар хороо, ******* гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******6*******,**************4.*******1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0************** оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ө.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******6*******,**************4.*******1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь *******0*******4 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/1*******10*******00904 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийг ******* хувийн шимтгэлтэй, сарын *******.9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөгдөөгүй дүнгийн *******0 хувь байхаар, 1******* сарын хугацаатай авсан. ЗГ/1*******10*******00904 гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 1,000,000 төгрөг, хүү *********************,*******34.************** төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4*******,*******40.46 төгрөг нийт 1,*******6*******,**************4.*******1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 1,*******6*******,**************4.*******1 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, **************8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,*******6*******,**************4.*******1 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,9************** төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1*******,488.******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА