2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/07325

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 04 191/ШШ2025/07325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...... тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Г.******* нэхэмжлэлдээ болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* 2014 онд Д.*******тэй танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2016 онд том охин ******* нь төрсөн бөгөөд тухайн үед би хөдөө ажилтай байсан тул ээж ******* нь өөрийн нэр дээр төрсний гэрчилгээг авсан болно. Ингээд миний эхнэр Б.******* 2023 оны 06 сард өвчний улмаас нас барсан. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул *******гийн эцэг нь мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Зохигч дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна. Үүнд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны бүртгэл, Чингэлтэй дүүргийн 21-р хорооны засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, гараар бичсэн тодорхойлолт, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгчийн захирамжаар: 2025.06.14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг

шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.*******гийн төрсөн эцэг нь Г.******* болохыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэнэ.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэгч Г.******* нь 2014 онд Б.*******/талийгаач/-тэй танилцаж, 2023 он хүртэл хамтран амьдарсан, энэ хугацаанд тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Э.******* төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Э.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн хамтран амьдрагч байсан талийгаач Б.*******ийн төрсөн дүү Б.Эрдэнэсувд, хүсэлтийн гаргагчийн ээж Т.Дашням нарын тодорхойлолт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06-р сарын 14-ний өдрийн №....дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

5. Нэхэмжлэгч Г.*******, Б.******* /талийгаач/ нар нь хамтран амьдарч гэр бүл болсон боловч гэрлэлтээ албан ёсоор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан, Г.******* нь хөдөө орон нутгаар явж байсан учир тэдгээрийн дундаас төрсөн охин Э.*******г төрөхөд нь эцэг Г.*******ээр овоглоогүй гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

 

5.1. Б.******* нь өвчний улмаас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн №0274 дугаар бүртгэлээр тогтоогджээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.*******гийн төрсөн эцэг нь Г.******* мөн эсэхийг тогтоох зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04-р сарын 18-ны өдрийн №191/ШЗ2025/17114 захирамжаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилжээ.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06-р сарын 14-ний өдрийн №....дүгнэлтээр Г.******* нь Э.*******гийн биологийн эцэг байх магадлал 99,7798% гэсэн дүгнэлтийн хариуг ирүүлжээ.

 

7. Г.*******, Б.******* нарын дундаас төрсөн охин Э.******* нь эцэг Г.*******ийн асрамжид байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байх тул Э.*******гийн төрсөн эцэг нь Г.******* гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8. Иймд хүсэлт гаргагч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.*******гийн эцэг нь ******* овогт ******* ******* /РД:*******/ мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.******* /РД:/-ын эцэг нь ******* овогт ******* ******* /РД:*******/ болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД