2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/07481

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 11 191/ШШ2025/07481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......... хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, гэрч С.*******, Д.*******, М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* миний бие 1988 оны 08-р сарын 11-ний өдрөөс авто тээврийн 1-р базад бичгээр анх ажилд орж ажилласан ба 1991 оны 09 сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр 2-р конторт шилжиж 1991 оны 09 сарын 04-ний өдрөөс бичээч, бичиг хэрэг ня-бо зэрэг ажлуудыг хийж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй олдохгүй байгаа юм. Энэ асуудалд орсон гарсан тушаалууд бүгд бий. Улсын төв архив болон нийслэлийн архивын лавлагаа авсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь бүтэн 6 жил орохгүй байгаа юм. Иймд намайг 1988 оны 08 сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл авто тээврийн 1-р базад ажилласныг 1991 оны 09 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл *******-н 2-р конторт ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийн баримт,ажилд томилох тухай тушаал, ажлаас чөлөөлөх тушаал, хөдөлмөрийн дэвтэр, орон сууц нийтийн аж ахуйн 2-р конторын даргын тушаал №110, орон сууц нийтийн аж ахуйн 2-р конторын даргын тушаал №46, орон сууц нийтийн аж ахуйн 2-р конторын даргын тушаал №32, тодорхойлолт, 1986 оны 02 сарын 05-ны өдрийн тушаал, 1990 оны 05 сарын 19-ний өдрийн тушаал, №47 тушаал, №09 тушаал, №29 тушаал, №75 тушаал, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох

баримтууд зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Г.******* нь Авто тээврийн Нэгдүгээр баазад 1988.08.11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичээчээр, Орон сууц Нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторт бичээч, бичиг хэрэг, ня-бо зэрэг мэргэжлээр 1991.09.04-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

3. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.

 

4. Г.******* нь 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс БНМАУ, Тээврийн яамны харьяа Алтан гадас одонт Авто тээврийн Нэгдүгээр баазад бичээчээр ажиллаж байгаад 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Г.*******г ажилд томилсон БНМАУ, Тээврийн яамны харьяа Алтан гадас одонт Авто тээврийн Нэгдүгээр баазын даргын 1988.08.25-ны өдрийн №164 тушаал, Г.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 1991.09.11-ний өдрийн №122 дугаар тушаалаар тогтоогджээ.

 

5. Улмаар, Г.******* нь Авто тээврийн Нэгдүгээр баазад ажиллаж байгаад үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний дараа нь Орон сууц, нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторт 1991.09.04-ний өдрөөс бичиг хэрэг, бичээчээр томилогдон ажиллаж байжээ.

 

6. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэнтэй холбоотойгоор, Г.******* нь Авто тээврийн Нэгдүгээр баазад 1988.08.11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичээчээр, *******-н Хоёрдугаар конторт бичээч, бичиг хэрэг, ня-бо зэрэг мэргэжлээр 1991.09.04-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд ийнхүү ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

 

7. Нотлох баримтын хувьд, Г.*******г ажилд томилсон БНМАУ, Тээврийн яамны харьяа Алтан гадас одонт Авто тээврийн Нэгдүгээр баазын даргын 1988.08.25-ны өдрийн №164 тушаал, Г.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 1991.09.11-ний өдрийн №122 дугаар тушаал, Үр бүтээлтэй ажилласан ажилчдыг шагнах тухай Авто тээврийн Нэгдүгээр баазын даргын 1990.05.19-ний өдрийн №53 тушаалын Хавсралтын №18 *******-бичээч гэж бичигдсэн хэсэг,

 

а/ Г.*******г 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс бичиг, хэрэг, бичээчээр ажилд томилсон Орон сууц, нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторын даргын 1991.09.12-ны №110 дугаар тушаал, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зарим ажилчдын цалинг нэмэгдүүлсэн Орон сууц нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторын даргын 1992.05.27-ны өдрийн №46 дугаар тушаалын хавсралт №1-д 16.Г.*******-бичээч, б/х гэж тусгагдсанаар, Цалин нэмэх, үнэлгээ тогтоох тухай Орон сууц нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторын даргын 1992.03.07-ны өдрийн №29 тушаалын хавсралтаар №15.Г.******* бичиг хэрэг+160 төгрөгөөр нэмэгдүүлсэн үйл баримтаар, ******* овогтой *******д 1995.03.28-1996.01.30-ныг хүртэл нярай хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөө олгож байсан Орон сууц нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторын даргын 1995.04.06-ны өдрийн №32 тушаал, Цалин нэмэгдүүлэх тухай Орон сууц нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторын даргын 1995.11.08-ны өдрийн №75 тушаалын хавсралтаар №7.Г.******* нябо, 34,840 төгрөгийн цалин тогтоосон үйл баримтаар, гэрч Б.*******гийн тодорхойлолт, гэрч С.*******, Д.*******, М.******* нарын тодорхойлолт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, мөн Д.*******, Б.******* нарын Авто тээврийн нэгдүгээр баазад ажиллаж байсныг нотлох тушаал, шийдвэрүүд, М.*******гийн Орон сууц, нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторт ажиллаж байсныг нотлох тушаал, шийдвэрүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Г.******* нь Авто тээврийн Нэгдүгээр баазад 1988.08.11-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичээчээр, *******-н Хоёрдугаар конторт бичээч, бичиг хэрэг, ня-бо зэрэг мэргэжлээр 1991.09.04-ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогджээ.

 

8. Иймд нэхэмжлэгч Г.******* нь БНМАУ, Тээврийн яамны харьяа Алтан гадас одонт Авто тээврийн Нэгдүгээр баазад 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичээчээр,

 

- Орон сууц, нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторт бичиг, хэрэг, бичээч, нябо зэрэг мэргэжлээр 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/ нь БНМАУ, Тээврийн яамны харьяа Алтан гадас одонт Авто тээврийн Нэгдүгээр баазад 1988 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд бичээчээр,

- Орон сууц, нийтийн аж ахуйн Хоёрдугаар конторт бичиг, хэрэг, бичээч, нягтлан зэрэг мэргэжлээр 1991 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оныг хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД