Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ж.Батхуяг,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч: Э., түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорхон овогт Эрдэнэбилэгийн д холбогдох эрүүгийн 1709024700011 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, урьд

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасны дагуу 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасны дагуу 4 сар баривчлах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зарим хэсгийг нэмж нэгтгэн нийт 1 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ..

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Э. нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310 дугаар байрны 66 тоотод 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 3,5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э. мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял авч 2015 оны 04 дүгээр сард суллагдаж гарч ирсэн. Би эхнэртэйгээ өнгөрсөн оны 10 дугаар сард танилцсан. Тухайн үед гэрт байсан миний хувцсыг хөдөө өгч явуулсан байсан. Тэгээд тэр хувцасаа авч хүмүүст өгөх гэж буцаад авчирсан тэр өгч явуулсан хувцасны бэлтгэлийн цамцнаас өвс гэх зүйл гарч ирсэн. Эхнэр тэр өвсийг хараад наад зүйлээрээ яах гэж байгаа талаар надаас асуусан. Тэгээд 12 дугаар сарын 04-ний өдөр эхнэртэйгээ маргалдаад тухайн өвс гэх зүйлийг хэрэглэсэн. Би мөрдөн байцаах шатанд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас худлаа мэдүүлэг өгсөн. Дархан хотын тэр хавиас түүсэн гэж. Би ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А /хх-ийн 32-33/, гэрч Б.Д /хх-ийн 34-35/, яллагдагч Э. /хх-ийн 107/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 664 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 34 дугаар дүгнэлт /хх-ийн 46-47/, шүүгдэгч Э.ий урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э. нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 310 дугаар байрны 66 тоотод 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 3,5 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан асуудлын талаарх хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг шалгаж тогтоосны үндсэнд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э. нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ий биеийн тамирын цамцнаас олсон тамхины хайрцагтай хүний алгын хэмжээтэй өвч шиг зүйл олсон ба тэрийг ээжид өгөөд  үүнийг хэрэглэдэг юм шиг байна лээ. Та үүнийг шинжлүүлээд яг ямар үйлчилгээтэй юу болохыг нь мэдээлэх гээд өгсөн юм. ...цагдаад би ээжид өгсөн өвсөө манай нөхөр хар тамхи татдаг, түүний хэрэглэдэг хар тамхи нь энэ байна гээд гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дэд ахлагч Ө.Ганхөлөгийн хамтаар Бэлх-111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 310 дугаар байрны 66 тоотод оршин суух иргэн гэгч нь манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн хэрүүл маргаан хийгээд гэх дуудлагын дагуу хэрэг болсон гэх газар очин шалгалтын ажиллагаа явуулахад тухайн тоотод дуудлага өгсөн хүүхдүүдийн хамтаар байсан. ... нь манай нөхөр  нь мансууруулах төрлийн өвс хэрэглэдэг ба тухайн өвсөө хэрэглэхээрээ уур уцаар нь гайгүй болоод ажил төрлөө хийдэг юм. Би сая нөхрийнхөө хувцасыг ухаж байгаад хувцасных нь халааснаас үүнийг олсон юм гээд жижиг цаасанд боолттой ногоон өнгийн хатсан өвч мэт зүйл үзүүлсэн юм. ...Тэгээд би жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан ба Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Рысхали мөрдөгчийн удирдсан бүрэлдэхүүн ирэн хэргийн газрын үзлэг, холбогдох ажиллагаануудыг хийсэн. ...дуудлагаар очиход тухайн тоот айлаас мансууруулах бодис хэрэглэсэн утаа болон содон үнэр зэрэг зүйлс ажиглагдаагүй. ...алгын чинээ хэмжээтэй цагаан өнгийн салфетканд боосон байдалтай ногоон өнгийн өвс мэт зүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Яллагдагч Э.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би надад оноож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зүйл ангиар сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн ...гялгар уутанд хийсэн цаасан боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл нь цаасны хамт 1,5343 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ...гялгар уутанд хийсэн цаасан боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 38-39/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 664 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “ 2017.12.28” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ 2017.12.28” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 42-43/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 34 дугаар дүгнэлт: “...Э. нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Э. нь сэтгэцийн эмгэггүй байна. Э. нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э. нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Э.ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Э. нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан боловч шүүх энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч Э.ий хувийн байдал /гэмтэл согогын эмнэлгийн оношоор хөлний шилбэний тахилзуур ясны зөрүүгүй хугаралтай/ зэргийг харгалзан прокуророос санал болгосон 01 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо арилгасан...” гэснийг үндэслэн хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд  хэрэглэхийг хязгаарлах боломжтой гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно. Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.38 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн ургамал мэт гялгар ууттай зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5,  36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Э. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.38 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ногоон өнгийн ургамал мэт гялгар ууттай зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР