Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 896

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгаварыг”-ыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий “Х*******” СӨХ болон иргэн Д.О-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, иргэн Д.О нар нь 2016  оны 08 дугаар сарын 10-эы өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний Газрын дарга Н.Н******* 2014 оны дугаар 2******* тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар" нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт, мөн хуулийн 9.1.9-т заасны дагуу “Захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, гэснийг өөрчлөн Нийслэлийн Ерөний төлөвлөгөөний газрын дарга Н.Н******* 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дугаар 20 тоот "Архитектур төлөвлөлтийн даалгавар” нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж өөрчлөн, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Н.Н******* 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дугаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байна.

Х******* хотхон нь дүүргийн -р хороо Их Монгол Улсын гудамж нархан хотхоны урд, Орчлон сургуулийн хойно байрлах бөгөөд 2007 оны 01-р сарын 31-ний өдрийн № архитектур төлөвлөлтийн даалгвар батлагдаж, 6 блок орон сууц төлөвлөсөн бөгөөд 4 блок ашиглалтанд орсон 2 жил гаруй ашиглаж СӨХ нь байгуулагдсан ашиглаж байгаа болно.

Гэтэл тус хотхон нь ногоон байгууламж байхгүй, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан 30%-иас доошгүй ногоон байгууламж бий болгох, авто машины зогсоол байх ёстой боловч өнөөдрийн байдлаар хүүхдийн тоглоомын талбай авто машины зогсоол, ногоон байгууламж төлөвлөж батлагдсан газарт, НЕТ газраар дахин 20 оны 12-р сарын 03-ны өдөр дугаар 20 архитектур төлөвлөлтийн даалгаварыг хууль тогтоомж зөрчиж батлуулсан бөгөөд ган бүтцийн хийцлэл бүхий 2 давхар довжоо барилга барихаар тус тус төлөвлөсөн байна.

Харин дээрх “НЕТ” газрын даргын 20 оны 12-р сарын 03-ны өдөр дүгаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгвар” нь оршин суугчидын /хэрэглэгчийн/ хууль ёсны ашиг сонирхолыг зөрчихөөс гадна, хэд хэдэн хууль тогтоомжуудын актуудыг зөрчиж гаргасан болно. Үүнд:

1. Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газрын дарга Н.Н******* 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дүгаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгавар" нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан ‘иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасанүндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт юм.

а. 2007 оны 01-р сарын 31-ний өдрийн “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т заагдсан Х******* хотхоны 30%-иас доошгүй ногоон байгууламж бий болгох, авто машины зогсоол байх ёстой боловч, өнөөдрийн байдлаар хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж төлөвлөж батлагдсан газарт дахин 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дүгаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аар зөрчилж, даалгаварыг хууль тогтоомж зөрчиж уг газар дээр нэмж Ган бүтцийн хийцлэл бүхий 2 давхар Довжоо барилга барихаар төлөвлөсөн “Архитектур төлөвлөлтийн даалгавар” нь дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, уг хотхоны оршин суугчдын хууль ёсны ашиг сонирхолыг бүдүүлгээр зөрчиж байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т заасны дагуу “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, мөн хуулийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд. олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг өөрчлөн батлуулсан болно.

Өөрөөр хэлбэл энэ хуулийн шаардлагын хүрээнд “НЕТ” газраас 2007 онд Х******* хотхоны “Архитектур төлөвлөлтийн даалгаварт” тусгасан боловч улмаар дээрх хуулийн заалтыг зөрчиж, уг төлөвлөөсөн газарт дахин барилга барих зөвшөөрөл олгосон нь Захиргааны байгууллага албан тушаалтан илт хууль зөрчиж....эрх хэмжээг хэтрүүлэн....захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй төдийгүй иргэн ААНБ-ын хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад хэрэглэгчийн эрх ашиг сонирхолыг зөрчиж захиргааны акт гаргасан нь илт хууль бус юм.

“Нийслэлийн засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар “Т” ХХК- д 2.7 га талбайд барилгажуулах эрх олгосон.

Улмаар 2007 онд барилгажуулах ерөнхий төлөвлөгөө баталсан байх бөгөөд уг ерөнхий төлөвлөгөөгөөр ногоон байгууламж байх газар дээр барилга барих зураг төсөлийг 2008 онд баталж байгаа нь мөн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн болно.

Харин Мэргэжлийн Хяналтын газраас 20 оны 04-р сарын 16-ны өдөр “НЕТГ”-т 02-02/11 тоот албан бичиг хүргүүлж, “НЕТ” газраас 2014 онд тус барилгыг байнгын ашиглалтад хүлээн авч, Х******* хотхон орон сууцны барилгын орчин, ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж төлөвлөгдөөгүй байгаа нь “Хот байгуулалтын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна.

Иймээс Х******* хотхон орон сууцны хорооллын эх загвар, архитектур төлөвлөлтийн даалгаварыг дахин нягталж 20 оны 04-р сарын 23-ны өдөр хариу ирүүлнэ үү... гэсэн албан шаардлага явуулсан боловч “НЕТ” газраас мөн ч холбогдох байгууллагын албан шаардлага, даалгаварыг үл томсорлож биелүүлээгүй, эс үйлдэхүй гаргасаар байгаа нь Х******* хотхоны орчин суугчидын эрх ашиг сонирхолыг зөрчиж байна.

Иймд Улаанбаатар Хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн Ерөний Төлөвлөгөөний Газрын дарга Н.Н******* 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дугаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгавар” нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт мөн болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2-д заасныг үндэслэн, Нийслэлийн Ерөний Төлөвлөгөөний Газрын дарга Н.Н******* 20 оны 12-р сарын 03-ны өдрийн дүгаар 20 “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: ““Х*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2******* дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хууль бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбар гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 612 дугаар захирамжаар “Т” ХХК-д дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 нэгж талбарын дугаартай 13500 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн богөөд эзэмшлийн газартаа барилга барих хүсэлтээ 2014 оны 09 дүгээр сарын 03-нд манай байгууллагад гаргасан. Хүсэлтийг Газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 18 дугаар хурлаар хэлэлцэж тухайн байршилд барилга барих боломжтой гэж дүгнэн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2******* дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан.

“Т" ХХК нь дээрх Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу “Х*******” орон сууцны хотхоныг барьж дуусган бүрэн ашиглалтад оруулснаар тухайн хотхонын газрыг “Х*******” СӨХ-нд шилжүүлэх хүсэлтийг нийслэлийн холбогдох байгууллагад гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 20 оны А/05 дугаар захирамжаар дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” ХХК-ийн эзэмшлийн 13500м2 газраас 11333м2 газрыг “Х*******" СӨХ-нд шилжүүлэн, үлдэх газраас 1499м2 талбайг “Т" ХХК-ий нэр дээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Уг эзэмшлийн 1499 м2 газартаа барилга барих хүсэлтээ 20 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай байгууллагад гаргасан бөгөөд хүсэлтийн утга нь 2014 оны 2******* дугаартай Архитектур төловлөлтийн даалгаварт тусгагдсаны дагуу 8-н давхар үйлчилгээний барилга барих эдийн засгийн боломжгүй болсон тул 2 давхар болгон өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан байдаг. 

Уг асуудал нь Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэгдэн холбогдох норм ба дүрмийг хангуулан 2 давхар барилга барих боломжтой гэж дүгнэсэн.

20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавараар 1499 м2 талбайтай эзэмшлийн газартаа 440.86 м2 барилгажих талбай бүхий 2 давхар барилга барих тухай батлагдсан. 

Уг барилгын хэмжээ 42.8х18.8 м хэмжээтэй буюу нийт эдэлбэр газрын 53% нь барилгажина. Өөрөөр хэлбэл Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтыг зөрчөөгүй болно. 

Уг компани нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр барилгын эх загвар зургаа “К******* Д******* К*******" ХХК-аар гүйцэтгүүлэн ирж “Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор”-оор батлуулсан байна

Иймд маргаан бүхий 2014 оны 2******* Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хүчингүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбартаа: ““Х******* Сөх”-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн хувиар дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь “Х*******” орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг 2008 оны 9 сард тухайн үеийн Барилга байгуулалтын төлөвлөгөөний газар буюу хотын ерөнхий архитектор, хот байгуулалт хэлтсийн дарга, дүүрэг хариуцсан архитектор нараар зохих журмын дагуу албан ёсоор батлуулж байсан.

Энэхүү төлөвлөөгөөний дагуу “Х*******” ХХК-аар хэмжилтийн зургыг зуруулж байсан бөгөөд уг зургын дагуу “Х*******” хорооллын ногоон байгууламж болон бусад талбайн хэсгүүд баригдаж улсын комисст хүлээлгэн өгсөн билээ.

Хэмжилтийн зурагт заасны дагуу хороолллын нийт талбайн хэмжээ 12200 м.кв байх бөгөөд үүнээс ногоон байгууламжид хамаарах талбайд ногоон байгууламж зүлэгжүүлсэн талбай 810 м.кв, явган зам 1220 м.кв, авто зам болон зогсоол 4470 м.кв, нийтийн эзэмшлийн болон хүүхдийн тоглоомын талбай 1890 м.кв байх бөгөөд энэ нь нийт талбайн 68.7 хувийг эзэлж байгаа юм. Одоогийн “Х*******” хорооллыг яг дээрхи Төлөвлөгөөний дагуу барьж байгуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Иймд уг хорооллын ногоон байгууламж 30 хувьд хүрэхгүй байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нарын “нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Техтоник ХХК-д дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалттай 13000 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Х******* тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар” ёсоор 30м х ,6 м-ийн хэмжээтэй 9 ширхэг орон сууцны барилга , 22м х22м хэмжээтэй 2 ширхэг үйлчилгээний барилга барихаар батлуулсан байна.

“Техтоник” ХХК нь орон сууцны барилгуудыг ашиглалтанд өгч уг барилгуудын өмчлөгч нар 2014 онд “Х*******” сууц өмчлөгчдийн холбоо байгуулсантай холбогдуулан  нийслэлийн Засаг даргын 20 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн эзэмшил газраас 11,333 м.кв газрыг сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлсэн байна.

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Техтоник” ХХК нь 2007 оны Х******* тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т тусгагдаж байсан боловч баригдаагүй 2 ширхэг үйлчилгээний барилгын газарт шинээр авсан 2******* дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг 20 онд өөрчилж маргаан бүхий захиргааны акт болох 20 оны “Архитектур төлөвлөлтийн даалгавар“-г дахин гаргуулжээ.

  Тодруулбал,  “Техтоник” ХХК нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт ирүүлсэн 20 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн /246 дугаар албан бичигтээ “...8 давхар үйлчилгээний барилга 2014 оны 10-р сарын 20-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар 2******* боловсруулагдсан болно. Эдийн засгийн хувьд тухайн Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөх боломжгүй болсон тул Худалдаа үйлчилгээний зориулалттай сэндвич барилга төлөвлөж байна. Иймд бидний хүсэлтийг хүлээн авч Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинээр боловсруулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хариуцагч нь 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-г дахин шинээр баталж  2 давхар 42,8 х 18,8 м хэмжээтэй барилга байхаар төлөвлөсөн байна.

Нэхэмжлэгч нарын “Х******* хотхоны 30%-иас доошгүй ногоон байгууламж бий болгох, авто машины зогсоол байх ёстой боловч, өнөөдрийн байдлаар хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, ногоон байгууламж төлөвлөж батлагдсан газарт дахин үйлчилгээний барилга төлөвлөсөн” гэх мэтгэлцээнийг шүүх дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзлээ. 

Нэг. Нийслэлийн Засаг даргын  20 оны А/05 дугаар захирамжаар “Х*******” СӨХ-д шилжүүлсэн  11,333 м.кв газраас  барилгажсан 9 ширхэг орон сууцны барилгын нийт хэмжээ нь 4212 м.кв байх тул Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

  Хоёр. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6–д зааснаар ““орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг”, дугаар зүйлийн .8-д “Энэ хуулийн 18.1.4-т заасны дагуу орчины газрыг холбоо гэрээний үндсэн дээр ашиглана”,  мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “холбоонд тухайн орон сууцны байшингийн ерөнхий төлөвлөгөөг  үндэслэн дэвсгэр болон орчны газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор  гэрээний дагуу ашиглуулах” гэж заажээ. 

“Х*******” сууц өмчлөгчдийн холбоонд Засаг даргын шийдвэрээр ашиглуулахаар шилжүүлсэн газрын хэмжээгээр уг холбооны газрын харилцаанд хамаарах эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ёстой юм. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын тайлбараар “Техтоник” ХХК-ийн төлөвлөж буй үйлчилгээний зориулттай 2 давхар барилга нь “Х*******” орон сууцны хотхоны оршин суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг газартай давхцаагүй, “Х*******” сууц өмчлөгчдийн холбооны хамааралгүй газарт холбогдуулан маргаж байгаа нь тогтоогдож байна. Нөгөө талаар маргаан бүхий үйлчилгээний барилга баригдахаар төлөвлөгдсөн газарт 2007 оноос үйлчилгээний барилга баригдахаар төлөвлөгдөж байсныг дурдах нь зүйтэй юм. 

Иймд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-р нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал нотлогдоогүй болно.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, дугаар зүйлийн .8, 18 дугаар зүлийн 18.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” сууц өмчлөгчдийн холбоо болон иргэн Д.О******* “нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 20 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар “Архитектур төлөвлөлтийн даалгаварыг”-ыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бусад тооцуулах” шаардлага бүхий нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ТӨМӨРБАТ