| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0200/Э |
| Дугаар | 227 |
| Огноо | 2018-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.А |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Хохирогч: Н.,
Шүүгдэгч Х., түүний өмгөөлөгч Д.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрэлбаатарын ад холбогдох эрүүгийн 1709020860447 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, …
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Х. нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр түрээслэн амьдарч байсан Н. өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах 68 дугаар байрны 36 тоот орон сууцыг өөрийн байр гэж итгүүлэн Н.д түрээслэхээр тохиролцож байрны урьдчилгаа түрээсийн төлбөр гэж 1.000.000 Цолмонбаатарын дамжуулан авч залилах гэмт хэрэг үйлдсэн ...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х. мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. мэдүүлэхдээ: Гомдол санал байхгүй. ...................
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н./хх-ийн 21-27/, гэрч Н.Пүрэвдагва /хх-ийн 28-31/, гэрч Ё.Нарантунгалаг /хх-ийн 32/, гэрч Х. /хх-ийн 34-37/, гэрч Н.Б /хх-ийн 38-40, 46/, гэрч Х.О /хх-ийн 42, 43/, гэрч Ч.Ц /хх-ийн 44, 45/ нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүгдэгч Х.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Х.ыг “...36 тоот орон сууцыг өөрийн байр гэж итгүүлэн Н.д түрээслэхээр тохиролцож байрны урьдчилгаа түрээсийн төлбөр гэж 1.000.000 төгрөгийг Цолмонбаатараар дамжуулан авч залилах гэмт хэрэг үйлдсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар Х.ыг энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэм буруутай этгээдийн санаатай үйлдлийн улмаас хор уршиг заавал учирсан байх ёстойг тодорхойлсон байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авсан...” идэвхтэй үйлдэл байхаар заасан байна. Гэтэл шүүгдэгч Х.ын хувьд хохирогч Н.д “өөрийн өмчлөлийн орон сууц” гэж хэрхэн яаж хуурч, мэхэлсэн нь тодорхойгүй, түүнтэй уулзаж орон сууц хөлслүүлэх талаар тохироо, гэрээ хийсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 68 дугаар байрны 36 тоот /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгч нь Нямын Дагва-Очир гэсэн бүртгэлтэй/ орон сууцыг анх Н.Пүрэвдагва Х. нар тодорхой хугацаагүй, сар бүр төлөх үнийг дүнг тогтоож иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дугаар зүйлд “...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...”, 318.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна...” гэж заасан шаардлагыг зөрчиж түрээсийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнээс үүсэх маргаан, гэрээг дүгнэх асуудал нь Н.Пүрэвдагва, Х. нарын хооронд байсан бөгөөд энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.гийн хувьд дээрх гэрээний талуудын хэн алинтай нь уулзаж байгаагүй, орон сууц түрээслэх талаар тохиролцоо хийгдээгүй байна.
Гэтэл прокуророос ыг “...36 тоот орон сууцыг өөрийн байр гэж итгүүлэн Н.д түрээслэхээр тохиролцож байрны урьдчилгаа түрээсийн төлбөр гэж 1.000.000 төгрөгийг Цолмонбаатараар дамжуулан авч залилах...” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүйн гадна хохирогч Н., гэрч Н.Пүрэвдагва, гэрч Н.Барсболд, Ч.Цолмонбаатар нарын мэдүүлэгүүдийг яллах талын гол нотлох баримт болгон хэлэлцүүлсэн боловч энэ нь дараах баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна. Үүнд:
Хохирогч Н. шүүх хэлэлцүүлэгт “...би энэ гэдэг эмэгтэйтэй уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг,
гэрч Н. “...2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...36 тоот байрыг Х. гэх эмэгтэйд сарын 400.000 төгрөгийн төлбөртэй түрээсэлж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг
гэрч Н.Барсболдын “...тухайн үед манай дүү , ын мөнгийг хүлээж авсан хүн гурав л байсан. ...би г дагуулаад байрыг үзүүлээд мөнгийг Цолмонбаатарт нүүж орохдоо өгсөн. Цолмонбаатар хороололд байдаг эгчид өгнө гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,
гэрч Х.Одончимэгийн “...манай дүү Х. нь дургүй байхад нь эгчийн хувьд гуйж байгаад зөвшөөрүүлчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
гэрч Ч.Цолмонбаатарын “...Хангай хотхоныхоо байрыг суллаж авах гэсэн боловч түрээсийн байр олдохгүй байна гээд биднийг 4-5 хоног хүлээлгээд тухайн айлын хүний ээж нь 1-р эмнэлэгт хяналтанд байдаг тул ойрхон байр олдохгүй байна гэхээр хадмуудын амьдарч байсан 68-р байрыг санал болгоод уг байрыг түрээсэлдэг тул та нар үргэлжлүүлээд түрээслэх талаар ярилцаж тохирсон...” /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал энэ хэрэгт Х.ын хүргэн Ч.Цолмонбаатарын санаачилгаар хохирогч Н.д 36 тоот орон сууцыг түрээслэх талаар тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Х.ын хувьд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлсэн гэмт санаа зорилго бүхий идэвхтэй үйлдэл байгаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл прокуророос яллаж буй шүүгдэгч Х.ын үйлдэл, хохирогч Н.д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Х.ыг гэрчээр байцаан мэдүүлэг авч, улмаар уг мэдүүлгийг үндэслэн түүнийг яллаж буй нь Монгол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийн талаар мөрдөгчөөс хэлбэрийн хувьд танилцуулсан мэт боловч уг эрхийн агуулаг, учир холбогдол, хууль зүйн үр дагаварыг бүрэн танилцуулаагүй нь Х.ыг гэрчээр байцаасан тэмдэглэлээс /хх-ийн 34/ харагдаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дүгээр зүйлд “...энэ хуульд заасныг зөрчиж авсан...” мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.
Нөгөөтэйгүүр прокуророос шүүгдэгч Х.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль шинжээр яллаж байгаа нь тодорхойгүй, хэт ерөнхий дүгнэж ирүүлсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд прокуророос шүүгдэгч Х.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна. Нэгэнт энэ хэрэгт Х.аас өөр этгээдийг шалгах боломжгүй, энэ хэргийг дахин шалгах шаардлагагүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах заалтыг баримтлах шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Х. нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ар тогоруутан овогт Хүрэлбаатарын ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Х. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хянан шийдвэрлэх эд мөрийн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
3. Шүүгдэгч Х.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР