2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10611

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 27 191/ШШ2025/10611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Манай "******* *******" ХХК /*******/ нь тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2024 оны 01 сарын 13-ны өдроос 1 сарын 29-ны өдрийг хүртэл ******* УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээвэрт явуулсан байдаг.

Уг тээврийн хэрэгслийг ******* овогтой ******* жолоодож нийт 7 удаагийн ачаанд орсон бөгөөд төлбөрөө авахдаа 1709040517 тоот Голомт банкны дансаар тооцон авч байсан.

Бидний зүгээс уг тээврийн хэрэгслийн төлбөр тооцоог андууран 7,275,050 төгрөгөөр илүү шилжүүлсэн байдаг ба хариуцагч этгээдтэй холбогдохоор тооцоо огт нийлдиггүй, янз бүрийн шалтаг хэлэн компанид хохирол учруулаад байгаа билээ

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийг хаяг дээрээ байхгүй тул хэргийг ИХШХШТХ-н 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Бидний зүгээс уг захирамжийг хавсарган Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эрэн сурвалжтуулах талаар хүсэлт гаргахад нэхэмжлэлийг хариуцагчаар оролцвол зохих этгээдтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч Б.******* болон манай ******* ******* ХХК-ны хооронд бичгээр байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй бөгөөд тухайн үед аман хэлбэрээр утсаар холбогдон ажил гүйцэтгүүлж байсан байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн талаарх ямар нэгэн мэдээллийг хувийн зүгээс олох эрх зүйн зохицуулалттгүй бөгөөд оорийнх нь хэлж өгсөн хаягт шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг дээрээ байдаггүй гэдэг нь эрх бүхий байгууллагын мэдээллээр тогтоогдсон болно.

Иймд бидэнд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж ИХШХШТХуулийн 155 дугаар зүйлийн 1551-т заасны дагуу Банди овогтой ******* /РД: *******/-г шүүхийн журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 3/12142 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоот, хорооны засаг даргын тодорхойлолт, шүүхийн мэдэгдэх хуудас түүнийг хүлээн авсан тухай баримт, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн харилцах дансны хуулга, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэрийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/28283 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, депозитын хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 25/06-05 дугаартай Г.Төгөлдөрт олгосон итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 197/ШЗ2025/24396 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2025 оны 05 дугаар сарын 29-ний 192/ШЗ2025/24396 дугаар захирамж зэргийг ирүүлсэн. /хх 2-13/

 

Шүүхийн журмаар Б.*******ыг оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх 16/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь болон хариуцагч нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөнгөн гүйлгээ хийгдсэн байх тул иргэний хэрэгт Б.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь ******** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд дээрх хаягт газар ийм хүн байдаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу *******ы *******н ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар *******н ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******н ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. *******н ******* /рд:*******/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас: *******/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР