Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

 

 

        Б.Б, Б.Л, П.Ц

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

             Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;   

прокурор Ц.Цэрэндулам,

хохирогчийн өмгөөлөгч Б.Мянган /цахимаар зайнаас/

цагаатгагдсан этгээд Б.Л өмгөөлөгч М.Өлзийцэцэг /цахимаар зайнаас/,

шүүгдэгч П.Ц өмгөөлөгч Б.Намнансүрэн, Г.Нямхүү,

шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

шүүгдэгч Б.Б, П.Ц,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж, шүүгч Д.Адъяасүрэн, шүүгч Б.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолтыг эс зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул, шүүгдэгч П.Ц өмгөөлөгч Б.Намнансүрэн нарын гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б, Б.Л, П.Ц нарт холбогдох эрүүгийн 1919003810019 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

1.1. Б.Б,

1.2.Б.Л,

1.3.П.Ц,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч П.Ц нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн *талбайд хохирогч Д.Э маргалдаж газарт унаган хөлөөрөө өшиглөн зодож, түүний нүдийг хараагүйдэлд хүргэсэн буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Иргэдийн төлөөлөгч В.Баярмаа:”...гэм буруутай.” гэж дүгнэжээ.

5.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

шүүгдэгч ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б 7 /долоо/ жил хорих ялаар, шүүгдэгч П.Ц 5 /тав/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар * шүүгдэгч Б.Б эдлэх 7 жил хорих ялыг, шүүгдэгч П.Ц эдлэх 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б 1.620.416 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, * тоотод суух хохирогч Д.Э /*, утас */ олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт бэхжүүлж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж,

хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ц бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

6.Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Х.Наранзул давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЭрүүЭнэ анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны болж чадсангүй гэж үзэж байна.” гэв.

7.Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Б.Өлзийбаяр давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгах үндэслэлтэй гэж хүсэж байна.” гэв.

8.Шүүгдэгч Д.Ц өмгөөлөгч Б.Намнансүрэн давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тийм учраас Ц гэмт үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.” гэв.

10.Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бЭнэ хэргийн талаар мэдэж байгаа юм уу гэхэд тэгж байгаад яръя гээд тасалсан.” гэв.

11.Шүүгдэгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөр зүйл байхгүй, гомдолтой” гэв.

12.Хохирогчийн өмгөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэгэхлээр 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хууль түүнтэй нийцэж гарсан журмуудад нийцүүлэн шүүгдэгч нарт оногдуулсан ялыг тодорхой хэмжээг өршөөх, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

13.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын зүгээс гэм буруу дээрээ маргадаг хохирол төлбөр одоо болтол төлж барагдуулаагүй учир хуульд хамрагдах нөхцөл байхгүй байна.” гэв.

14.Цагаатгагдсан этгээд Б.Л өмгөөлөгч М.Өлзийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм учраас мөрдөн шалгах ажиллагаа дахиж хийлгэх шаардлага байхгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

1.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Б.Б нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн * талбайд хохирогч Д.Э маргалдаж газарт унаган өшиглөж зодсоноос баруун нүдний хараагүйдэлд хүргэсэн  буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч П.Ц нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэн гэм буруутайд тооцсон нь мөн шүүгдэгч Б.Л холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, шийдвэрлэхдээ тус тус Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцжээ.

3.Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            4.Шүүгдэгч П.Ц нарын зүгээс гэм буруугүй гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзвэл хохирогч Д.Э баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хүнд гэмтэл байна.

            Тухайлбал хохирогч Б.Э “...Ц станцаар хүмүүс дуудаад байсан, Г машинаа авахаар явсан, намайг гарахад КШМ-ийн шатнаас Б.Б буулгах гэж татаад П.Ц миний араас түлхээд байсан, би буухгүй гээд жолооч болох шар залуу шатнаас чирээд унагаасан чинь нэг хүн нүдэнд өшиглөсөн, тэгээд тал талаас өшиглөөд байсан, Ц жолооч болон гадаа дахиад 3-н залуу байсан, яг хэн надад гэмтэл учруулсныг мэдэхгүй байна, Ц түүний жолооч нар татаж унаган нүд, нүүр биеийн аль тааралдсан хэсэг лүү өшиглөж эхэлсэн” гэж мэдүүлсэн ба мөн гэрч Б.Э, Б.Б, Г.Г нараас “...П.Ц нар хохирогчийг өшиглөсөн, толгой руу нь цохисон, хохирогч толгойгоо хаагаад хэвтчихсэн П.Ц нар хажууд нь байсан, өшиглөөд байх шиг харагдсан, тоос бужигнаж бөөгнөрсөн юм байсан” гэж мэдүүлжээ.  

            Мэдүүлгээс үзэхэд хохирогч, гэрчүүд нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, мэдүүлгүүд зөрүүгүй, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх ба шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв байна.

 Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг нотлох мөн хэргийн зүйлчлэлд хамааралтай байдаг учир анхан шатны шүүхээс эдгээр дурдсан нөхцөл байдал болон шүүгдэгч П.Ц нарын гэм буруутай эсэх, тухайн цаг үед үүссэн хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан үйлдлийн талаар дүгнэхдээ хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

             Тиймээс шүүгдэгч П.Ц нар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд тэднээс өөр этгээд хохирогчид тус гэмтлийг учруулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.

            5.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б 7 жил, шүүгдэгч П.Ц 5 жил хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэнгүй.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв ч энэхүү дүгнэлт нь шүүгдэгч  П.Ц нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэсэн хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх ба шүүх “...гэмт хэрэг үйлдэгдсэн” ямар нөхцөл байдлыг харгалзан, хорих ялыг ялгамжтай оногдуулсан талаар шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнээгүй.

Түүнчлэн  энэ гэмт хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн ба энэ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн энэ хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “…хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэсэнд тус тус хамаарч байгааг анхаараагүй, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдснийг харгалзан хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй  байх бөгөөд хохирогч Б.Э нь шүүгдэгч П.Ц 2 нүд/1хх46/-нд, шүүгдэгч Б.Б хавирган/1хх51/-нд тус тус хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлт/1хх59-61/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол /1хх212-214/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б оногдуулсан 7 жил хорих ялыг 5 жил гэж, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч П.Ц нарт оногдуулсан тус бүр 5 жилийн хорих ялаас 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хасаж, шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулах энэ нь хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл мөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч В.Баярмаа “... хоёулаа гэм буруутай” гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолд үндэслэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д болон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч П.Ц, шүүгдэгч Б.Б нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолтын 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б 5 /тав/, шүүгдэгч П.Ц 5 /тав/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

4 дүгээр заалтыг “Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч П.Ц нарт оногдуулсан тус бүр 5 жил хорих ялаас 2 жил хорих ялыг хасаж, тус бүр 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэж нэмж, 4,5,6,7,8,9,10 дугаарыг 5,6,7,8,9,10,11 гэж дугаарлан,

6 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Ц нарын тус бүр эдлэх 3 /гурав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Ц нарыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА