| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10671/И |
| Дугаар | 191/ШШ2025/10669 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10669
2025 11 27 191/ШШ2025/10669
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* ******* ХК /рд:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Голомт ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Хариуцагч Д.******* нь "******* *******" ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1090/0/72 дугаартай "Кредит карт эзэмших гэрээ"-г байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлийн эрхтэй, бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 2,4 буюу жилийн 28,8 хувь, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 1,8 буюу жилийн 21,6 хувийн хүүтэй "Олон улсын алтан виза кредит карт"-ыг хэрэглээний зориулалтаар авсан. "******* ******* ХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн төрийн ******* дахь MN320034109000171105 дансанд 10,000,000 /арван сая/ төгрөгийн эрхтэй 466501******7375 дугаар бүхий кредит карт олгосон. Өнгөрсөн хугацаанд хариуцагч Д.******* нь үндсэн зээлд 221,650.90 (хоёр зуун хорин нэгэн мянга зургаан зуун тавин мянган төгрөг ерэн мөнгө) төгрөг төлсөн. Хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар: бэлнээр 7,957,210.10, бэлэн бусаар 1,821,139 төгрөг зарцуулж, үндсэн хүү 13,066,357.09 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 2,388,178.58 төгрөг, бусад шимтгэл 50,200 төгрөг, нийт зээл, зээлийн хүү, шимтгэл 25,283,084.77 (хорин таван сая хоёр зуун наян гурван мянга наян дөрвөн төгрөг далан долоон мөнгө) төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний зөрчил үүссэнээс хойш хариуцагчтай удаа дараа утсаар ярих, биечлэн Уулзах зэргээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ үл биелүүлүүлж зөрчилөө арилгахгүй өнөөдрийг хүртэл *******ыг хохироож байна. Гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/Ш32025/05259 дугаартай шүүгчийн захирамжаар "Хариуцагч нэхэмжлэлд дурдагдсан хаяг дээр оршин суудаггүй" гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9- д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм Хариуцагч ******* овогт *******ы ******* (рд:*******)-ийг ИХШХШТХ-ийн 14-р зүйлийн 14.4, 155-р зүйлийн 155.2-д заасны дагуу эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШЗ2025/05259 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчийн анкетын хуулбар, Д.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл, кредит картын өргөдөл, судалгааны маягтын хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээний хуулбар, кредит дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргийг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар Д.*******ийн оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг ******* мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Д.*******тэй 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.*******ийг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь **************** тоот хаягт бүртгэлтэй болох нь ******* мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг ээж Мөнхсүх хүлээн авсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Д.*******ээс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1281 тоот Д.*******д ******* *******ны нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох кредит картын зээлийн эргэн төлөлтийн тухай иргэний хэрэгт төлөөлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг олгосон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.*******ийг эрэн сурвалжлах шаардлагагүй, миний бие тус олгосон итгэмжлэлээр шүүхийн ажиллагаанд оролцох боломжтой гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь *********** тоот хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон тул Д.*******ийг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасан үндэслэлгүй тул ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР