| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0125/э/ |
| Дугаар | 125 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 125
2018 оны 07 сарын 06 өдөр 2018/ШЦТ/125 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох 1828000000096 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 1 дүгээр баг Сангийн далай гэх газарт оршин суух, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Э
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Э.Э-нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд Баян хорооллын 3-4 тоот хашааны гадна байсан Р.Т-ийн Свипт маркийн автомашинаас цүнхтэй түрийвч, бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж түүнд 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Э-г гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө өөрийнхөө 19-86 УНЛ улсын дугаартай Свипт машинаа унаад Хаан банкин дээр очиж данснаасаа 200.000 төгрөг авсан. Тухайн үед сумын төвд
авто тээврийн үзлэг ирсэн болохоор машинаа үзлэгт хамруулахаар мөнгө авсан байсан. ...Би гэртээ гар утсаа орхисон байсан болохоор утсаа авах гэж гэртээ ирсэн. Алтанцэцэг бид хоёр гэрт ороод 1 цаг шахам болоод гараад ирсэн. Тэгээд би Алтанцэцэгийг гэрт нь хүргэж өгөх гээд яваад түүнийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд тэндээсээ яваад дэлгүүр орж хүнд өрөө өгөх санаатай ирээд цүнхээ үзэхэд байхгүй болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан. Би өөрийнхөө цүнхийг машины өмнө талын хоёр сандлын голд хийсэн байсан. Цүнхэнд 20.000-тын дэвсгэртээр 10 ширхэг нийт 200.000 төгрөг, хоёр ширхэг алтан бөгж, шигтгээтэй саарал өнгийн цүнх, эмэгтэй саарал өнгийн, хээтэй түрийвч зэрэг зүйл байсан. Алтан бөгж нь 1 цэн 9 фүнгийн, нөгөөдөх нь 2 цэн 1 фүнгийн алтан бөгж байсан. Би машинаа цоожлоогүй жолоочийн талын хаалганы шилийг буулгасан нөгөө талын шил нь 4 хуруу доош нь буулгасан байсан. Би машинаа хашааны хаалганы өмнө талд тавьсан байсан. ...Алдсан эд зүйлээ буцааж авсан болохоор надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Нэг хос алтан сүүжин ээмэгтэй, 2 гартаа зүүдэг 2 ширхэг алтан бөгж байдаг. 2 бөгж нь кольцо хэлбэртэй нэг бөгж нь хээгүй цулгай, нэг нь дээд хэсэгтээ хээтэй бөгж байдаг. 2018 оны 06-р сарын 01-ний өдөр эх үрсийн баяраар ахмадын өргөөнд зүүсэн байхыг харсан” /хх-ийн 15-р хуудас/,
Шүүгдэгч Э.Эр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би одоо он cap өдрөө санахгүй байна, би тэр өдөр Цогт-Овоо сумын төвд архи уугаад хөдөө явна гэж байсан. Тэгээд хоёр хоног архи уусан. Тэгэхдээ очдог айл Бат-Өлзийгийнд очиход хүн байгаагүй. Тэгэхээр нь би буцаад алхаж байхад замд нэг машин байхаар нь ороод суусан жолоочоор нь гэр лүүгээ хүргүүлэх гэж байсан. Тэгээд жолооч нь гарч ирэхгүй болохоор нь сандлын голд байсан цүнхтэй юмыг аваад гарсан. Бат-Өлзий ахынд дахиад очиход хүн байгаагүй гэрийнх нь сүүдэрт унтсан байсан. Өглөө нь сэрээд харахад би цүнх дэрлээд унтсан байсан. Цүнхийг нь буцааж өгөх гэхэд машин байгаагүй тэгэхээр нь цүнхийг нь нээж үзэхэд мөнгө байхаар нь захаас нь хэдийг аваад дэлгүүр орж архи авч уусан. Би шөнөжингөө архи уугаад дахиж архи уусан байсан. Би санахгүй байгаа юм ямар ч байсан машинд суугаад буухдаа цүнхийг нь авч буугаад явсан. Цүнхэнд түрийвч мөнгө байсан” /хх-ийн 34-35-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018.06.16-ны өдрийн №ӨМА219 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: 1 цэн 9 фүнгийн алтан бөгж 420.000 төгрөг, 2 цэн 1 фүнгийн алтан бөгж 580.000 төгрөг, шигтгээтэй эмэгтэй цүнх 15000 төгрөг, эмэгтэй хээтэй хятад түрийвч 25000 төгрөг нийт 1.040.000 төгрөг гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/
Өмнөговь аймгийн БОЭТөвийн Шүүх сэтгэц гэм судлалын №17/18 дугаартай дүгнэлтэд: Top of Form
Яллагдагч Э.Э нь Архаг архинд донтох өвчин III зэрэг хэмээх сэтгэцийн өвчтэй ба гэмтлийн дараах уналт таталт өвчтэй болно.
б/.Яллагдагч Э.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болно. /хх-ийн 25-26-р хуудас/,Bottom of Form
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд Баян хорооллын 3-4 тоот хашааны гадна байсан Р.Т-ийн Свипт маркийн автомашинаас цүнхтэй түрийвч, бэлэн мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйл хулгайлж түүнд 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад “Алдсан зүйлээ олоод авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Э.Эрхэмбаатарыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Э-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Э-т улсын яллагчийн зүгээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх санал гаргасан боловч шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн байдал болон биеэ авч явах байдал болон орчинтойгоо харьцаж буй харьцааны хувьд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлэх боломжгүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон болно. Тэрээр “архаг архинд донтох өвчин III зэрэг хэмээх сэтгэцийн өвчтэй ба гэмтлийн дараах уналт таталт өвчтэй” болох нь Өмнөговь аймгийн БОЭТөвийн Шүүх сэтгэц гэм судлалын №17/18 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд улсын яллагчийн санал болгож буй нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс оногдуулахгүй байхаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг нь 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч Э.Э-нь нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн дээр дурдсан хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 5 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Э-нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Э.Эр-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА