2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 193/ШШ2025/01365

 

2025             11              18                                     193/ШШ2025/01365

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******, *******анд байрлах, “Есөндүүдэй” ХХК /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Серк оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Есөндүүдэй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...”Есөндүүдэй” ХХК нь “*******” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2022-06/25-15 дугаартай дүүргэлтийн улаан тоосго зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хүсэлт гаргагч “Есөндүүдэй” ХХК нь өөрийн үйлдвэрлэсэн улаан тоосгыг “*******” ХХК-д зээлээр худалдах, “*******” ХХК нь худалдан авсан тоосгоны төлбөрийг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. *******” ХХК нь гэрээний дагуу нийт 50.000 ширхэг улаан тоосгыг нэг бүрийн үнэ 360 төгрөгөөр тооцон 5 удаагийн ачилтаар зээлээр худалдан авсан. “Есөндүүдэй” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, захиалгын дагуу тоосгыг бэлтгэн нийлүүлсэн боловч “*******” ХХК ямар нэгэн төлбөр тооцоо огт хийгээгүй байна. Тоосго зээлээр худалдан авснаас хойш эхний үед “удахгүй төлнө”, “санхүүжилт хүлээгдээд байна” гэж байгаад сүүлдээ ямар нэгэн тайлбар хэлэлгүй алга болсон. “*******” ХХК-ийн буруутай үйлдлээс шалтгаалан “Есөндүүдэй” ХХК-д их хэмжээний хохирол учраад байгаа учир Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт оршин байдаггүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/39620 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. “*******” ХХК-ийн хаягийг олж тогтоосноор шүүхэд дахин нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдэх тул тус компанийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгч талаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.24-ний өдрийн 191/ШЗ2025/39620 дугаар шүүгчийн захирамжийг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Есөндүүдэй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.Нэхэмжлэгч “Есөндүүдэй” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******д шүүх хуралдааны товийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно

4. “Есөндүүдэй” ХХК нь “*******” ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2022-06/25-15 дугаартай дүүргэлтийн улаан тоосго зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тоосго зээлээр худалдан авсан боловч “*******” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй уг компанийн оршин байрлах хаяг нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.09.24-ний өдрийн 191/ШЗ2025/39620  дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул шүүх хариуцагч “*******” ХХК-ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

5. Хариуцагч “*******” ХХК /РД:2807726/ нь хамгийн сүүлд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байрны 15 тоот хаягт байрлаж байсан байна. “*******” ХХК-ийн 91656662, 90191004, 86109988/

6. Дээрх баримтаас өөр ““*******” ХХК-ийг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримт үгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байрлах хаягийг олж тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК /РД:2807726/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байрлах газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ГАНЧИМЭГ