2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 193/ШШ2025/01405

 

 

2025             11          24                                   193/ШШ2025/01405

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,******* хаягт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , 38*******од оршин суух, ын , ийн нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,302,008.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 36,302,008.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч  О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 36,302,008.79 төгрөгийг графикт төлөлтөөр 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн барагдуулж хэвийн горимд шилжүүлнэ. Миний хүү Б.д Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Натур 101-132******* байрны мөн зээлийн гэрээний төлөлтийг дээрх хугацаанд төлж зээлийн төлөлтийг хэвийн болгоно. Б.гийн байрны төлөлтийн хувьд аав О. миний бие бүрэн хариуцаж төлөх юм. Хүү Б.д хамааралгүй болохыг тайлбараар гаргав.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. би *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 36,302,008.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүлээн зөвшөөрч байна. 36,342,008 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О., Б. нараас зээлийн гэрээний үүрэгт  36,302,008.79 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О., Б. нар нь зээлийн гэрээний үүрэгт 36,302,008.79 төгрөгийг төлж барагдуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 409,860 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 204,930 төгрөгийг улсын төсвөөс, 204,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй

 

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч  О., Б. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт  36,302,008.79 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,860 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 204,930 төгрөгийг улсын төсвөөс, 204,930 төгрөгийг хариуцагч  Э О., Б. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  О., Б. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

            ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ