| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0126/Э/ |
| Дугаар | 126 |
| Огноо | 2018-07-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-д холбогдох 1728000000034 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн цахилгааны инженер мэргэжилтэй, Өмнөд бүсийн цахилгаан түгээх ТӨХК-нд цахилгаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Даланзадгад сум 1 дүгээр баг Төгөлийн 3-11 тоотод оршин суух, Э.Х, /РД: КК0000000/
Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-11 тоотод Ж.А-ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2017.08.27-ны өдөр би Баяндалай сумаас 13 цагийн үед ирсэн. ..Тэгээд Энхтүвшин, Ерөөлт, бид гурав уулзаж юм ярьж байгаад би архи уух уу гэхэд нөгөө хоёр зөвшөөрсөн. Тэгээд гэрээс нь гарч алхаад Солонго дэлгүүр ороод 1ш 0.75 граммын Viva архи авч ирсэн. Тэгээд нөгөө архиа задлаад сууж байхад манай багийн найз Буянжаргал найз Болор-Эрдэнийн хамтаар ирсэн. Тэгээд нөгөө архиа хувааж уугаад дахиад архинд Болор-Эрдэнэ, Ерөөлт нар явсан. Тэгээд 0,75 граммын Viva архи авч ирсэн. Түүнийг Энхтүвшин, Ерөөлт, Буянжаргал нар хувааж уусан. Болор-Эрдэнэ архи уугаагүй. Тэгээд тэр архи дууссан. Тэгээд Болор-Эрдэнэ, Буянжаргал нар явах гэхэд нь би хамт явна гээд цуг явсан. Тэгээд Буянжаргалыг гэрт нь хүргэж өгөөд Болор- Эрдэнийн гэрт очсон. Тэр үед цаг 01 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Болор-Эрдэнэтэй юм яриад сууж байхад 03 цагийн үед хүн Болор-Эрдэнийн гэрийн хаалгыг тогшсон хэн бэ гэхэд нэг эрэгтэй хүн үүдээ нээ гэж хэлсэн. Тэгээд хаалгыг нь тайлж өгөхөд нэг эрэгтэй хүн орж ирээд Болороотой юм ярьсан тэгж байхад нь би хажуугаас нь шөнийн 03 цаг өнгөрч байна. Ганц бие эмэгтэй хүн дээр согтуу орж ирэх нь зөв үү гэхэд нөгөө залуу би дүү дээрээ хэзээ орж ирэхээ өөрөө мэдье гэсэн. Тэгэхээр нь би дахиад шөнийн 03 цаг болж байна ш дээ гэж дахин хэлсэн. Тэгсэн чинь ямар том пизда вэ гаръя гэхээр нь араас нь гарсан. Тэгээд гадаа бага зэрэг маргалдсан тэгж байхад нөгөө гэрээс 2 найз нь гарч ирж байгаа харагдсан. Тэгтэл л нөгөө залуу намайг 1 удаа цохиж авсан. Тэгэхэд шүд уначих шиг болсон Тэгэхээр нь шүд хугарчихлаа гэж бодоод цагдаа дуудсан. Тэгж цохиулахад миний зүүж явсан харааны шил мултраад унасан. Гарт байсан цаг бас унасан байсан. Тэгээд шил, цаг хоёроо олоод байж байхад цагдаа ирсэн. Нөгөө залуу намайг 1 удаа цохчихоод гэр лүүгээ ороод явчихсан. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Цагдаагийн газарт ирээд нөгөө залуу эрүүлжүүлсэн. Өөрт бол шүд эвгүй болчихоод байсан. Гаднаас хүн харахад бол мэдэгдэх зүйл байгаагүй. Цохиж авах асуудал бол маргалдаж байгаад цохиж авсан. Урьд нь өөр танихгүй. Энэ хэргээс болж танилцсан Х гэдэг залуу байгаа. Миний зүүн талын эрүүний доод хэсгээр хугарсан. Түүнийг Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хагалгаанд орж хадуулсан. Одоо эрүү эдгэрч байгаа. Цохиулсны улмаас нүдний шил газарт унаж 1 шил нь хагарсан. Цагны оосор мултарсан байсан. нүдний шилийг 10.000 /арван мянган төгрөг/-өөр янзлуулж өгсөн. Цагны оосрыг 500 төгрөгөөр янзлуулсан Улаанбаатар хот руу явах, ирэх зардлуудыг төлсөн. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 76.000 далан зургаан мянга болсон түүнийг төлсөн. 7-н удаа хоолонд орсон түүнийг төлсөн. Хагалгааны зардал 600.000 /зургаан зуун мянган төгрөг/ болсон. Түүнийг төлсөн. Одоо Хашмандахаас авах мөнгөтэй холбоотой асуудал байхгүй. Х бид хоёр нэлээд сайн танилууд болсон. Хохиролтой холбоотой маргаан гаргаж байгаа зүйл байхгүй эмнэлгээр үзүүлж харуулсан бүх зардлыг төлж барагдуулж байгаа” /хх-ийн 07-08-р хуудас/,
Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017.08.27-ны орой гэртээ байж байхад манай найз Хашмандах гэрт хүрээд ир гэсэн Тэгэхээр нь би 02 цагийн үед гэрт нь очиход гэрт нь Х, Чинбат, Мөндөл нар гэр пиво уугаад сууж байсан. Тэгээд нийлээд пиво уугаад гэрт нь хөзөр тоглоод байж байхад Хашмандах гэрээс биеэ засна гээд гарсан араас нь Мөндөл гарсан Чинбаа бид хоёр гэрт байж байхад гадаа хүн маргалдаад байх шиг байхаар нь гараад очсон чинь Х нэг хүнтэй маргалдаж байсан. Тэгэхээр нь боль гээд болиулаад гэрт оруулсан ийм зүйл болсон. Гэрээс гарахад гадаа Хашмандах нэг залуутай маргалдаад зогсож байсан тэгээд боль гээд оруулсан зодоон болсон талаар мэдээгүй. Гарч очиход Хашмандах, Мөндөл тэр маргалдаж байсан залуу байсан дүү нь гэх нэг охин байсан өөр хүн байгаагүй” /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... ....А хамт жоохон юм ярья гэхээр нь гэрт ирээд юм яриад сууж байхад хажуу айлын ах болох Х гэрт ороод ирсэн. Тэгээд юу хийж байна гэж асуухад А , Х руу хандаж чи одоо харанхуй шөнө ганц бие эмэгтэй байхад яахаараа орж ирдэг юм бэ гэхэд Х би ах нь байна чи харин юу хийж яваа юм бэ гэсэн. Тэгэхэд А би найз нь байна найзтайгаа юм ярьж байна болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би та нар ямар сонин юм бэ хүүхэд сэрлээ гэхэд Х нялх хүүхэд унтаж байна чи гараад ир гэхэд А гараад явсан. Тэгээд тэр хоёр гадаа маргалдаад байсан. Тэгээд машины хажууд маргалдаад машин так гээд дуугарахаар нь гараад очсон чинь А эрүүгээ бариад зогсож байсан. Тэгэхээр нь та хоёр яагаад байгаа юм бэ гэхэд Х ганц удаа цохиж авсан гэж хэлсэн. Тэгээд Х гэр лүүгээ ороод явчихсан. Тэгсэн чинь А шүд унасан эрүү зуураад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Аюурзаны гэрт ороод чи одоо яаж байгаа юм бэ гэхэд би ганц л цохиж авсан ш дээ одоо яахав дээ гэж хэлээд байж байсан. Гэрт нь ороход Хашмандахын гэрт 3-н залуу хөзөр тоглоод сууж байсан. Маргалдах юм болоогүй юм. Хашмандах гэрт ороод ирсэн чинь А ганц эмэгтэй хүн байхад ямар учиртай орж ирж байгаа юм бэ гэхэд Х би ах нь байна гэж хэлсэн. Тэгээд маргалдсан. Харилцан зодолдсон зүйл болоогүй Х л нэг удаа цохиж авсан гэсэн. Би цохьсоны дараа нь гарч ирсэн юм” /хх-ийн 12-р хуудас/,
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017.08.27-ны орой гэртээ байж байхад Хашмандах гэх найз ажлаа тараад ирлээ гээд 23 цаг өнгөрч ....Тэгээд тэр хоёр ирсэн бид дөрөв юм яриад хөзөр тоглоод сууж байхад Хашмандах бие засаж ирнэ гээд гарсан тэгээд бид 3 сууж байхад Хашмандах хашаанд хүнтэй муудаад байх шиг байсан тэгэхэд Мөндөлбаатар араас нь гарсан тэгээд удаагүй би Бат-Өлзийгийн хамтаар гарч очиход Хашмандах нэг залуутай заамдалцаад зогсож байхаар нь салгаад Х-г гэр лүү аваад орсон. Тэгээд байж байхад цагдаа ирээд Х-г аваад явсан ийм асуудал болсон” /хх-ийн 13-р хуудас/,
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Х бие засна гээд гарсан араас нь би мөн бие засах гэж гарахад Хашмандах хашаанд алга байсан. Тэгээд 00 орчихоод гараад ирсэн чинь Хашмандах баруун талын гэрийн үүдэнд нэг залуутай муудалцаад зогсож байхаар нь би очоод салгаад Хашмандахыг аваад гэр лүү орсон. Тэгээд яасан юм бэ гэж асуухад дүүгийнхээ гэрт ороход нэг танихгүй залуу сууж байхаар юун хүн бэ гэсэн чинь томроод байхаар нь нэг цохьчихлоо гэж хэлсэн Тэгээд байж байхад цагдаа ирээд Хашмандахыг аваад явсан ийм асуудал болсон юм. Хашмандах дүүгийнхээ гэрт орсон чинь нэг залуу байсан тэр залууг юун хүн бэ гэхэд томроод байсан гэсэн түүнээс болоод Х нэг удаа цохиж авсан гэсэн. Намайг 00 гараад ирэхэд нэгнийгээ чи юу юм бэ гэх зэргээр муудалцаад байсан” /хх-ийн 14-р хуудас/
Шүүгдэгч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би Өмнөговь аймгийн соёл амралтын хүрээлэн буюу парк-д цахилгаанчин хийдэг юм. 2017.08.27-ны орой 23 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад найз Чимбаагийн гэрт очиж аваад Солонго дэлгүүр орж 8-н пиво аваад Төгөлийн 3-11 тоотод байх өөрийн гэртээ очсон тэгээд гэртээ нөгөө повоо ууж байгаад Бат-Өлзий, Мөндөрбаатар гэх 2 найзыгаа дуудаад гэрт хүрээд ир гэж хэлсэн тэр хоёр удахгүй ирсэн бид 4 нийлж хөзөр тоглосон нэг хэсэг тоглож байгаад 03 цагийн үед гэрээс гарч 00 орох санаатай явж байхад манай хажуу айл болох Болор-Эрдэнийх гэрэлтэй байхаар нь юу хийж байгаа юм бол гээд хаалгыг нь татахад түгжээтэй байсан тэгэхээр нь хаалгыг нь тогшсон чинь үүдийг нь нэг залуу тайлж өгсөн тэгээд гэрт нь ороод чи хэн бэ гэхэд би найз нь байна чи өөрөө хэн бэ шөнө болсон хойно яах гэж орж ирж байгаа юм бэ гэхээр нь би ах нь байна дүүгийнхээ гэрт орж болохоо байсан юм уу гэхэд харанхуй шөнө орж ирлээ чи гэж хэлсэн тэгэхээр нь миний хэзээ орж ирэх чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд хүүхэд нь унтаж байхаар нь гэрт хэрэлдээд яах вэ гээд гэрээс гараад ир гэж хэлээд өөрөө гарахад араас дагаад гараад ирсэн тэгээд бид хоёр муудалцаж байгаад 1 удаа шанаа хэсэгт нь цохиж авсан тэгэхэд нөгөө залуу намайг бариад авсан бид хоёр барилцаад байж байхад гэрээс Болороо гарч ирсэн мөн манай 3-н найз гэрээс гарч ирээд салгасан ийм асуудал болсон юм. цохиж авахад шил нь унаад шил хэсэг нь цуурсан байсан түүнийг нь маргааш нь янзлуулаад өгсөн байгаа цаг нь бол түгжээ нь мултарсан байсан түүнийг нь А-д өөрөө янзалсан байсан. Би А-д учруулсан хохирлоо төлж барагдуулсан хагалгааны зардал болон нийт зардалд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган төгрөг/ орсон Ж.А-д гарсан зардлуудыг нь тухай бүр төлөөд явсан байгаа” /хх-ийн 21-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.29-ний өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.А биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 16-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/,
Хохирогч Ж.А-ны Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлд: Ж.А регистрийн дугаар би Өмнөговь аймгийн Баяндалай суманд 2017 оны 08 дугаар сарын 27-ны шөнө Э.Х-д цохиулж эрүү хугарч гэмтэл авсан. Танай мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Баярбат тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, уг хэргийн хохирогчоор миний бие тогтоогдож, байцаалт өгсөн. Тухайн ажиллагаанд өөрийн биеэр оролцсон. Надад мөрдөгч Б.Баярбат хохирогчийн эрх, үүргийг танилцуулж, тайлбарлаж өгсөн. Харин би хохирогчоор тогтоосон тогтоол дээр гарын үсэг зурахдаа хууль танилцуулсан хэсэгт миний нэрийг буруу бичигдсэн байгааг анзаараагүй гарын үсэг зурсан байна. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 3-ны өдрөөс 2 жилийн хугацаатай Тайвань улсын Нанхуа их сургуульд сурч байгаа бөгөөд Монголд очих боломжгүй байгаа тул Э.Х-д холбогдох хэрэгт хохирогчоор оролцож, эрх үүргээ өөрийн биеэр танилцаж ойлгосон. Тухайн үед хэргийн материалтай танилцсан, мөрдөн байцаалтын шатанд миний эрхийг зөрчсөн асуудал байхгүй, цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй болохыг баталж энэхүү бичгийг хүргүүлж байна” /хх-ийн 132-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг доорхи үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэв. Үүнд:
Улсын яллагч шүүгдэгч Э.Х-г 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3-11 тоотод Ж.А-ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж үйлджээ.
Хэдийгээр шүүгдэгч Э.Х би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай юм гэж мэдүүлж байгаа боловч хууль ёсны дагуу нотолсон нотлох баримтаар хүнийг ялладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нотолвол зохих байдал, 16.3 дугаар зүйлд мэдүүлгийн тухай ойлголт байдаг. Э.Х-ын хувьд би цохьсон юм гэдэг үйлдлээ удаа дараа хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн хувьд ямар гэмтэл учирсан бэ? Шүүгдэгчийн үйлдлээс Ж.А-ын биед учирсан гэмтлийг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд тогтоох ажиллагааг хангалттай хийж биелүүлээгүй. Анхан шатны шүүхээс буцаасан үндэслэлд заасан ажиллагааг нэг ч хийгээгүйгээр хэргийг дахин шүүхэд ирүүлсэн байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Э.Х би хохирогчид халдсан юм гэж мэдүүлж байгаа боловч өөрийнх нь мэдүүлгээр өөрийг нь яллах үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Үүнд 8.1 нэрийг нь нууцалсан гэрчийн мэдүүлэг, нэрийг нь нууцалсан гэрчийн мэдүүлэг, 8.2.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг; 8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг хамаарна гэж заасан. Энэ нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймээс Э.Хашмандахын өөрийн мэдүүлэг буюу би Ж.А-г цохьсон юм гэж мэдүүлж байгаа үйлдлээр нь хэргээ хүлээн мэдүүлж байна гэж нотлох хуулийн зохицуулалт байхгүй. Хуульд зааснаар хөндлөнгийн хууль ёсны нотлох баримтаар хэргийг ялладаг.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх биелүүлэх ёстой. Энэ хуулийн заалтыг мөрдөгч болон прокурор биелүүлээгүй ирүүлсэн байна. Хэргийн хувьд магадлалд дурдсан үндэслэлүүд биелэгдээгүй. Хохирогчоор Ж.А-аас мэдүүлэг авахдаа хэрэгт нэр нь байхгүй Батцэцэг гэх хүнээс мэдүүлэг авч, эрх, үүрэг тайлбарлаж мэдүүлэг авсан. Хэрэгт хохирогч Ж.А-аасхохирогчоор мэдүүлэг авсан өөр тэмдэглэл байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах; 1.7.эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх энэ эрхээ хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гэж үзнэ. Ж.А-аас мэдүүлэг авч, эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг хийгээгүй.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар Э.Х-г яллагдагчаар байцаасан тэмдэглэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлд заасан Мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалах, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өмгөөлөгч авах зэрэг эрхийг эдлүүлээгүй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон тул анхан шатны шүүхийн яллагдагч өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлөгч оролцуулах эрхээ эдэлж чадаагүй гэсэн дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзнэ гэж дурдсан.
Хэргийн хүрээнд Ж.А-аас дахин мэдүүлэг авсан. Дахин авсан мэдүүлэгт өмнө нь өгсөн мэдүүлэг хэвээрээ, өмнө нь өгсөн биеийн байцаалт хэвээрээ гэдэг байдлаар нэмж бичигдсэн. Өмнө өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж авсан учир нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг дүгнэсэн байхад өмнөх мэдүүлэг хэвээрээ, мөн мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн байхад мэдүүлэг аваагүй байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн биеийн байцаалт хэвээрээ гэж бичигдсэн байх боловч шүүх хуралдаан дээр шүүгдэгч биеийн байцаалтыг тодруулахад ам бүл, ажил эрхлэлтийн байдал зэрэгт өөрчлөлтүүд орсон байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтыг мөн биелүүлээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 3 дахь заалтанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ заасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зохих журмыг баримтлаагүй гаргасан 408 дугаартай дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй байна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой юм гэж үзэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй юм.
Мөрдөгч прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар дахин шинжилгээ хийлгэх, дахин шинжээч томилуулахтай холбоотой ямар ч ажиллагаа хийгээгүй. Энэ заалтыг биелүүлээгүй орхисон нь ёс зүйн ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас учирсан хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд нотлох үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хохирол хор уршгийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд нотлох ёстой. Энэ үүргээ биелүүл гэсэн байдлаар давж заалдах шатны шүүхээс буцаасан байна. Гэтэл энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байгаа нь Э.Х-ггэм буруутайд тооцох нотлох баримт байхгүй байна. Тайвань улсаас ирүүлсэн хохирогч Ж.А-ын тайлбарт гадаад паспортын хуулбар хавсаргасан гэх боловч хэрэгт энэ баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА