| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/02109/И |
| Дугаар | 193/ШШ2025/01420 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 193/ШШ2025/01420
2025 11 25 193/ШШ2025/01420
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, өөрийн байрт байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,935,381 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 18,935,381 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д. нь *******-ийн нэхэмжилсэн 18,935,381 төгрөгийг 12 хувааж төлж барагдуулна. Уг төлбөрөө 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 226 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,435,381 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан эвлэрлийг хүлээн зөвшөөрсөн ба зохигч хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.оос зээлийн гэрээний үүрэгт 18,935,381 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 18,935,381 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 12 хувааж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 226 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,435,381 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 252,627 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 126,313.5 төгрөгийг улсын төсвөөс, 126,313.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,935,381 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 18,935,381 төгрөгийг 12 хувааж, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг, 226 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,435,381 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 252,627 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 126,313.5 төгрөгийг улсын төсвөөс, 126,313.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ