| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2020/00559/И |
| Дугаар | 192/ШШ2025/07053 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/07053
025 09 10 192/ШШ2025/07053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: * байранд байрлах, К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ө овогт Б.Б /РД:*/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд:
1. * тоот хаягт оршин суух, Л.Б /РД:***/-ын * тоот, 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг өрөн сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг К-д даалгах тухай бие даасан шаардлагатай,
2. * тоот хаягт оршин суух, Ч.Н /РД:**/-ийн ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхийг С.Б-д даалгах тухай бие даасан шаардлагатай,
3. * тоотод оршин суух, Г.Э /РД:**/-ны ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцааны зүйл биш болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай,
4. * тоот хаягт оршин суух, Ц.М /РД:**/-ын ** тоот, 37,33 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
5. ** тоот хаягт оршин суух, Г.Ц /РД:**/-ны ** тоот, 74,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
6. ** тоот хаягт оршин суух, Н.С /РД: **/-ын ** тоот, 62,27 м.кв талбайтай хоёр өргөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
7. ** хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ын ** тоот 47,21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 26 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
8. ** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ийн ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
9. ** тоот хаягт оршин суух, Г.М /РД:**/-ын ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
10. ** тоот хаягт оршин суух, Г.Ц /РД:**/-ын ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
11. ** тоот хаягт оршин суух, Л.Э /РД:**/-ын ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагтай,
12. ** тоот хаягт оршин суух, С.Б /РД:**/-ын ** тоот, 47,07 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
13. ** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ийн ** тоот, 46,3 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
14. ** тоот хаягт оршин суух, Д.А /РД:**/-ын **тоот, 45,21 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
15. ** тоот хаягт оршин суух, Б.Л /РД:**/-ын **тоот, 100,51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
16. ** тоот хаягт оршин суух, Д.О /РД:**/-ын ** тоот, 72,1 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
17. ** тоот хаягт оршин суух, Д.Э /РД:**/-ын ** тоот, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
18. ** тоот хаягт оршин суух, Д.Б /РД:**/-ны ** тоот, 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
19. ** тоот хаягт оршин суух, Э.О /РД:**/-ны ** тоот, 28 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
20. ** тоот хаягт оршин суух, Ш.З /РД:**/-ийн ** тоот, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
21. ** тоот хаягт оршин суух, Ж.Б /РД:**/-ын ** тоот, 59,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
22. ** тоот хаягт оршин суух, Н.М /РД:**/-ийн ** тоот, 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
23. ** тоот хаягт оршин суух, С.Ц /РД:**/-ний ** тоот, 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
24. ** тоот хаягт оршин суух, Г.А /РД:**/-ны ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
25. ** тоот хаягт оршин суух, Б.Б /РД:**/-ийн ** тоот, 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
26. ** тоот хаягт оршин суух, С.Ц /РД:**/-ын ** тоот, 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай,
27. ** тоот хаягт оршин суух, Д.С /РД:**/-ын ** тоот, 62,27 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай
28. ** тоот хаягт оршин суух, Б.Ө /РД: **/-ийн ** тоот 1 өрөө орон сууцны 2015 оны 01-р сарын 21-ний өдрийн №07 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй болох буюу барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Н.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Ч, С.Я, Б.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Э, Г.А, Б.Б, Э.Б, Ч.Н, Л.Э, Г.Ц, С.Ц, Г.М, Н.М, Э.О-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Ц-ийн өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэрэгт Б-ийн зүгээс анх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд хандан 8 112 596 542 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэгдүүлэн зээлдэгч Б.Б-ын К-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот Зээлийн гэрээний үүрэгт 12 337 248 493.65 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан гэвч тус иргэний хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа тул хууль, гэрээ, банкны санхүүгийн бүртгэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн. Б.Б-ын К-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот Зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490.22 төгрөгийг гаргуулж К-д олгуулж өгнө үү. Зээлийн барьцаанд Улсын бүртгэлийн Ү-** тоог дугаартай, **тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-** тоот дугаартай, **тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07-01 тоот барьцааны гэрээгээр 136003/0169 тоот нэгж талбарын дугаартай, **хороонд байрлах 1841 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байгаа...” гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “К-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, хариуцагчийн зүгээс доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч талаас анх 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд Б.Б надад холбогдуулан 8 112 596 542 төгрөг гаргуулах, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж 12 337 248 493.65 төгрөгийг гаргуулах, мөн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Б-ын К-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот Зээлийн гэрээний үүрэгт 15 337 363 490.22 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч Б.Б-ын зүгээс 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр К-тай №7 тоот зээлийн гэрээг байгуулж 10 000 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэй, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр барилгын санхүүжилтийн зээлд зориулж зээлсэн боловч зээлийн төлбөрийг дор дурдсан байдлаар төлж барагдуулсан юм. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №655 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Б.Б-ын зүгээс Ш ХХК-д 652.76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй 5 000 000 000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн бөгөөд К-аас зээлийн дүнгээс 5 000 000 000 төгрөг хасагдсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 000 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрчилгээний дугаар 0000**, улсын бүртгэлийн Ү-** дугаартай **тоот хаягт байршилтай 650.5 талбайтай орон сууцыг барьж дуусгахад зээлсэн мөнгөнөөс зарцуулж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулсан бөгөөд дээрх орон сууцны борлуулалтын орлогыг К ХХК, Б ХХК-ууд авсан бөгөөд дээрх төлбөрүүд нь мөн миний зээлээс хасагдаж тооцогдох ёстой гэж үзэж байна. Ийм учраас дээрх үйл байдлыг үндэслэж нэхэмжлэгч талаас 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хааж К ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 4/1495 дугаар албан бичгээр Б.Б намайг тус банканд зээлийн үлдэгдэл төлбөргүй болохыг тодорхойлсон мөн зээлийн дансанд зээлийг хаасан талаар бичилт хийсэн төдийгүй уг зээл нь нийт дүнгээрээ банкнаас надад олгогдохдоо дутуу буюу өөр бусдын зээл болон зээлийн хүүг үндэслэлгүйгээр суутган авсан зэрэг зээл, зээлийн хүү, үнийн дүнгийн хувьд зөрүүтэй үйл байдал, тооцооллын алдаатай бодолтууд байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчоос гаргасан тооцооллын зөрүүг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдох боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн маргаан бүхий зээлийн гэрээг миний хувьд К ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №07 дугаар Зээлийн гэрээг байгуулсан гэх боловч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө гэрээний дагуу үүрэг шаардаж байгаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн төдийгүй хариу тайлбарт дурдагдсан үндэслэлүүдийг судлан үзэж нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 15 337 248 493.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...К-аас хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490.22 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл, хариуцагчийн татгалзлыг нотолсон дор дурдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. ** нь банкны шаардах эрхийг л хуулиар тогтоосон хүрээ хязгаарын дотор хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхдаа харилцагчтай байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байхад түүнийг шууд үгүйсгэх, төлөгдсөн зээлийг төлөгдөөгүй гэж дүгнэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжлэх эрхгүй. Банкны тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш нэг жилийн хугацаанд багтаан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар эрх бүхий байгууллагад хандаж болох хэлцлүүдийг тодорхойлсон бөгөөд бидний хооронд байгуулсан зээл, түүнийг төлсөн тухай хэлцэл нь энэхүү тохиолдолд хамаарахгүй юм. Мөн уг Банкнаас авсан гэх зээлийг төлсөн болох нь гэрчээр асуугдсан тухайн үеийн К-ны зээлийн газрын захирал С.Д-ийн гэрчээр асуугдсан тэмдэглэл х.х-ийн 101 хуудас, Б ХХК-ийн менежер Н.Б-ийн 2024 оны 07 дугаар сарын 30-нд гэрчээр асуугдсан тэмдэглэл, Ш ХХК-ийн захирал Л.А-ийн гэрчийн мэдүүлэг х.х-ийн 68 хуудас, Н ХХК-ийн захирал Б.Г-ийн гэрчийн мэдүүлэг х.х-ийн 72 хуудас болон банкны дансны хуулга, өр төлбөргүй болохыг тодорхойлсон албан тоот, үл хөдлөх эд хөрөнгийг банкны хөрөнгөд бүртгэн авч, зээл хаасан тухай баримтаар тогтоогдоно. Хариуцагчийн тухайд ** банкны хөрөнгөөр санхүүжиж байсан төслийг хүлээн авч мөн банкны санхүүжилтээр барьж дуусгаж хүлээлгэж өгсөн бөгөөд барилгын борлуулалтад огт оролцож байгаагүй бөгөөд банк барилгыг хамаарал бүхий компаниараа болон өөрөө бусдад худалдан борлуулж ашиг олсон, олгосон зээлээ хаасан болно. Гуравдагч этгээдүүдийн гаргаж байгаа шаардлага нь мөн хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлох бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан бол үнийг нь хэнд, хэрхэн төлснөө худалдан авагч нь тодорхойлох үүрэгтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг нь төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдаагүй, төлбөр, мөнгийг хүлээн аваагүй нь тогтоогдох тул уг шаардлага гаргаж буй гуравдагч этгээдүүд нь төлбөр төлсөн, өмчлөлд нь шилжүүлэхээр гэрээ байгуулсан талдаа хамааруулан шаардлага гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Банкны зээлийг хариуцагч Б.Б нь төлөөгүй гэж үзвэл зээлийн төлбөрт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч худалдан борлуулах замаар үүргийг гүйцэтгэхээс өөр арга хариуцагчид байхгүй. Хэрвээ эрх хүлээн авагч нь зээлийн төлбөрт ** банканд хариуцагч хөрөнгө шилжүүлсэн нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус, эсхүл хэлцлээс татгалзсан гэж үзэж байгаа бол уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах нь Иргэний хуулийн 56, 204, 205 дугаар зүйлд заасантай нийцэх юм. Хариуцагчийн **банктай байгуулсан гэх зээлийн гэрээний үүргийг эрх хүлээн авагч нэхэмжилсэн атлаа уг зээлийг хаасан хэлцэл, хөрөнгө шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгэж байгаа нь үндэслэл муутай, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж байна. Учир нь зээл олгох, түүнийг төлөх, төлүүлэх арга зам, хэлбэрийг сонгох нь хуулиар банк, түүний харилцагчид олгогдсон эрх хэмжээ бөгөөд эрх хүлээн авагч томилогдохоос өмнө олгосон зээл, зээлдэгчийн гүйцэтгэсэн үүрэг нь хууль зөрчөөгүй л бол эрх хүлээн авагчид хамаарахгүй асуудал болох нь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиудад тодорхой тусгагдсан байдаг. Банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б.Б-тай холбогдуулан нэхэмжилж буй уг зээлийн асуудал нь ** банкны хуучин удирдлагууд болох А.А, С.Д, Б.Я нарт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг хэрэг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд уг эрүүгийн хэрэгт хариуцагч Б.Б-ын хаасан зээлтэй холбоотой асуудлаар түүнийг буруутгаагүй нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй уг зээл хаасан асуудал нь гэмт хэрэг биш болох нь тогтоогдсон гэж үзнэ. Хэрвээ зээл олгосон, зээл төлсөн хэлцлүүд хууль зөрчсөн, хууль бус гэж үзвэл энэ талаарх шаардлага үндэслэлээ эрх хүлээн авагч тодорхойлох үүрэгтэй ч зээл авсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж мөн уг зээлийн эргэн төлөлтөд банк шилжүүлэн авч захиран зарцуулсан үйлдэл нь асуудалгүй гэж үзсэн атлаа тухайн үеийн ** банк болон Б.Б нарын уг зээл болон зээлийн гэрээг дуусгавар болгосон үйл баримтууд нь ач холбогдолгүй гэж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгээд байна. Нэг ёсондоо хүнийг нэг удаа авсан зээлийг хоёр удаа хүчээр төлүүлэхээр шахаж байгаа алхам гэж үзэж байна. Мөн уг хэргийн бас нэгэн маш чухал ноцтой асуудал нь хариуцагч Б.Б надтай холбогдуулан анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд ** банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл гаргасан цагаасаа хойш нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл муутайгаар удаа дараа өөрчилсөн үйлдэл нь нэхэмжлэл нь анхнаасаа үндэслэл муутай байсныг харуулдаг. Анх ам.долларын зээл авсан мэтээр нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэгч талын гаргаж өгсөн зээлийн гэрээ болон ач холбогдол бүхий өөр хүсэлтийн зарим дээр зурагдсан Б.Б-ын гарын үсэг нь хуурамч буюу хариуцагч Б.Б-ын гарын үсэг биш болохыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар бүхий Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар бүхий Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоосон билээ. Ийм байдлаар нэхэмжлэгч талын гаргаж тавьсан хамгийн гол баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр эсэх нь туйлын эргэлзээтэй нөхцөлд банкны эрх хүлээн авагчийн зүгээс ямар ч аргаар хамаагүй хариуцагч Б.Б-ыг өр төлбөртэй байлгахаар улайран зүтгэж, өөрсдөд нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа нь эрх зүйт төртэй, хууль дүрэм журамтай оронд байж боломгүй асуудал гэж үзэж байна. Уг асуудал анх үүссэн цагаас хариуцагч Б.Б миний бие бусдын адил хэвийн байдлаар амьдрах ямар ч боломжгүй болж шүүхийн маргаан сунжирсан уг цаг хугацаанд өөрийн эрхийг маш ноцтойгоор зөрчүүлж хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэж найдал хүлээсээр нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа болон санхүүгийн хувьд туйлын их хохирлыг амсаж байгаа болно. Иймд эрхэм шүүгч та уг миний үндэслэл бүхий тайлбар болон дээр дурдагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харгалзан үзэж *** банкны эрх хүлээн авагчийн хариуцагчид холбогдуулсан гаргасан нэхэмжлэл, гуравдагч этгээдүүдийн бие даасан үндэслэлгүй шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
4. Гуравдагч этгээд Л.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Л.Б миний бие банкны зээлээр байр худалдан авах зорилгоор К ХХК-тай уулзаж тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа төлж үлдэгдэл төлбөр дээр ** банкнаас зээл авах боломжтой гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр К ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 200 000 төгрөгөөр, нийтдээ 103 862 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу урьдчилгаа 35 хувь болох 37 768 000 төгрөгийг өөрөө төлж барагдуулан, үлдэгдэл 66 000 000 төгрөгийг төлөх зорилгоор ** банкны орон сууцны зээлд хамрагдаж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 66 000 000 төгрөгийг зээлийг авч орон сууцны үнийг төлж барагдуулан гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлсөн учир санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 27 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш 27 тоот байрандаа миний төрсөн хүү амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 27 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 6 давхрын 27 тоот орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсэж миний бие ихээхэн хохирол амсахаар байна. ** банк 27 тоот орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон боловч Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан нь зориудаар үйлдэж буй хууль бус үйлдэл байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч К ХХК дах банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
6. Гуравдагч этгээд Г.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Ү ХХК болон Б ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2015/012 дугаартай арилжааны гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д талууд мөнгөн бус төлбөрийн үндсэн дээр А тал нь ** хороонд /техникийн алдаа гаргаж хороог буруу бичсэн/ байрлах Б ХХК-ийн эзэмшил газар баригдаж буй нийт 62,27 кв метр 2 өрөө байр 7-33 тоот /136 994 000 төгрөг/ бүхий орон сууцыг А талд шилжүүлэх, В тал нь хамтран ажиллах гэрээ 2015/009, 2015/10, тоот, ажил гүйцэтгэх гэрээ 2015/011, гэрээнүүдийн төлбөрөөс 136 994 000 төгрөгийг дээрх гэрээнүүдийн үнийн дүнгээс хасч үлдэгдэл төлбөрийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр барагдуулахаар талууд тохиролцсон. Энэхүү гэрээг үндэслэн 2015 онд Г ХХК-ийн Ү ХХК-аас ** тоот 62,27 м кв байрыг авахаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ү ХХК болон Г ХХК-ууд нь 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлуудаар тооцоо нийлэн 2015-2018 онуудад хоорондын тооцоогоор 53 774 888 төгрөгийг төлснийг баталгаажуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 49 376 100 төгрөгийг төлснөөр байрны ордер гарах нөхцөл бүрдэнэ. Үлдсэн 33 843 012 төгрөгийг Ү ХХК-д төлснөөр Г.Э-ийн нэр дээр байрны ордер шилжинэ хэмээн харилцан тохиролцсон. Гэвч Ү ХХК болон Б ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2015/012 дугаартай Арилжааны гэрээгээр тохиролцсон гэрээний зүйл болох орон сууц байрлах байрыг бүхлээр нь Б ХХК-ийн захирал болох Г.Г өөрийн өр төлбөрт тооцуулан Иргэн Б.Б-д бэлэглэлийн гэрээгээр /гэрээ хүчин төгөлдөр байгаа/ шилжүүлж, иргэн Б.Б нь тус бэлэглэлийн гэрээний дагуу арилжааны гэрээний зүйлийн хууль ёсны өмчлөгч болсон. Улмаар хууль ёсны өмчлөгч болох Б.Б нь ** банктай зээлийн гэрээ байгуулан улмаар тус байрыг барьцааны зүйл болгон барьцааны гэрээг байгуулсан. /2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 07 тоот барьцааны гэрээ/. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Ү ХХК болон Б ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2015/012 дугаартай Арилжааны гэрээ, Г ХХК, Ү ХХК-уудын хооронд хийсэн тооцоо нийлсэн акт зэрэг нь хууль ёсны /талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүсэл зоригийн илэрхийлэл хангагдсан/ гэрээ хүчин төгөлдөр байгаа тул арилжааны гэрээний зүйлийг Г.Э миний бие хууль ёсны дагуу олж авч хууль ёсны эзэмшигч болсон. Улмаар арилжааны гэрээний зүйл болох орон сууцанд миний бие 2016 оноос одоог хүртэл амьдарч байрны цахилгаан, дулаан халуун хүйтэн ус, СӨХ-ны төлбөрийг төлсөөр /холбогдох баримтуудыг хавсаргав/ ирсэн. Иймд **банкны барьцаанд байгаа арилжааны гэрээний зүйл болох орон сууцыг шударгаар хууль ёсны дагуу олж авсан байх тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
7. Гуравдагч этгээд Ц.М шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Ц.М миний бие 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 200 000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 82 126 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний төлбөрт 24 637 800 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 57 488 200 төгрөгийг тус тус төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 14 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 14 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 4 давхрын 14 тоот орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч К ХХК дах банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8. Гуравдагч этгээд Г.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “..Монгол Улсын иргэн Г.Ц миний бие 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Ю ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 74.21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр орон сууцны үнэд 103 862 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ** банктай ЗГ-112 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 103 932 815 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.6 дах заалт) болно. Холбогдох дансны хуулга баримтыг хавсаргав. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК, Б.Б, ** банкинд хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар уулзаж хөөцөлддөг байсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн түл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 22 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 22 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон атлаа Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан У**тоот 74.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Гуравдагч этгээд Н.С шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Г.Б нь 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, У** тоот 62.27 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан ба гэрээгээр 1м.кв үнийг 2 200 000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийт 136 994 000 төгрөг төлөхөөр тохиролцож, захиалагч Г.Б нь 100 хувь бэлэн төлж барагдуулсан болно. Н.С миний бие Г.Б-тай 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эд хөрөнгө болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ байгуулан захиалагчийн эрх, үүргийг хуульд заасан нөхцөл журмын дагуу шилжүүлэн авч төлбөр тооцоог гэрээнд заасан нөхцөлөөр 100 хувь төлж барагдуулсан болно. Үүнээс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, Б.Б та нарын нэрсийн жагсаалтыг хүлээн авсан учир үл Хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 43 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)- аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 43 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болно. Харин ** банк ХХК дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 43 тоот 2 өрөө орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан У**тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, мөн "** банк ХХК дах банкны эрх хүлээн авагчид" холбогдуулан гаргасан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
10. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Б.Б миний бие 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, улмаар тухайн гэрээг ам.доллароор илэрхийлснийг төгрөгт шилжүүлэн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, **тоот хаягт байрлах гаражийг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 126 800 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 53 196 228 төгрөг төлөхөөр, 26 тоот гражийг 17 100 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд гэрээний төлбөрийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Үүнээс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, би та бүгдийн жагсаалтыг Б.Б-д хүлээлгэн өгсөн, тооцоо дууссан айлуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 32 тоот байранд оруулж, В1 давхрын 26 тоот гаражийг хүлээлгэн өгч байсан. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 32 тоот орон сууц, В1 давхрын 26 тоот авто зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болно. Харин **банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс Буянбатаас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан ** тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууц, В1 давхрын 26 тоот авто зогсоол бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
11. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Б.Б миний бие 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хийж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээг шинэчилж 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 943 844 төгрөгөөр нийт 90 000 000 төгрөгөөр захиалсан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаа болгож 27 000 000 төгрөгийг шилжүүлж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ** банктай ЗГ-130 дугаар бүхий Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж гэрээний төлбөрийн үлдэгдэл 63 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. Хуулийн дагуу гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулсан болно. Б.Б миний бие төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан ба ** тоот 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг надад хүлээлгэн өгсөн. ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү- **)-aaр хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 45 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
12. Гуравдагч этгээд Г.М шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Г.М миний бие 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 950 000 төгрөгөөр, нийтдээ 90 285 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 27 085 500 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 63 199 500 төгрөгөөс 63 100 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр **банктай ЗГ-15/53 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 63 100 000 төгрөгийг жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 40 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн Гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул Миний бие 59 байрны өөрт хамаарах 40 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна.** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
13. Гуравдагч этгээд Г.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Г.Ц миний бие 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр, нийтдээ 92 600 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 76 582 500 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 16 000 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ** банктай ЗГ-2017/93 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 16 000 000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 30 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 30 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Капитал банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
14. Гуравдагч этгээд Л.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Л.Э миний бие 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, **тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр, нийтдээ 92 600 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 25 600 000 төгрөгийг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6 347 000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин үлдэгдэл төлбөр болох 60 653 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны №17 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулан энэхүү зээлийн гэрээний дагуу зээл авч, төлж барагдуулсан. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 20 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш 20 тоот байрандаа миний бие амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 20 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк ХХК дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 5 давхрын 20 тоот орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. ** банк 20 тоот орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэр нь Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж барьцаагаар зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан **тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
15. Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн С.Б миний бие 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, мөн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дахин Б ХХК-тай гэрээг шинэчлэн Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж **тоот 47.07 м.кв 2 өрөө сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 300 000 төгрөгөөр, нийтдээ 108 261 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 47 610 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 60 057 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ** банкны ипотекийн зээлийн гэрээгээр бүрэн төлж барагдуулсан болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтанд орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар **банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 3 тоот байранд оруулж байрыг В хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон боловч Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох хюм. Иймээс миний хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 47.07 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
16. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Б.Б миний бие 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Капитал банктай ЗГ-43 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 94 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлийг авч төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Зээлийг надад олголгүй Б.Б-ын өр төлбөрт тооцож, надад гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц ** банканд хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар шаарддаг байсан. ** банкны хувьд гэрчилгээ гаргаж өгөх талаар тодорхой тоймтой хариу өгөлгүй өдрийг хүрсэн, Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан ба Б.Б намайг 2017 онд намайг байранд оруулж өгсөн болно. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч **банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 50 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болно. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
17. Гуравдагч этгээд Д.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Д.А миний бие 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 74.62 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Н ХХК-аас 3 өрөөг хувааж зөрүү м.кв-ийг өгнө гэж хэлэн 45.21 м.кв болгон өөрчилсөн болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 240 000 төгрөгөөр, нийтдээ 167 148 800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 127 148 800 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай 404434 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 7 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс миний хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 45.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
18. Гуравдагч этгээд Б.Л шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Б.Л миний бие К, Б.Бт нарын зөвшөөрөлтэйгөөр бартерын журмаар шилжүүлэн аваад байсан "Т" ХХК (Гүйцэтгэх захирал 3. Б)-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 100.51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалж, гэрээний төлбөрт 160 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болно. 2017 онд ** банк болон Б.Б-аас байрны түлхүүрийг албан ёсоор хүлээлгэн өгснөөр миний бие гэр бүлийн хамтаар өнөөдрийг хүртэл контор болон СӨХ-ны төлбөрийг төлөн байрандаа амьдарч байна. ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү- **)-aар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул энэ нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 100.51 м.кв, 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
19. Гуравдагч этгээд Д.О шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Д.О миний бие 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Г.С-тай хэлцэл хийж, түүний Н ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 125 000 000 төгрөгийг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан болно. Хуулийн дагуу гэрээг байгуулж нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулсан болно. Надад эрхээ шилжүүлсэн Г.С нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н ХК-тай гэрээ байгуулж, ** тоот 72.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалж төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан ба энэхүү гэрээний эрх үүргийг Д.О надад шилжүүлэн өгсөн болно. Энэ талаар Б.Б хэлж мэдэгдсэн бөгөөд 2017 онд тус байрны 56 тоотыг надад хүлээлгэн өгсөн болно. Д. О миний бие 100 хувь төлбөр тооцоог хаасан бөгөөд ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-aaр хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 56 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 72.1 м.кв, 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
20. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Д.Э миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Т-тай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, түүний Н ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 137 940 000 төгрөгийг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан болно Надад эрхээ шилжүүлсэн Ц.Т нь 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Н ХК-тай гэрээ байгуулж, ** тоот 62.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан ба энэхүү гэрээний эрх үүргийг гэрээний үндсэн дээр Д.Э миний бие шилжүүлэн авсан болно. Энэ талаар Н ХК, Б.Б нарт хэлж мэдэгдсэн бөгөөд тус байрны 48 тоотыг надад хүлээлгэн өгсөн болно. Д.Э миний бие 100 хувь төлбөр тооцоог хааж барагдуулсан тул ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү- **)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 48 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б.Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
21. Гуравдагч этгээд Д.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Д.Б миний бие 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, **тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 930 000 төгрөгөөр, нийтдээ 72 046 900 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5 500 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 35 988 900 төгрөгийг төлж барагдуулсан. Харин үлдэгдэл төлбөр болох 35 900 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ** банктай ЗГ-34 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулан энэхүү зээлийн гэрээний дагуу зээл авч, төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 9 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш 9 тоот байрандаа миний эхнэр хүүхэд амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 9 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 3 давхрын 9 тоот орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. ** банк 9 тоот орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж барьцаагаар зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
22. Гуравдагч этгээд Э.О шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Э.О миний бие 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ** банктай ЗГ-93 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, ** тоот 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 61 604 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 20 жилийн хугацаатай зээлийг авсан болно. Зээлийг надад олголгүй Б.Б-ын өр төлбөрт тооцож, надад гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц ** банканд хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар шаарддаг байсан. ** банкны хувьд гэрчилгээ гаргаж өгөх талаар тодорхой тоймтой хариу өгөлгүй өдрийг хүрсэн, Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан ба Б.Б намайг 2017 онд намайг байранд оруулж өгсөн болно. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 1 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан **тоот 28 м.кв 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
23. Гуравдагч этгээд Ш.З шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Ш.З миний бие 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н ХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг, мөн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, ** тоот 72.1 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 129 780 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэрээний төлбөрт 20 000 000 төгрөгийг, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 28 000 000 төгрөгийг, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 22 000 000 төгрөгийг, нийтдээ 70 000 000 төгрөгийг төлсөн. Мөн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 60 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэж хүлээлгэн өгч бартерын журмаар гэрээний төлбөрт оруулан тооцож, миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Үүнээс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, би та бүгдийн жагсаалтыг Б.Б-д хүлээлгэн өгсөн, тооцоо дууссан айлуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 41 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 41 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 41 тоот 3 өрөө орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 72.1 м.кв 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан **тоот орон сууцыг барьцаа хөрөнгөнөөс чөлөөлөхийг даалгах тухай шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
24. Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Ж.Б миний бие 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б ХХК-тай Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдааны үйлчилгээний төв бүхий Өргөө хотхон хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ** тоот 59.3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр, нийтдээ 130 460 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 39 138 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 91 322 000 төгрөгөөс 91 300 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ** банктай ЗГ-017 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 91 300 000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд: Би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 2 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 2 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 59.3 м.кв талбайтай орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
25. Гуравдагч этгээд Н.М шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Н.М миний бие 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 900 000 төгрөгөөр, нийтдээ 86 699 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 34 399 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 52 300 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ** банктай ЗГ-138 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 52 300 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 57 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш 9 тоот байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-с гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)- аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 57 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг үүгээр гаргаж байгаа болно. Харин К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөж байна. Энэхүү 59 тоот байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 57 тоот орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. ** банк 57 тоот орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж барьцаагаар зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** Тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч "** банк ХХК дах банкны эрх хүлээн авагчид" холбогдуулан гаргасан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
26. Гуравдагч этгээд С.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн С.Ц миний бие 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 250 000 төгрөгөөр, нийтдээ 106 222 500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 31 866 750 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 74 300 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ** банктай ЗГ-127 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 74 300 000 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. ** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир санаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 12 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин **банк дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. ** банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс миний хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан * тоот 47.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
27. Гуравдагч этгээд Г.А шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Г.А миний бие анх 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба энэхүү гэрээг шинэчлэн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, ** тоот 46.3 м.кв /явцын дунд үнийн дүн өөрчлөгдөөгүй ч м.кв өөрчлөгдсөн болно/ 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 482 736 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 70 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу 100 хувь төлбөрийг төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б. Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зовох зүйлгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгнө гэж хэлээд 55 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 дугаар байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 дугаар байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 дугаар байр бөгөөд улсын бүртгэлийн Ү- ** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 тоот болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах хэсэг болох 55 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа болно. Харин ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зүгээс барьцааны зүйлээр зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь миний өмчлөх эрхийг хөндөж байна. Энэхүү 59 байр бүхий барьцааны зүйлд миний захиалан авч одоо амьдарч буй 12 давхрын 55 тоот 46.3 м.кв орон сууц хамаарч байх тул миний бие барьцаа хөрөнгөөс өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэхээр шаардлага тавих нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ийнхүү шаардлага тавихгүй нөхцөлд барьцааны зүйлийг худалдан борлуулж зээл төлүүлэх эрсдэл үүсч миний бие ихээхэн хохирол амсахаар байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах, мөн ** банк дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан ** тоот орон сууцыг барьцааны хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
28. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Б.Б миний бие 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, **тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1 650 000 төгрөгөөр, нийтдээ 76 395 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 35 000 000 төгрөгийг Н ХХК-д урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 41 395 000 төгрөгөөс 2015 оны 09 дүгээр сарын 1-нд 30 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 11 395 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Б.Б миний бие 100 хувь төлбөр тооцоог хаасан бөгөөд ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-aaр хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ Зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах 25 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин Капитал банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 46.3 м.кв 2 Брөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
29. Гуравдагч этгээд С.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн С.Ц миний бие 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 37,33 мкв 1 өрөө орон сууцыг захиалсан болно. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр, нийтдээ 74 660 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 22 398 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 52 262 000 төгрөгөөс 52 200 000 төгрөгийг ** банкны зүгээс зөвшөөрч зээл олгох шийдвэр гарсны дагуу орон сууцны зээлээр төлж барагдуулахаар болсон. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ** банктай ЗГ-95 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 52,200,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно.** банкны зүгээс орон сууц худалдан авахад зориулж зээл олгосон байдаг (зээлийн гэрээний 3.1.8 дах заалт) болно. Тэр үеэс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр комиссын дүгнэлт орж, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц Н ХК-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах талаар захирал Б.Г-той уулзаж ярилцсан. Б.Г-ийн хувьд би бүх эрхээ Б.Б-т руу шилжүүлсэн, тэгэхдээ та нар ** банкнаас зээл авч төлбөрөө төлж барагдуулсан учир Данаа зовох зүйлгүй, Б.Б-д та нарын жагсаалтыг өгсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б удахгүй гаргаж өгөх байх гэж хэлээд 24 тоот байранд оруулж байрыг хүлээлгэн өгч байсан. Тэр үеэс хойш тус байранд манай гэр бүл амьдран сууж байна. Б.Б-аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролддог боловч огт уулздаггүй бөгөөд гэтэл 59 дүгээр (нэхэмжлэл дээр 56 гэж андуурсан) байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б өөрийн нэр дээр гаргуулан авч ** банкны барьцаанд тавьж зээл авсан талаар хожим мэдсэн болно. Мөн энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-аар хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Капитал банк тус орон сууцыг худалдан авахад зориулан надад зээл олгосон хэрнээ Б.Б-д давхар зээл олгон барьцаанд нь байрыг блокоор нь барьцаалсан, мөн шүүхэд хандаж зээлийн өрийг барагдуулахаар нэхэмжилсэн нь анхнаасаа зориудаар үйлдсэн хууль бус үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс миний хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 37,33 м.кв талбайтай 1 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
30. Гуравдагч этгээд Д.С шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Монгол Улсын иргэн Д.С миний бие 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б ХХК-н зөвшөөрлөөр Т ХХК (Гүйцэтгэх захирал 3. Б)-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 96 000 000 төгрөгөөр захиалж, төлбөрийг бэлэн болон бартерын нөхцөлөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Энэхүү гэрээний дагуу бэлэн мөнгөөр болон автомашины бартер оролцуулан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2017 онд Б*оос байрны түлхүүрийг албан ёсоор хүлээлгэн өгч өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч байна. ** банк болон Б.Б нараас гэрчилгээ гаргаж өгөх талаар холбоо барьж хөөцөлддөг боловч тодорхой хариу өгдөггүй байсан болно. ** банкны хувьд Б.Б-тай ярилцана зөвлөлдөнө гэх зэргээр хариу өгч аргацаадаг байсан бол, Б.Б нь уулзалгүй зугтааж олддоггүй байсан. Мөн хожим энэхүү асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд явж байгаа талаар дуулсан болно. Тухайн иргэний хэргийн маргааны хүрээнд зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох 650.5 м.кв талбайтай, 20 хувийн гүйцэтгэлтэй 59 тоот байр (улсын бүртгэлийн Ү-**)-aap хангуулахаар ** банкны зүгээс нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл дээр 56 тоот байр гэж андуурч бичсэн байх боловч энэ нь үнэн хэрэг дээрээ 59 тоот байр бөгөөд улсын бүртгэлийн Ү-** дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр 59 дугаартай болох нь нотлогдож байгаа болно. Б.Б-ын хувьд тус байрыг Бүхэлд нь өөрийн өмчлөлийн зүйл мэтээр захиран зарцуулж, бусдад барьцаалсан зэргээр миний өмчлөх эрхэд халдсан үйлдлийг хэрэгжүүлсэн байх тул миний бие 59 байрны өөрт хамаарах орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлагыг түүнд холбогдуулан үүгээр гаргаж байгаа болно. Харин ** банк дах банкны эрх хүлээн авагчийн зүгээс Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь хожим шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-ын нэр дээр бүртгэлтэй хөрөнгөөр шүүхийн шийдвэр бүхий өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдалд хүргэх тул энэ нь миний өмчлөх эрхийг мөн л хөндөхөөр байна. Миний гаргасан бие даасан шаардлагыг хангаж намайг өмчлөгч гэж үзсэнээр миний орон сууцанд нэхэмжлэгч талын зүгээс аливаа байдлаар халдах боломжгүй болох юм. Иймээс хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан ** тоот 62.27 м.кв, 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг хүлээлгэн өгөхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
31. Гуравдагч этгээд Б.Ө шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Иргэн Б.Ө нь ** тоот хаягт оршин суудаг бөгөөд тухайн орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Тухайн байрыг Б.Ө нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Г.Д-той байгуулсан "Хэлцэл" /мөнгө хүлээлцсэн тухай/, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ** бүртгэлийн дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, Г.Д-ын эхнэр болох Л.Э болон К ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай К ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий Өргөө хотхон хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авч байсан. Тус байрны төлбөрийг Г.Д болон Л.Э нар нь ** банкнаас 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан зээл авч бүрэн төлж, төлбөрийн асуудал дуусгавар болсон. Харин Б.Ө нь Г.Д-той харилцан тохиролцсоны дагуу тус байрны урьдчилгаа төлбөр болох 14 000 000 төгрөгийг Г.Д-ын эзэмшлийн Хаан банкны ** тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ЗГ-97 дугаартай ** ХХК болон Г.Д, Л.Э нарын байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний төлөлтийг цаашид хариуцан төлж байгаа ба энэхүү төлбөрийн асуудал 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ** дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн байдаг. Б.Ө нь тус 1 өрөө байранд 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч байна. Гэвч Б.Ө нь тус байрны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэн баталгаажуулахаар Г.Д болон эрх бүхий байгууллагад хандсан боловч уг барилга нь 20 хувийн гүйцэтгэлтэйгээр бүхэлдээ иргэн Б.Б-ын өмчлөлд улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэгдсэн байгаа тул иргэн Б.Ө-ийн өмчлөлд 59 байрны 54 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй гэх хариуг өгсөн. ** банк ХХК дахь эрх хүлээн авагч нь тус байрны оршин суугчдын ихэнх нь ** банкнаас зээл авч байраа авсан гэдгийн мэдсээр байж, дээрх зээлийн өр төлбөрийн асуудалдаа огт хамааралгүй захиалагч иргэдийг хамаатуулж Б.Б-тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №07 тоот Зээлийн гэрээний үүргийн Барьцаа хөрөнгө болох Б.Б-ын нэр дээрх 20 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө /Н хотхоны Б блок буюу 59 байр/-аар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь иргэн Б.Ө-ийн өмчлөх эрхийн хөрөнгөд халдаж, байгаа тул ** тоот 1 өрөө орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн № 07 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй болох мөн барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү хэмээн бие даасан шаардлагыг гаргаж байна. Иймд ** тоот 1 өрөө орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн № 07 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй болох буюу барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ** нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны №07-01 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны эрх зүйн баримт бичиг болох дээрх зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Б-ынх биш болох нь тогтоогдсон үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 000 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгч үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.К ХХК болон Б.Б нар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч К ХХК нь барилгын санхүүжилтийн зориулалтаар 10 000 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Б.Б нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эхний 10 сар хүүгийн төлөлт, сүүлийн 14 сард зээлийн үндсэн төлөлт болон хүүгийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, мөн өдөр талууд 07 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаанд бариулжээ.
4.3. К ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 сарын 21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
4.4. Харин талуудын хооронд мөн өдөр байгуулагдсан 07 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 156.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.
4.4.а. Тодруулбал, барьцааны гэрээний зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот 20 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.Б бүртгэлтэй, уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байгаа талаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар албан тоотод тодорхойлсон.
4.4.б. Түүнчлэн Б.Б-аас бэлэглэлийн гэрээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Ш ХХК нь К ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, улмаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.
4.5. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.6. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар зээлдэгч К ХХК нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн шилжүүлгээр зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Б-д олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй. Харин зээлдэгч буюу хариуцагч Б.Б зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болсон.
4.7. Хариуцагч Б.Б-аас бэлэглэлийн гэрээний дагуу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ш ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг үнэд 2015 оны 03 сарын 24-ний өдөр 5 000 000 000 төгрөг Б.Б-ын ** тоот дансанд орлогоор бүртгэгдэж, мөн өдрөө “зээл төлөв” гэх утгаар зарлагаар бүртгэгдсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна. /3-р хх-ийн 113/
4.8. Хариуцагч Б.Б-ын зээлийн дансны хуулгаар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 630 430 072 төгрөгийн “зээл шилжүүлэн бүртгэв” гэх утгаар хасалт хийгдэж, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр “зээл хаав” гэх бичилт хийгдэж, зээлийн үлдэгдэл тэг болсон байна.
4.9. К ХХК-ийн зээлийн газрын захирал С.Д-ийн гарын үсэгтэй, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ** тоот тодорхойлолтоор “Б.Б нь тус банкинд өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлов.” гэжээ.
4.10. Гэрч С.Д-ийн “...хөрөнгийг банк өмчлөх бус хөрөнгөдөө бүртгэх ажиллагаа явагдаж байсан. Үүний дагуу Б буюу барилгын компанийг тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэн дуусгаад банкны өр төлбөр хаах нөхцөл байдал үүссэн...”, “...тодорхойлолт хийж өгсөн үеийн байдлаар тухайн хөрөнгийг биет байдлаар Б ХХК-ийн захирал н.Б шилжүүлэн авсан байсан...” гэх мэдүүлэг, Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, ** дугаартай барилга хэдийгээр одоог хүртэл Б.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байх хэдий ч уг барилгыг К ХХК өөрөө болон өөрийн хамаарал бүхий Б ХХК, К ХХК, Ю ХХК зэрэг хуулийн этгээдээр дамжуулан захиран зарцуулж, захиалагч нартай гэрээ хийж, зээлийн санхүүжилтээр худалдан борлуулсан болох нь гэрч Н.Б-ийн “...Баянзүрх дүүрэгт байрлах 59 дүгээр байрны борлуулалтыг хийж байсан.”,” Б ХХК, К ХХК болон нэрийг нь сайн санахгүй байгаа 2 ч компаниудын төлөөлж гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /3-р хх-ийн 99-108, 8-р хх-ийн 195-198/
4.11. Дээрхээс дүгнэхэд, хариуцагчийн барьцаа хөрөнгийг шилжүүлэн өгч үүрэг дуусгавар болсон гэх татгалзал үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.Б нь К ХХК-тай байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон гэж дүгнэв.
4.12. Иймд нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Бие даасан шаардлагын тухайд:
5.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэр бүхий 27 бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б шаардлагын үндэслэлээ “...2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр К ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 2 200 000 төгрөгөөр, нийтдээ 103 862 000 төгрөг төлөхөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу урьдчилгаа 35 хувь болох 37 768 000 төгрөгийг өөрөө төлж, үлдэгдэл 66 000 000 төгрөгийг ** банкны орон сууцны зээлд хамрагдаж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 66 000 000 төгрөгийг зээлийг авч орон сууцны үнийг төлж барагдуулан гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн тул ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох...” гэж тайлбарласан.
6.1. Л.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр К ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, уг гэрээгээр **тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнэ 2 200 000 төгрөг, нийт 103 862 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
6.2. Уг гэрээний оролцогч К ХХК нь ** банк ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох нь гэрч Н.Б-ийн “...К ХХК -ийг төлөөлж Н.Б гэрээнд гарын үсэг зурсан, энэ миний гарын үсэг мөн. Б ХХК-иас өөр бусад хамаарал бүхий компаниар гэрээ байгуулж байсан...” гэх мэдүүлэг, ** банк Л.Б нарын хооронд байгуулагдсан 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-86 дугаар орон сууцны ипотекийн зээлийн гэрээ эдгээр баримтуудаар тогтоогдож байна.
6.3. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6.4. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.5. Л.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 37 768 000 төгрөгийг Н.Б-ийн ** тоот дансанд “**тоот, 47,21 м.кв” гэх утгаар шилжүүлсэн, үлдэх 66 000 000 төгрөгийг ** банкны зээлийн санхүүжилтээр төлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
6.6.Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу Л.Б-ыг ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Н шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н ХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулан ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 1 м.кв 2 000 000 төгрөгөөр тохиролцож, нийт 92 600 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
7.1. Ч.Н нь Н ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр ** тоот, 46,3 м.кв орон сууцыг 92 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.
7.2. Ч.Н нь гэрээгээр тохирсон төлбөрийн 77 674 000 төгрөгийг Н ХК-д , 14 326 000 төгрөгийг Б ХХК-д төлсөн болох нь төлбөрийн баримт, гэрч Н.Б нарын мэдүүлгээр тогтоогдов.
7.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар шүүхийн шийдвэрээр маргааны зүйл болж буй хариуцагч Б.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байгаа Эрхийн улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 дугаартай барилга нь Н ХК-иас бэлэглэлийн гэрээний дагуу шилжсэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Н ХК-ийн байгуулсан гэрээний үүрэг Б.Б-д шилжсэнийг буруутгах боломжгүй гэж дүгнэжээ.
7.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
8. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э шаардлагын үндэслэлээ “...Ү ХХК нь Б ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр ** тоот, орон сууцыг бартераар авсан. Уг бартераар авсан орон сууцаа Ү надад хоорондын тооцоондоо тооцож авсан. 2016 оноос орон сууцаа эзэмшиж байгаа...” гэж тайлбарлав.
8.1. Хэрэгт авагдсан баримтаар, Б ХХК болон Ү ХХК нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 2015/012 тоот арилжааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Б ХХК нь Ү ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 158 000 000 төгрөгийн 70 хувьд тооцон 62,27 м.кв 2 өрөө байрыг шилжүүлэх, үлдэгдэл төлбөр 47 400 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохирсон байна.
8.2. Улмаар Ү ХХК нь дээрх гэрээний дагуу авсан **тоот, 62,27 м.кв орон сууцыг Г.Э-д шилжүүлэх, төлбөрийн 53 774 888 төгрөгийг хоорондын тооцоогоор төлсөн, үлдэх 49 376 100 төгрөгийг 2020 оны 09 сарын 15-ны дотор төлөхөөр тохирсон байна.
8.3. Мөн Г.Э нь уг орон сууцны ашиглалтын зардлыг 2016 оноос эзэмшиж, ашиглаж байгаа нь ашиглалтын төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. Гэрч Н.Б “...Ү ХХК Б ХХК-тай гэрээтэй, бартераар байр авсан, бартераар авсан байраа захиран зарцуулах эрхтэй...” талаар мэдүүлсэн байна.
8.4. Дээрх баримтуудыг үндэслэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э-г ** тоот орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд гэж дүгнэв.
9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М шаардлагын үндэслэлээ ”... миний бие 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2 200 000 төгрөг, нийт 82 126 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний төлбөрт 24 637 800 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 57 488 200 төгрөгийг тус тус төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн...” гэж тайлбарлав.
9.1.Хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөрийн баримт, гэрч Б.Г-ийн “...М 37.33 м.кв талбайтай орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн...” гэх мэдүүлгээр тус тус Ц.М Н ХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
9.2. Дээр дүгнэсэнчлэн, хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Н ХК-ийн байгуулсан гэрээний үүрэг шилжүүлэн авсан тул Ц.М-ыг шаардлагыг хангаж, Б** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.С шаардлагын үндэслэлээ “...Миний бие Н ХК-иас Г.Б-ын худалдан авсан ** тоот 62.27 м.кв 2 өрөө орон сууцыг Г.Б-аас худалдан авсан, төлбөрийг бүрэн төлсөн...” гэж тайлбарлав. .
10.1. Хэргийн баримтаар, Н ХК болон Г.Б нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б/9 дугаар Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж уг гэрээгээр ** давхар, 2 өрөө 62,27 м.кв орон сууцыг 139 994 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Г.Б нь уг гэрээний дагуу төлбөр төлсөн кассын орлогын баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.
10.2. Н ХК нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/35 тоот албан бичгээр Г.Б гэрээний үнийн дүн 139 994 000 төгрөгийг төлж барагдуулсан тул төлбөр тооцоогүй болохыг тодорхойлсон.
10.3. Улмаар Г.Б, Н.С нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эд хөрөнгө болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Г.Б төлбөрийг бүрэн төлсөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62,27 м.кв 136 994 000 төгрөгийн үнэ бүхий гэрчилгээ гараагүй орон сууцыг Н.С-ын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Тоёота тундра маркийн автомашинаар солихоор тохиролцжээ.
10.4. Талууд гэрээгээ болзолтойгоор худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаанд хамаарна. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.
10.5. Н.С нь гэрээнд заасан тээврийн хэрэгслээ Г.Батжаргалд шилжүүлсэн болох нь гэрээний арын хуудсанд Г.Б-ын тээврийн хэрэгсэл хүлээн авсан талаарх баталгаа бичвэрээр тогтоогдож байна.
10.6. Иймд Н.С нь ** тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд байна.
11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, улмаар тухайн гэрээг ам.доллароор илэрхийлснийг төгрөгт шилжүүлэн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дахин Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, **тоот хаягт байрлах гаржийг захиалсан болно. Гэрээгээр орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1 126 800 төгрөгөөр харилцан тохиролцож, нийтдээ 53 196 228 төгрөг төлөхөөр, 26 тоот гражийг 17 100 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд гэрээний төлбөрийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн...” гэж тайлбарласан.
11.1.Хэрэгт авагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөрийн баримт, гэрч Б.Г-ийн “...Б 1 байр, 1 зогсоолын төлбөрийг 100 хувь төлсөн,..” гэх мэдүүлэг, Н ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-д хаягласан тодорхойлолт гэх баримтаар “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Өргөө хотхоны Б блок буюу 59 дүгээр байрны захиалагч дараах иргэдтэй Н ХХК орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дагуу эдгээр иргэд нь төлбөр тооцоогоо бүрэн хийж дууссан болохыг тодорхойлж байна гээд 7 иргэний нэрийг жагсаалтаар хүргүүлсний дотор Б.Б-ын нэр байна.
11.2. Эдгээр баримтаар үзэхэд Б.Б нь Н ХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
11.3. Иймд Б.Б нь Б** тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууц, В1 давхрын 26 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
12. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг хийж, улмаар 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээг шинэчилж 46.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 943 844 төгрөгөөр нийт 90 000 000 төгрөгөөр захиалсан. 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны төлбөрийн урьдчилгаа болгож 27 000 000 төгрөгийг шилжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ** банктай ЗГ-130 дугаар бүхий Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж гэрээний төлбөрийн үлдэгдэл 63 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...” гэж тайлбарлаж байна.
12.1. Хэргийн баримтаар Б.Б нь Н ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр ** өрөө, 46,3 м.кв талбайтай орон сууцыг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
12.2. Б.Б нь орон сууцны нийт үнийн 30 хувь болох 27 000 000 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь ** банкны 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт, Н ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/87 тоот албан бичгээр тогтоогдож байна.
12.3. ** банк болон Б.Б нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 63 000 000 төгрөгийг зээлийн санхүүжилтээр төлсөн болох нь ** банкны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
12.4. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дээр дүгнэсэнчлэн, ** банк орон сууцны төлбөрийг “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн өөртөө авсан болох нь тогтоогдоно.
12.5. Иймд Б.Б нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь нотлогдож байх тул түүнийг ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
13. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.М шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалж, 90 285 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Урьдчилгаа 30 хувийн төлбөр 27 085 500 төгрөгийг Н ХК-д төлсөн. Үлдэх 63 100 000 төгрөгийг ** банкны зээлээр төлсөн...” гэж тайлбарлав.
13.2. Г.М нь орон сууцны нийт үнийн 30 хувь болох 27 085 500 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт болон Н ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/82 тоот албан бичгээр тогтоогдож байна.
13.3. ** банк болон Г.М нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 63 100 000 төгрөгийг зээл олгож, зээлийн мөнгөн хөрөнгийг Капитал банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь ** банкны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
13.4. Иймд Г.М-ын ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
14. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц шаардлагын үндэслэлээ “....миний бие 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалж, 92 600 000 төгрөг төлөхөөр тохирсон. Урьдчилгаа 76 582 500 төгрөгийг Н ХК-д төлсөн. Үлдэх 16 000 000 төгрөгийг ** банкнаас зээл авч төлсөн...” гэж тайлбарлаж байна.
14.1. Хэргийн баримтаар Г.Ц нь Н ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр **өрөө, 46,3 м.кв талбайтай орон сууцыг 92 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
14.2. Г.Ц нь дээрх гэрээний дагуу 76 582 500 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт болон Н ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/81 тоот албан бичгээр тогтоогдож байна.
14.3. Г.Ц нь ** банктай 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр болон орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 16 000 000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд зээлийн төлбөр 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 269 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
14.4. Иймд Г.Ц-ийг ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
15. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Э шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...миний бие 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг 92 600 000 төгрөгөөр захиалсан. Гэрээний төлбөрт 31 947 000 төгрөгийг Н ХК-д төлж, үлдэх 60 653 000 төгрөгийг ** банкны зээлээр төлсөн...” гэж тайлбарлав.
15.1. Хэргийн баримтаар Л.Э нь Н ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр ** өрөө, 46,3 м.кв талбайтай орон сууцыг 92 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
15.2. Л.Э нь дээрх гэрээний дагуу 31 947 000 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь ** банкны 2014 оны 02 дугаар сарын 19, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч Б.Г-ийн “...Э Н ХК-тай гэрээ байгуулаад урьдчилгаа төлбөрөө төлөөд, үлдэгдэл төлбөр дээр ** банкны зээлд хамрагдсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
15.3. ** банк болон Л.Э нарын хооронд 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 60 653 00 төгрөгийг ** банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь ** банкны 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
15.4. Иймд Л.Э-ыг ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
16. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 47.07 м.кв 2 өрөө сууцыг захиалсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 300 000 төгрөгөөр, нийтдээ 108 261 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 47 610 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 60 057 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ** банкны ипотекийн зээлийн гэрээгээр бүрэн төлж барагдуулсан...” гэж тайлбарлав.
16.1. Хэргийн баримтаар С.Б нь Н ХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр **өрөө, 69 м.кв талбайтай орон сууцыг 158 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б ХХК орон сууцны талбайн хэмжээнд өөрчлөлт оруулан 47,07 м.кв гэж тодорхойлж гэрээг байгуулсан байна.
16.2. С.Б нь орон сууцны үнэд 47 610 000 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь ** банкны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотоод шилжүүлгийн баримт болон Н ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/603 тоот албан бичгээр тогтоогдож байна.
16.3. ** банк 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр үлдэгдэл 60 057 000 төгрөгийг зээл олгож, зээлийн мөнгөн хөрөнгийг ** банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
16.4. Иймд С.Б-авыг **тоот 47,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
17. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ** банктай ЗГ-43 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 94 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 30 жилийн хугацаатай зээлийг авч төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Зээлийг надад олголгүй Б.Б-ын өр төлбөрт тооцож, надад гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон...” гэж тайлбарласан.
17.1. ** банк болон Б.Б нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-43 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр К нь Б.Б-д 94 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай орон сууц худалдан авахад нь зориулж зээлүүлэхээр тохирсон байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ** банк дахь ** төгрөгийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор тохирчээ.
17.2. Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь дээрх орон сууцны ипотекийн зээлийн гэрээг үндэслэн ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оноос эзэмшиж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болох нь баримтаар тогтоогдож байна.
17.3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дээр дүгнэсэнчлэн, ** банк маргааны зүйл болох 59 дүгээр байрыг өөрөө захиран зарцуулсан үйл баримт энэ тохиолдлоор мөн нотлогдоно.
18. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А шаардлагын үндэслэлээ “...миний бие 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 74.62 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсан. Н ХХК-аас 3 өрөөг хувааж зөрүү м.кв-ийг өгнө гэж хэлэн 45.21 м.кв болгон өөрчилсөн болно. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 2 240 000 төгрөгөөр, нийтдээ 167 148 800 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу миний бие гэрээний төлбөрт 127 148 800 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл төлбөр болох 40 000 000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны санхүүжилтийн корпорацитай ** дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 204 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.
18.1. Хэргийн баримтаар, Д.А нь Н ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь гэрч Б.Г-ийн төлбөр бүрэн төлөгдсөн гэх мэдүүлэг, Н ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/93 тоот албан бичигт “Иргэн Д.А нь Н ХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ** тоот, 45,21 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, манай компанид төлбөрийг 100 хувь бүрэн төлж тооцооны үлдэгдэлгүй болохыг тодорхойлов...” гэжээ.
18.2. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.А нь Н ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу ** тоот 45,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
19. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л шаардлагын үндэслэлээ “...миний бие ** банк, Б.Б нарын зөвшөөрөлтэйгээр бартерийн журмаар шилжүүлэн аваад байсан "Т" ХХК (Гүйцэтгэх захирал 3. Б)-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 100.51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалж, гэрээний төлбөрт 160 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан... гэж тайлбарлав.
19.1. Хэргийн баримтаар, Т ХХК нь ** банкны үйлчилгээний орон сууцны барилгын угсралтын ажил гүйцэтгэсний төлбөрт ** тоот, 100,51 м.кв орон сууцыг авсан болох нь гэрч Н.Б-ийн мэдүүлэг, Т ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.
19.2. Улмаар Т ХХК нь Б.Л-т ** тоот 100.51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдсан, Б.Л хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна тул түүний шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. /8-р хх-ийн 131-139/
20. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.О шаардлагын үндэслэлээ “...миний бие 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Г.С-тай хэлцэл хийж, түүний Н ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 125 000 000 төгрөгийг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан...” гэж тайлбарлав.
20.1. Хэргийн баримтаар, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н ХК болон Г.С нар орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** өрөө 72,1 м.кв талбайтай орон сууцыг 106 520 ам.доллароор худалдахаар тохирсон байна.
20.2. Худалдан авагч Г.С нь гэрээгээр хэлэлцэн тохирсон төлбөрөө бүрэн төлсөн болох нь гэрч Б.Г-ийн “С гэрээний төлбөрөө бүрэн төлсөн” гэх мэдүүлэг, Н ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/73 тоот тодорхойлолт гаргах тухай албан бичгээр тус тус тогтоогдож байна.
20.3. Г.С нь гэрээний зүйл болох ** тоот 72.1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Д.О 125 000 000 төгрөгөөр худалдсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатын баталсан мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл гэх баримтаар тогтоогдож байна.
20.4. Иймд Д.О-ыг ** тоот 72.1 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
21. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Э шаардлагын үндэслэлээ “... миний бие 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ц.Т-тай Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, түүний Н ХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрх, үүргийг 137 940 000 төгрөгийг төлсний үндсэн дээр шилжүүлэн авч төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан...” гэж тайлбарлав.
21.1. Хэргийн баримтаар, Н ХК болон Ц.Т нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэгээ байгуулагдсан. Уг гэрээгээр ** өрөөг 62.7 м.кв талбай орон сууцыг 137 940 000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна.
21.2. Улмаар Ц.Т нь Д.Э-тай 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Д.Э уг гэрээний дагуу 137 940 000 төгрөгийг Ц.Т-д төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдов.
21.3. Эрх шилжүүлэгч Ц.Т Н ХК-нд гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлсөн болох нь гэрч Б.Г-ийн мэдүүлэг, Н ХК-ийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул Д.Э-ын шаардлагыг хангаж, түүнийг ** тоот 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.
22. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцыг 72 046 900 төгрөгөөр захиалсан. Урьдчилгаа төлбөрийн Н ХК-д төлсөн. үлдэгдэл 35 900 000 төгрөгийг ** банктай байгуулсан Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу төлсөн...” гэж тайлбарлаж байна.
22.2. Д.Б нь дээрх гэрээний дагуу 36 058 000 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь гэрч Б.Г-ийн “Б гэрээ хийсэн. 36 058 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, 2016 онд 35 900 000 төгрөгөөр ** банкны 8 хувийн ипотекийн зээлд орсон байна” гэх мэдүүлэг, ** банкны 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
22.3. ** банк болон Д.Б нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 35 988 9000 төгрөгийг ** банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь ** банкны 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
22.4. Иймд Д.Б-ыг **тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
23. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.О шаардлагын үндэслэлээ “...миний бие 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ** банктай ЗГ-93 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, ** тоот 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авах зорилгоор 61 604 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэйгээр, 20 жилийн хугацаатай зээлийг авсан болно. Зээлийг надад олголгүй Б.Б-ын өр төлбөрт тооцож, надад гэрчилгээ гаргаж өгөхөөр тохирсон. 2017 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа...” гэж тайлбарлав.
23.1. ** банк болон Э.О нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ-93 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ** банк нь Э.О-д 61 604 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууц худалдан авахад нь зориулж зээлүүлэхээр тохирсон байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ** банк дахь ** тоот төгрөгийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор тохирчээ.
23.2. Иргэний хуулийн 89 дугаар зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.О нь дээрх орон сууцны ипотекийн зээлийн гэрээг үндэслэн ** тоот 28 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2017 оноос эзэмшиж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа болох нь баримтаар тогтоогдож байна. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дээр дүгнэсэнчлэн, ** банк маргааны зүйл болох 59 дүгээр байрыг өөрөө захиран зарцуулсан үйл баримт энэ тохиолдлоор мөн нотлогдов.
23.3. Иймд Э.О-ыг ** тоот 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй.
24. Бие даасан шаардлага гаргасан гуравлагч этгээд Ш.З шаардлагын үндэслэлээ “...миний бие 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Н ХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг, мөн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, **тоот 72.1 м.кв 3 өрөө орон сууцыг 129 780 000 төгрөгөөр захиалсан. Төлбөрийг Н ХК-д бүрэн төлсөн...” гэж тайлбарлаж байна.
24.1. Ш.З нь Н ХК-тай 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр **өрөө, 72,1 м.кв талбайтай орон сууцыг 129 780 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
24.2. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ Ш.З биелүүлсэн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, Н ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б ХХК-д хаягласан тодорхойлолт гэх баримтаар “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Өргөө хотхоны Б блок буюу 59 дүгээр байрны захиалагч дараах иргэдтэй Н ХХК орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дагуу эдгээр иргэд нь төлбөр тооцоогоо бүрэн хийж дууссан болохыг тодорхойлж байна гээд 7 иргэний нэрийг жагсаалтаар хүргүүлсний дотор Ш.З-ийн нэр байна.
24.3. Эдгээр баримтаар үзэхэд Ш.З нь Н ХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг ** тоот 72,1 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
24. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Б ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, ** тоот 59.3 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 2 000 000 төгрөгөөр, нийт 130 460 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсны дагуу урьдчилгаа төлбөр 39 138 000 төгрөгийг төлж, үлдэх 91 300 000 төгрөгийг ** банкны орон сууцны зээлд хамрагдаж төлсөн...” гэж тайлбарлаж байна.
24.1. Хэргийн баримтаар 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай Б ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий “Өргөө хотхон” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ гэх нэртэй гэрээг Ж.Б нь Б ХХК-тай байгуулжээ.
24.2. Уг гэрээгээр, ** тоот, 59,3 м.кв талбайтай орон сууцыг 130 460 000 төгрөгөөр худалдах, төлбөр төлөх нөхцөлөө урьдчилгаа 30 хувь болох 39 138 000 төгрөгийг бэлэн төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх талаар гэрээнд тусгасан зүйлгүй байна.
24.3. Ж.Б нь гэрээ байгуулсан өдрөө буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 39 138 000 төгрөгийг Б ХХК-д төлсөн болох нь ** банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байна.
24.4. Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Б нь ** банктай ЗГ-017 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 91 300 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлэхээр тохирсон байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ** банк өөрийн түр дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдов.
24.5. Хэргийн үйл баримтаар маргааны зүйл болох хариуцагч Б.Б-ын өмчлөлд бүртгэлтэй 59 дугаартай барилгын захиран зарцуулах эрхийг ** банк, түүний хамаарал бүхий хуулийн этгээдүүд хэрэгжүүлж байсан болох нь тогтоогддог бөгөөд Ж.Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх тул ** тоот 59.3 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
26. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.М шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг 86 699 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа төлбөр 34 399 000 төгрөгийг Н ХК-д төлж, үлдэгдэл 52 300 000 төгрөгийг ** банкны зээлээр төлсөн...” гэж тайлбарлав.
26.1. Хэргийн баримтаар Н.М нь Н ХК-тай 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр ** өрөө, 47,21 м.кв талбайтай орон сууцыг 89 699 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна.
26.2. Н.М нь дээрх гэрээний дагуу 34 399 000 төгрөгийг Н ХК-д төлсөн болох нь гэрч Б.Г-ийн мэдүүлэг, ** банкны орлогын мэдүүлэг гэх баримт, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдов.
26.3. ** банк болон Н.М нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 52 300 000 төгрөгийг ** банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь гэрээний 3.1.5-д “ зээлдэгчийн дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцно” гэх тохиролцоогоор тогтоогдож байна.
26.4. Иймд Н.М-ийг ** тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
27. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Ц шаардлагын үндэслэлээ “...миний бие 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцыг 106 222 500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний урьдчилгаа 31 866 750 төгрөгийг Н ХК-д төлсөн. Үлдэх 74 300 000 төгрөгийг ** банкны зээлээр төлсөн...” гэж тайлбарласан.
27.1. С.Ц 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Н ХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр ** өрөө, 47,21 м.кв талбайтай орон сууцыг 106 222 500 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.
27.2. ** банкны 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн, мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орлогын ордер гэх баримтаар С.Ц нь 31 866 750 төгрөгийн Н ХК-д төлсөн байна.
27.3. ** банк болон С.Ц нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 74 300 000 төгрөгийг ** банк өөртөө “онлайн гүйлгээний түр данс-ББГазар” гэх дансанд шилжүүлэн авсан болох нь ** банкны 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
27.4. Иймд С.Ц-ийг **тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
28. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.А шаардлагын үндэслэлээ “...миний бие анх 2010 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан уг гэрээг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шинэчилж, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрийг 100 хувь н ХК-д төлсөн...” гэж тайлбарлав.
28.2. Иймд Г.А-ыг нь ** тоот 46,3 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
29. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б шаардлагын үндэслэлээ “...миний бие 2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцыг 76 395 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрийг 100 хувь төлсөн...” гэж тайлбарласан.
29.1.Хэрэгт авагдсан Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөрийн баримт, гэрч Б.Г-ийн “Н ХК-д 35 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрөө Б ХХК-ийн н.Б-ийн нэхэмжлэлийн дагуу А ХХК-д төлөөд дуусгасан” гэх мэдүүлэг, төлбөрийн баримтуудаар Б.Б нь гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
29.2. Иймд Б.Б-ийг ** тоот 46,3 м.кв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй.
30. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Ц шаардлагын үндэслэлээ “...миний бие 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Б** тоот 37,33 м.кв 1 өрөө орон сууцыг 74 660 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Урьдчилгаа төлбөр 22 398 000 төгрөгийг Н ХК-д төлж, үлдэх 52 200 000 төгрөгийг ** банкны зээлд хамрагдсан...” гэж тайлбарлав.
30.1. С.Ц нь 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н ХК-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр ** өрөө, 387,33 м.кв талбайтай орон сууцыг 74 660 000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.
30.2. Гэрч Б.Г-ийн “Ц Н ХК-д 22 398 000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг, 2013 оны 12 сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар С.Ц нь урьдчилгаа төлбөрийг Н ХК-д төлсөн болох нь тогтоогдож байна.
30.3. Капитал банк болон С.Ц нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулагдаж, үлдэгдэл 52 200 000 төгрөгийг ** банк өөрийн дансанд шилжүүлэн авсан болох нь гэрээний 3.1.5-д зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцно гэх тохиролцоогоор тогтоогдож байна.
30.4. Иймд С.Ц-ийг ** тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
31. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.С шаардлагын үндэслэлээ “... миний бие 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Б ХХК-н зөвшөөрлөөр ТХХК (Гүйцэтгэх захирал 3. Б)-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 62.27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 96 000 000 төгрөгөөр захиалж, төлбөрийг бэлэн болон бартерийн нөхцөлөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Энэхүү гэрээний дагуу бэлэн мөнгөөр болон автомашины бартер оролцуулан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэж тайлбарлав.
31.1. Хэргийн баримтаар, Д.С нь Т ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, маргааны зүйл болох орон сууцны үнэ 96 000 000 төгрөгийн 58 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх төлбөрт автомашин бартераар оролцуулж төлөхөөр тохирсон байна.
31.2. Гэрч Н.Б “...Т ХХК нь манай группын барилгыг барьж байсан компани.Төлбөртөө манайхаас бартераар байр авч байсан. 59 дүгээр байранд 2-3 байр бартераар өгч байсан санагдаж байна. Бартераар авсан байраа борлуулах эрхтэй...”, Т ХХК-ийн бартераар авсан байрыг С-д худалдахад нь тусалсан...” гэх мэдүүлэг, болон тээврийн хэрэгсэл шилжүүлсэн хэлцэл болон төлбөрийн баримт, Т ХХК-ийн 2024.04.25-ны өдрийн “...Д.С нь 2018 оны 10 сарын 04-ний өдөр **тоот 62,27 м.кв орон сууцыг худалдан авах гэрээг байгуулж, 62,27 м.кв байрын төлбөр болох ерэн зургаан сая төгрөгийг бартераар болон бэлнээр 100 хувь төлж дуусгасан болно.” гэх агуулгатай албан бичиг зэрэг баримтыг үндэслэн Д.С-ыг ** тоот 62.27 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв. /8-р хх-ийн 140/
32. Бие даасан шаардлага хангасан гуравдагч этгээд Б.Ө шаардлагын үндэслэлээ “... иргэн Г.Д, Л.Э нарын К ХХК-тай байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай К ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий Өргөө хотхон хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний эрх үүргийг миний бие шилжүүлэн авсан. Уг орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №07 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй болох буюу үүрэг үүсээгүй болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
32.1. Хэргийн баримтаар, К ХХК болон Л.Э нар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр К ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа худалдаа үйлчилгээний төв бүхий “Өргөө хотхон” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ гэх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр Б блок, 1 орц 12 давхрын 54 тоот 37,33 м.кв орон сууцыг 117 962 800 төгрөгөөр худалдах, худалдан авагч нар нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр урьдчилгаа 30 хувь буюу 35 388 840 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууцны 8 хувийн зээлд хамрагдан төлөхөөр тохиролцсон байна.
32.2. Улмаар, Л.Э, Г.Д нар нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-97 дугаартай Орон сууц ипотекийн зээлийн гэрээг ** банктай байгуулж, 82 500 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаатай зээлж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч ** банкны харилцах дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор тохирсон байна.
32.3. Дээрх баримтаас үзэхэд Л.Э, Г.Д нар нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр К ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь тогтоогдож байна.
32.4. Г.Д болон Б.Ө нар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хэлцлээр маргааны зүйл болох ** тоот хаягт байрлах 37,33 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан авсан төлбөрт Б.Ө нь 14 000 000 төгрөгийг Г.Д-т төлөх, ** банк дахь зээлийн төлбөрийг Б.Ө цаашид хариуцан төлөх гэж тохирсон байна. Талууд дахин 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уг хэлцэл зээлийн гэрээний огноо дугаарыг нэмж өөрчлөлт оруулсан байна.
32.5. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдол энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасанд талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нийцжээ.
32.6. Улмаар ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Б.Ө-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-97 дугаартай Орон сууц ипотекийн зээлийн гэрээний үүрэгт 85 355 649 төгрөг гаргуулахаар шаардсаныг Б.Ө зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.
32.7. Дээрх баримтаас үзэхэд, ** банк нь Э, Г.Д нартай байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ЗГ-97 дугаартай Орон сууц ипотекийн зээлийн гэрээний үүргийг Б.Ө шилжүүлэхийг зөвшөөрсний дээр, гэрээний үүргийг хариуцвал зохих этгээд гэж үзэж хариуцагчаар тодорхойлон шүүхэд мэдүүлсэн байна.
32.8. Үндсэн шаардлагын хүрээнд дүгнэсэнчлэн ** банк ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 сарын 21-ний өдөр 07 тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 156.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус тул ** тоот 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоож, Б.Ө-ийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
33. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц шаардлагын үндэслэлээ “... миний бие 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "Ю ХХК-тай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулж, ** тоот 74.21 м.кв 2 өрөө орон сууцыг 103 862 000 төгрөгөөр захиалж төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ** банктай ЗГ-112 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 103 932 815 төгрөгийг 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлэн, орон сууцны үнийг төлөх замаар гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Байр ашиглалтад орсон 2017 оноос хойш эзэмшиж байгаа...” гэж тайлбарласан.
33.1. Хэргийн баримтаар, Г.Ц нь Ю ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдөр ӨХ-55/16 дугаартай орон сууц захиалгаар барих тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ** тоот, 74,21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 103 862 000 төгрөгөөр худалдах, төлбөрийг 100 хувь банкны зээлээр төлөхөөр тохирсон байна.
33.2. Г.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ** банктай ЗГ-112 дугаар орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр 103 932 815 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлэхээр, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч ** банкны харилцах дансанд шилжүүлснээр зээл олгосонд тооцохоор тохирсон байна.
33.3. Ю ХХК, Г.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
33.4. Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үздэг.
33.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаар магадлалаар ** тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг М.Б-ын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
33.6. Уг шийдвэрийг үндэслэн маргааны зүйл болох ** тоот, 74,21 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгджээ. /8-р хх-ийн 219/
33.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ц-ийн ** тоот 74.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
33.8. Г.Ц нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгө худалдсан этгээдэд холбогдуулан хохирол шаардах эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
35. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Н, Г.Ц, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Э.О, Ж.Б, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нар нь Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан нь бие даасан шаардлага гэхээс илүүтэй өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзнэ.
35.1 Өөрөөр хэлбэл, шүүх маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул энэ эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудал нь цаашид маргааны зүйл болон үргэлжлэх учиргүй. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага шүүхээс өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн эрх бүхий этгээдийг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх учиртай. Хэрэв хуульд заасан үндэслэлгүйгээр ийнхүү бүртгээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй бол түүнээс үүсэх үр дагаврыг хариуцах үндэслэл үүсэхийг дурдах нь зүйтэй.
36. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 236 дугаар зүйлийн 236.1.2, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан №07 тоот зээлийн гэрээний үүрэгт 15 237 363 490 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ** тоот 47.21 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Л.Б-д, ** тоот 46.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ч.Н-д, ** тоот орон сууцыг өмчлөх эрхийг Г.Э-д, ** тоот 37.33 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ц.М-т, ** тоот 62.27 м.кв 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Н.С-т, ** тоот 47,21 м.кв 2 өрөө орон сууц, В1 давхрын 26 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Б-д, ** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б-д, ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.М-т, ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Ц-д, ** тоот 46.3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Л.Э-т, ** тоот 47,07 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Б-т, ** тоот 46,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б-д, ** тоот 45,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.А-д, ** тоот 100.51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Л-т, ** тоот 72.1 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.О-д, ** тоот 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Э-д, ** тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.Б-д, **тоот 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.О-д, **тоот 72,1 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Ш.З-д, **тоот 59.3 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг Ж.Б-т, **тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Н.М-д, ** тоот 47,21 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Ц-д, Б** тоот 46.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.А-д, ** тоот 46,3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Б-т, ** тоот 37,33 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг С.Ц-д, ** тоот 62.27 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.С-д тус тус шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгаж, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б Ч.Н, Г.Э, Ц.М, Н.С, Б.Б, Б.Б, Г.М, Г.Ц, Л.Э, С.Б, Б.Б, Д.А, Б.Л, Д.О, Д.Э, Д.Б, Э.О, Ш.З, Ж.Б, Н.М, С.Ц, Г.А, Б.Б, С.Ц, Д.С нар нь ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан Б.Ө-ийн ** банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан ** тоот 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хангасугай.
5. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-ийн ** тоот 74.21 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч **авагчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б-ын 748 200 төгрөг, Ч.Н-гийн 691 150 төгрөг, Г.Э-ийн 913 120 төгрөг, Ц.М-ын 639 200 төгрөг, Г.Ц-ийн 748 200 төгрөг, Н.С-ын 983 320 төгрөг, Б.Б-ын 807 781.14 төгрөг, Б.Б-ын 678 150 төгрөг, Г.М-ын 679 575 төгрөг, Г.Ц-ийн 691 150 төгрөг, Л.Э-ын 691 200 төгрөг, С.Б-ын 769 455 төгрөг, Б.Б-ийн 698 150 төгрөг, Д.А-ийн 1 063 894 төгрөг, Б.Л-ын 1 028 150 төгрөг, Д.О-ын 853 150 төгрөг, Д.Э-ын 917 850 төгрөг, Д.Б-ны 659 400 төгрөг, Э.О-ны 536 170 төгрөг, Ш.З-ийн 877 200 төгрөг, Ж.Б-ын 880 450 төгрөг, Н.М-ийн 677 200 төгрөг, С.Ц-ний 759 262.5 төгрөг, Г.А-ны 648 350 төгрөг, Б.Б-ийн 610 125 төгрөг, С.Ц-ийн 601 450 төгрөг, Д.С-ын 708 150 төгрөг, Б.Ө-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 678 000 төгрөг гаргуулж Л.Б-д, 620 950 төгрөг гаргуулж Ч.Н-д, 842 920 төгрөг гаргуулж Г.Э-д, 569 000 төгрөг гаргуулж Ц.М-т, 842 920 төгрөг гаргуулж Н.С-т, 667 381 төгрөг гаргуулж Б.Б-д, 607 950 төгрөг гаргуулж Б.Б-д, 609 375 төгрөг гаргуулж Г.М-т, 620 950 төгрөг гаргуулж Г.Ц-д, 621 000 төгрөг гаргуулж Л.Э-т, 699 255 төгрөг гаргуулж С.Б-т, 627 950 төгрөг гаргуулж Б.Б-д, 993 694 төгрөг гаргуулж Д.А-д, 957 950 төгрөг гаргуулж Б.Л-т, 782 950 төгрөг гаргуулж Д.О-д, 847 650 төгрөг гаргуулж Д.Э-д, 519 000 төгрөг гаргуулж Д.Б-д, 465 970 төгрөг гаргуулж Э.О-д, 807 000 төгрөг гаргуулж Ш.З-д, 810 250 төгрөг гаргуулж Ж.Б-т, 607 000 төгрөг гаргуулж Н.М-д, 689 062.5 төгрөг гаргуулж С.Ц-д, 507 950 төгрөг гаргуулж Г.А-д, 539 925 төгрөг гаргуулж Б.Б-т, 531 250 төгрөг гаргуулж С.Ц-д, 637 950 төгрөг гаргуулж Д.С-д тус тус олгож, нэхэмжлэгч ** банк дахь банкны эрх хүлээн авагчаас 70 200 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ө-т тус тус олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ