Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00667

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, Б*******т оршин суух Х******* овогт Г*******ын О*******ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.О******* шүүхэд гарг*******ан хүсэлтдээ: Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багт оршин суугч Г******* овогтой О******* би **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Д******* аймгийн төрөх т*******агт төрсөн. 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Д******* аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн галын постод гал сөнөөгчөөр 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилл*******ан. Мөн Д******* аймгийн С*******ын гал командад ачаа хүргэгчээр **** оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын харьяа газар тус тус ажилл*******ан. Иймд 1983 оноос 1991 онд тус газруудад ажилл*******ан тушаал архивт байхгүй байна. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхэд хандаж байна. 1983 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс *** оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус гал сөнөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Г.О******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн иргэн Г******* овогтой О******* миний бие нь ажилл*******ан жилээ тогтоолгохоор хүсэлт өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний бие нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өндөр н*******ны тэтгэвэрт ороод тэтгэврийн доод хэмжээ болох **** төгрөгөөр тогтоогдсоныг нэмэгдүүлэхээр нэхэмжлэл гаргаж Д******* аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан үеийн цалингийн цэс архива******* олдохгүй, мөн 2 гэрчийн шаардлага байхгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.О******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Г.О******* нь Д******* аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан үеийн цалингийн цэс архива******* олдохгүй, мөн 2 гэрчийн шаардлага байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага*******аа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлага*******аа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Г.О*******т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт за*******ныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т за*******ныг баримтлан ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага*******аа хүсэлт гаргагч Г.О******* татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т за*******ныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Г.О*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т за*******ныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн *******уудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА