| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00784/И |
| Дугаар | 304/ШШ2025/00670 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, Ж*******, Х******* С.М*******, М******* х******* с******* ХХК-ийн *** давхар, б******* жигүүрт байрлах, В******* Ф******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй
Иргэний эрх зүйн марга******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нас*******улам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч В******* Ф******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн марга******* хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
-Иргэн Д овогтой Б нь **** оны **** дүгээр сарын 18-ны өдөр В******* Ф******* ББСБ-ын **** тоот зээлийн гэрээ байгуулан **** төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнийн зориулалтаар 24 сарын хугацаатай сарын 3,75%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд ***ны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй, **** оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар зээлийн нийт үлдэгдэл ***** /нэг сая гурван зуун ерэн таван мянга таван зуун дөчин таван төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийн төлбөртэй байгаа болно. Өмнө нь Булган аймаг, С, 5 дугаар баг, И, М **** тоотод оршин суудаг байсан. Утас ****. Одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Иймд Д овогтой Бийг эрэн сурвалжилж, хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч В******* Ф******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нас*******улам шүүх хуралда******* гаргасан тайлбартаа: Д.Б нь В******* Ф******* ББСБ ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн *** хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2023 оны 03 дугаар сар хүртэл төлсөн. Тэрнээс хойш төлөлт хийгээгүй. Анх бүртгүүлж байсан хаягт нь очиход байхгүй, утсаа авдаггүй. Иймд Д.Бийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэв.
3.Хүсэлт гаргагч байгууллагаас:
-Итгэмжлэл /хх-н 3-р хуудас/,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-н 4-р хуудас/,
-Булган аймгийн С сумын Хужирт 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 210 дугаар албан тоот /хх-н 5-р хуудас/,
-Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 6-8-р хуудас/,
-**** тоот зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх-н 9-12-р хуудас/,
-Хур төрийн м******* солилцооны системийн лавлагаа /хх-н 13-р хуудас/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн **** тоот албан бичгээр ирүүлсэн Д.Бийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтаар бүрдү*******.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч В******* Ф******* ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн марга******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь Д.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Д.Б нь В*******Ф******* ББСБ ХХК-ийн Булган салбартай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/00000000 дугаар зээлийн гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг сарын 3.75% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан байна. Тус гэрээний хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дуусах бөгөөд сар бүрийн 20-ны өдөр *-**** төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлтээр тогтоогддог.
Хүсэлт гаргагч нь Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгч нь Булган аймаг С 5-р баг И М 3-5 тоотод харъяалалтай боловч хаягтаа оршин суудаггүй бөгөөд оршин суух хаягийг тодруулах шаардлагатай байгаа болох нь Булган аймгийн С сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Тус багийн иргэн Д.Б нь И 5 дугаар баг, М, 3 дугаар гудамж, 5 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаяган дээрээ оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов. гэсэн *** тоот тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Иймд шүүх Иргэний эрх зүйн харилца******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Дын Бийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажлыг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэхээр тогтов.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг Төрийн с******* үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн марга******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Дын Б /ИБД:****/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн марга******* хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Бийг эрэн сурвалжлах, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА