| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00734/И |
| Дугаар | 304/ШШ2025/00671 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Х******* сум, **** дүгээр баг, Т******* **** тоотод оршин суух Д******* овогт Б*******гийн Б******* /иргэний бүртгэлийн дугаар: *****/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
-Би эрүүл мэндийн шалтгаанаар **** онд Г******* е******* г******* дарга н.Б******* 1 жилийн чөлөө авсан. *** оны **** дугаар сарын ***-ны өдөр дууссан. Хуулийн дагуу буцаад ажилдаа орохоор очиход Монгол улсын Г******* е******* г******* дарга н.Ц гэх хүн болж өөрчлөгдсөн байсан. Тэр хүн намайг ажилд авахгүй байсан учраас 1 жилийн дараа ажилдаа эргэж орох талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай **** тоот шийдвэрийг хавсаргасан байгаа. Үүн дээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Би Олон улсын шуудан илгээмж дэх Г******* г******* даргын ажлыг хийж байсан. Тус албан тушаалд буцаан томилох шийдвэр гарсан боловч намайг ажилд маань эгүүлэн тогтоогоогүй. Ажилгүй байсан хугацааны буюу 1 жилийн цалингийн тэтгэмжийг авсан. Миний нэхэмжлэлийн эхний шаардлага *** оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу миний чөлөөний хугацаа дууссанаас хойш 2009 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацааны нийгмийн даатгалын төлөлтөөр хохирч үлдсэн учраас энэ ** жилийн хугацааны ажилгүй байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг төлүүлэхээр шийдэж хүсэлт гаргасан. Г******* е******* г******* дарга н.Ц шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Би хохирч явсаар байгаад *** оны 03 дугаар сарын 11-ний өдрийн М хяналтын е******* г******* даргын 59 тоот тушаалаар Булган аймгийн М хяналтын г******* даргаар ажилд томилогдсон. Энэ хооронд 3 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдсэн. Хэрвээ хуульд нийцдэг бол би 2009 оноос 2011 он хүртэл энэ 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх хүсэлтэй байна гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б*******гийн Б*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхололт,
-Шүүхийн е******* зөвлөлийн шүүхийн тусгай архиваас *** оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** тоот албан бичиг,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-С дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар шийдвэр,
-Монгол Улсын Г******* Е******* г******* даргын * о***ны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай **** тоот тушаал,
-М хяналтын Е******* г******* даргын*** оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ажилд томилох тухай ***тоот тушаал,
-Монгол улс Г******* Е******* г******* даргын *** оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Цалингүй чөлөө олгох тухай ***тоот тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шүүхэд гаргасан.
2.Хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Хүсэлт гаргагч Б.Б******* хүсэлтийн үндэслэлээ: ...Би эрүүл мэндийн шалтгаанаар 2007 онд Г******* е******* г******* дарга н.Б******* 1 жилийн чөлөө авсан. 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дуусч ажилдаа буцаж орох гэтэл буцааж аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шийдвэрлэсэн. Би Олон улсын шуудан илгээмж дэх Г******* г******* даргын ажлыг хийж байсан. Тус албан тушаалд буцаан томилох шийдвэр гарсан боловч намайг ажилд маань эгүүлэн тогтоогоогүй. Ажилгүй байсан хугацааны буюу 1 жилийн цалингийн тэтгэмжийг авсан. ...Би хохирч явсаар байгаад 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн М хяналтын е******* г******* даргын 59 тоот тушаалаар Булган аймгийн М хяналтын г******* даргын ажилд томилогдсон. Энэ хооронд 3 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй үлдсэн. Иймд 2009 оноос 2011 он хүртэл энэ 3 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Б.Б******* нь 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Г******* е******* г******* даргын 178 тоот тушаалаар Олон улсын шуудан илгээмж дэх г******* г******* даргаар томилогдон ажиллаж байгаад өвчний улмаас 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Г******* е******* г******* даргын ****тоот тушаалаар 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авчээ.
Б.Б******* нь чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох гэтэл Г******* е******* газар ажилд нь буцааж аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Сын дүүргийн шүүх 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаар шийдвэрээр түүнийг Г******* е******* г******* Олон улсын шуудан илгээмж дэх г******* хорооны даргын ажилд буцааж томилсон боловч мөн Г******* е******* газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Харин М хяналтын е******* г******* даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 59 дугаар тушаалаар түүнийг Булган аймгийн М хяналтын г******* даргаар томилжээ.
Дээрх баримтуудаас дүгнэвэл Г******* е******* газар нь Б.Б*******ыг ажилд нь буцааж аваагүй төдийгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, түүний эрх зүйн байдал дордсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т: эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Тодруулбал: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй, эсрэг талын зохигчгүй байхыг ойлгох ба хүсэлт гаргагч өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Гаалын е******* газраас шаардах эрхтэй болно.
5.Иймд хүсэлт гаргагч Б.Б*******ын гаргасан 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлт нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т зааснаар 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хүсэлт гаргагч Б.Б*******ын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА