| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00841/И |
| Дугаар | 304/ШШ2025/00672 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, З******* х*******, *** дугаар баг, ***** тоотод оршин суух, Х******* овогт Д*******ийн Д*******гийн хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд
-Хүсэлтийн утга Д.Д******* миний бие **** онд Н******* аж ахуй ү******* г******* т******* г ажилд орж **** он хүртэл ажилласан. У х 1991 оноос г ажилласан. Эдгээр байгууллагад ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас шүүхэд хандсан. Хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэл хийгдсэн байдаг. Иймд 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс *** оны *** дугаар сарын ***-ний өдрийг хүртэл Булган аймгийн Үйлдвэр ү******* У х г ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Д*******ийн Д*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн**** дугаар тодорхойлолт,
-Булган аймаг Үйлдвэр ү******* ХХК Хоршооны ажилчин Д******* овогтой Д*******гийн **** оны цалингийн тодорхойлолт,
-Д.Д*******д 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,
-Л овогтой Гийн тодорхойлолт,
-Л овогтой Гийн иргэний үнэмлэхийн хуулбар,
-Ш овогтой Цгийн тодорхойлолт,
-Ш овогтой Цгийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.Д*******гийн хүсэлтээр Л.Г, Ш.Ц нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.Д******* нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд хамрагдсан талаарх лавлагаа, холбогдох баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №2/69 дугаар ...Булган сумын У хоршоо нь 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. ... лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Д*******гийн Булган аймгийн үйлдвэр ү******* У х 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл г ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч Д.Д******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Д*******ийн Д*******гийн 1991-1995 оны Булган аймгийн үйлдвэр ү******* ХХК Хоршооны цалингийн тодорхойлолт,
-Д*******ийн Д*******д 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан тоотоор ирүүлсэн Д.Д******* **** 1990-2000 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын *** оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №2/69 дугаар ...Булган сумын У хоршоо нь Шимтгэл төлөлтийн тайлан /****/-аар 1992-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан. ... лавлагаа зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Л.Гийн: Д.Д******* бид хоёр У хотын Ахуй ү******* ТМС-ыг би захиалгат гуталчин мэргэжлээр, Д.Д******* нь Монгол гуталчин мэргэжлээр 1988 онд төгссөн. Төгсөж ирээд Булган аймгийн Булган сумын Н******* ахуй ү******* г******* т******* хоёулаа г ажилд орсон. Тэгээд бид хоёр ажилд ороод удаагүй байтал 1991 онд шилжилт явагдаад Ахуй үйлчилгээ нь тараад бид хоёр У х н.Янжиндолгор мастерийн дор гаа ажилд орсон. 1995 онд тус ажлаасаа хоёулаа гараад өөр газар ажилд орсон гэх,
Гэрч Ш.Цгийн: Би 1974 онд Булган аймгийн Булган сумын Н******* аж ахуйн үйлчилгээнд анх ажилд орж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Д.Д******* нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд Булган аймгийн Булган сумын Н******* аж ахуйн үйлчилгээнд г ажилд орсон. Тэрнээс хойш Ахуй үйлчилгээ маань 1991 онд тараад У х цуг г ажилд ороод 1995 он хүртэл цуг ажилласан. Тэгээд 1996 онд У хоршоо тараад би хувиараа ажил хийдэг болсон гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х******* овогт Д*******ийн Д*******гийн Булган аймгийн Үйлдвэр ү******* У х 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл г ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА