| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00840/И |
| Дугаар | 304/ШШ2025/00673 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймаг, С******* сум, М******* *** дүгээр багт оршин суух, Ө******* овогт П******* А*******,
Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай ***** индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдааны оролцогчид
Хүсэлт гаргагч П.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.А******* нь П******* П******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь **** онд нөхөртэйгөө танилцаад **** онд гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаагүй явж байгаад **** онд гэрлэлтээ батлуулсан. 1999 оноос 2006 оны хооронд хамтын амьдралтай байсан байдлаа тогоолгох шаардлагатай болсон. Малын А данс нөхөр П.Пүрэвдоржийн нэр дээр гарч ирдэг. Тэтгэвэр тогтоолгохын тулд нөхөр П.П******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох шаардлагатай болсон гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-П******* А*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 3-р ху/,
-П******* Пүрэвдорж, П******* А******* нарын Гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-н 4-р ху/,
-П.Пүрэвдоржийн**** оны малын А дансны хуулбар /хх-н 12-20-р ху/ зэргийг гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ч.Л*******, Ч.Б******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. /хх-н 34-40-р ху/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төв архивын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар 2000 оны хүн ам, орон сууцны тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч П.А*******гийн хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2.Хүсэлт гаргагч нь 1999 оны 08 дугаар сараас 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл П.П******* хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн шаардлага үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар П.А*******гийн П.П******* хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Д овогт П******* Пүрэвдорж, Ө******* овогт П******* А******* нарын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн **** дугаартай Гэрлэсний гэрчилгээний хуулбар,
-П.Пүрэвдоржийн **** оны малын А дансны хуулбар,
-Үндэсний төв Архивын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Булган аймаг, С******* сум, Бүрд баг, хөдөө, хадгаламжийн нэгж: 440, хуудасны дугаар: 28, Пэлийн Алтжин, эхнэр, 1975 оны 05 сард төрсөн, 24 настай, эмэгтэй, П******* Пүрэвдорж, тэргүүлэгч өөрөө, ***оны 04 сард төрсөн, 23 настай, эрэгтэй, гэсэн **** дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны архивын тооллогын лавлагаа, эх баримт зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
-Гэрч Ч.Л*******гийн: ...П.А*******, П.Пүрэвдорж нар нь 1998 онд гэр бүл болсон, 2 хүүгээ зэрэг гэр бүл болгож байсан. ... П.А*******, П.Пүрэвдорж нар нь 1998 онд гэр бүл болсноосоо хойш тасралтгүй хамт амьдарч байгаа. Тусдаа амьдарч байсан асуудал байхгүй. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулсан эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. Хөдөө амьдардаг байсан учраас шаардлага гараагүй болохоор гэрлэлтээ батлуулаагүй байх. Том хүүхэд нь 2003 онд төрсөн, аав П.Пүрэвдоржоор овоглосон, тухайн үед гэрлэлтийн баталгаа шаарддаггүй байсан тул ааваар нь овоглосон байсан. П.А*******, П.Пүрэвдорж нар нь ***оноос одоог хүртэл хамт амьдарч байгаа... гэх,
-Гэрч Ч.Б*******гийн: ...П.А*******, П.Пүрэвдорж нар нь яг хэдэн гэр бүл болсныг сайн мэдэхгүй байна. Миний төрсөн эгч Ч.Л*******гийн том хүү П.Болдбаатар, П.Пүрэвдорж нар нь нэг өдөр шинэ гэр барьж тусдаа гарсан боловч П.Пүрэвдорж дараа нь эхнэрээ авсан. ... П.А*******, П.Пүрэвдорж нар нь гэр бүл болсноосоо хойш тасралтгүй хамт амьдарч байгаа. Тусдаа амьдарч байсан асуудал байхгүй. Одоог хүртэл хамт амьдарч байгаа, 2 хүүхэдтэй. Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулсан эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. Дээр үед бид нар гэрлэлтээ батлуулах талаар сайн мэддэггүй, тэр үед хүүхдээ овоглоход заавал гэрлэлтийн баталгаа шаарддаггүй байсан учраас гэрлэлтээ батлуулаагүй байх... гэх мэдүүлэг зэрэг болно.
4. Хүсэлт гаргагч П.А******* нь П.П******* **** оноос гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж, 2 хүүхэд төрүүлэн, ам бүл-***-үүлээ амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Ө******* овогт П******* А*******г Д овогт П******* П******* 1999 оны 08 дугаар сараас *** оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА