| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00733/И |
| Дугаар | 304/ШШ2025/00680 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 304/ШШ2025/00680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, **** дугаар баг, Ж*******, У******* з******* х******* б******* **** дүгээр давхарт байрлах Х******* аж а*******-Х******* и******* **** /хувийн хэргийн дугаар: *****, регистрийн дугаар: *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ***** дугаар баг, **** хэсэг ***** тоотод байрлах Ө б ХХК /хувийн хэргийн дугаар: ****, регистрийн дугаар: *****/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийт ***** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү,
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ө,
Хариуцагчийн өмгөөлөгч М.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн захирал Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Т А газрын төлбөр барагдуулах тухай **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн ***** дугаар тогтоолыг үндэслэн Ө б ХХК нь аймгийн аюулгүй нөөцийн өвч, тэжээл бэлтгэн нийлүүлэх **** оны 08 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар гэрээгээр **** төгрөгийн /**** боодол өвс, ***** тн тэжээл/ нийлүүлэгдэх байсан хэдий ч дутуу нийлүүлэгдсэн **** төгрөгийн **** боодол өвс, **** төгрөгийн 16 тн тэжээл, нийт өвс тэжээлийн төлбөр болох**** төгрөгийн төлбөрөөс Ө б ХХК-ийн захирал Б.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр **** төгрөгийг төлсөн байна. Иймд одоог хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл болох **** төгрөг, үүн дээр нотариатын зардал ****төгрөг, нийт *****0 төгрөгийн төлбөрийг Ө б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны Булган аймгийн нөөцийн тендерт Ө б ХХК шалгарсан боловч тус компаниас өвс, тэжээл бэлдээгүй харин манай компанийн гүйцэтгэх захирал Б.О өвс тэжээл бэлдсэн байна. Энэ талаар явц дундаас нь мэдсэн. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Булган аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр өвс тэжээлийг хүлээн авсан. Гэвч ажлын хэсэг Булган аймгийн Сэлэнгэ суманд очиж өвс тэжээл хүлээн авах гэхэд Ө б ХХК нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.У гэх хүний жүчээнд байсан өвсийг тоолуулсан байсан. Мөн 70 тонн тэжээл нийлүүлэхээр байсан боловч тухайн үед захирал Б.О Ө б ХХК-тай хамтран 54 тонн тэжээл бэлтгэн нийлүүлсэн байна. Манай компани аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2024 онд нийт 10,493 боодол өвс, 54 тонн тэжээлийг сумдуудад тараасан ба баримтыг хэрэгт хавсаргасан. Мөн Булган аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд авагдсанаар тухайн хуралд Ө б ХХК-ийн захирлаас 15,000 боодол өвс, **** тонн тэжээл байгаа гэсэн боловч бодит байдалд байгаагүй юм. Тус **** боодол өвснөөс Булган аймгийн нөөцийн хашаанд 7000 боодол өвс, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд **** боодол өвс байгаа гэсэн боловч уг тоондоо хүрээгүй буюу манай компани 10,493 боодол өвсийг хүлээж авсан. Мөн Ө б ХХК-иас а дүгнэлтийг хүлээн зөвшөөрч дутуу нийлүүлсэн өвс тэжээлийн мөнгийг 5 сарын хугацаатай гэрээ байгуулж төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй. Иймд Ө б ХХК-иас **** төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд тусгагдсанаар Ө б ХХК тендерт оролцсон боловч тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирал асан Б.О гэх хүн өвс тэжээл бэлдсэн байна. Ө б ХХК-иас өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсэгт нэг ч хүн оролцоогүй байсан гэв.
3.Хариуцагч Ө б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Засаг даргын нийлүүлэгчид гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийн дагуу Ө б ХХК нь 2023 онд аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бэлтгэх"-ээр гэрээг ХАА-н газрын дарга болон Х******* аж а******* х******* и******* ХХК-ийн захирал нартай гэрээ байгуулан ажлаа 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 29-ний өдөр гэхэд бэлтгэн нийлүүлж дуусаад ажлын хэсэг нь хүлээн авсан тухай акт үйлдсэн. Энэ талаар хяналт тавьж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд нь хуралдан тэмдэглэл үйлдэж эцсийн санхүүжилт олгох зөвшөөрөл олгосон. Мөн уг хурлаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруул гэсний дагуу шинжилгээ хийлгэсэн. Ийм учраас Х******* аж а*******-Х******* и******* ХХК нь манай байгууллагаас өвс, тэжээл дутуу нийлүүлсэн гэж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай байгууллага гэрээний дагуу үүргээ биелүүлсэн нийлүүлсэн өвс тэжээлийг хэрхэн зарцуулсан нь нэхэмжлэгч байгууллагын өх нь асуудал тул манайд хамаагүй болно. Манайх 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагт уг ажлыг хүлээлгэн өгсөн. Уг ажлыг Б.О хариуцаж хийсэн ба 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар өвс тэжээлийг 100 хувь бэлтгэн нийлүүлсэн гээд хурлын тэмдэглэл, гэрээ зэргийг авчирч өгч гүйцэтгэлийн мөнгөө авсан. Ирэх онд нь нэхэмжлэгч талаас төлбөр барагдуулах тухай а дүгнэлтийг мэдэгдсэний дараа Б.Отэй ярихад 2025 оны намар гэхэд өвс тэжээлийг аймгийн нөөцөд бүрэн хүлээлгэн өгөх тул **** төгрөгийг шилжүүлэн өгч бай гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс:
-Булган аймгийн Т а газрын ****оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай ****дугаар төлб акт /хх-н 5-6-р ху/,
-* он***ы 08 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ /хх-н 7-р ху/,
-2023 оны 08 дугаар сарын 30-ны Өвс тэжээл нийлүүлэх ажлыг гүйцэтгэх өдрийн санхүүжилтийн хуваарь /хх-н 8-р ху/,
-Булган аймгийн 2023 оны аюулгүйн нөөцөд дутуу бэлтгэсэн **** боодол өвс, *** тонн тэжээлийн үнэ болох **** төгрөгийн ОНХС-ийн Т сан банкин дахь үйл ажиллагааны **** тоот дансанд эргэн төвлөрүүлэх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуваарь /хх-н 9-р ху/,
-Ө б ХХК-иас орон нутгийн х******* Т сангийн дансанд ****төгрөг байршуулсан гүйлгээний баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас:
-Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүлээж авах тухай ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-н 23-р ху/,
-Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн акт /хх-н 24-р ху/,
- 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэх маягт /хх-н 25-р ху/,
-Булган аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораторын Шинжилгээний дүгнэлт /хх-н 26-р ху/,
-Ө б ХХК-ийн Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын 2023 оны гүйцэтгэлийн зураг /хх-н 27-31-р ху/,
-Ө б ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-н 32-р ху/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн хариуцагч Ө б ХХК-д холбогдуулан гаргасан нийт 36,454,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Булган аймгийн Т А газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаар тогтоолыг үндэслэн Ө б ХХК нь аймгийн аюулгүй нөөцийн өвч, тэжээл бэлтгэн нийлүүлэх 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №111 дугаар гэрээгээр 150,000,000 төгрөгийн /15,000 боодол өвс, 70 тн тэжээл/ нийлүүлэгдэх байсан хэдий ч дутуу нийлүүлэгдсэн 27,042,000 төгрөгийн 4,507 боодол өвс, 14,400,000 төгрөгийн 16 тн тэжээл, нийт өвс тэжээлийн төлбөр болох 41,442,000 төгрөгийн төлбөрөөс Ө б ХХК-ийн захирал Б.Ө нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн байна. 2023 оны Булган аймгийн нөөцийн тендерт Ө б ХХК шалгарсан боловч тус компаниас өвс, тэжээл бэлдээгүй харин манай компанийн гүйцэтгэх захирал Б.О өвс тэжээл бэлдсэн байна. Энэ талаар явц дундаас мэдсэн. Иймд одоог хүртэл төлөгдөөгүй үлдэгдэл болох 36,442,000 төгрөг, үүн дээр нотариатын зардал 12,500 төгрөг, нийт **** төгрөгийн төлбөрийг Ө б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:
-...Манай компани уг ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. 100 хувиар ажлыг гүйцэтгэж хүлээлцсэн талаараа ажил хүлээлцсэн акт болон Булган аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан. Дутуу нийлүүлсэн гэх өвс тэжээлийн тухайд өвс тэжээлийг тараах явцдаа дутаасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Булган аймгийн Т а газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай 03/176АО670250 дугаар төлб акт, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №111 дугаар Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 30-ны Өвс тэжээл нийлүүлэх ажлыг гүйцэтгэх өдрийн санхүүжилтийн хуваарь, Булган аймгийн 2023 оны аюулгүйн нөөцөд дутуу бэлтгэсэн 4507 боодол өвс, 16 тонн тэжээлийн үнэ болох 41,442,000 төгрөгийн ОНХС-ийн Т сан банкин дахь үйл ажиллагааны 10040052400 тоот дансанд эргэн төвлөрүүлэх 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуваарь, Ө б ХХК-иас орон нутгийн х******* Т сангийн дансанд 5,000,000 төгрөг байршуулсан гүйлгээний баримт, Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүлээж авах тухай ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн акт, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэх маягт, Булган аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораторын Шинжилгээний дүгнэлт, Ө б ХХК-ийн Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын 2023 оны гүйцэтгэлийн зураг болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хариуцагч Ө б ХХК нь аймгийн аюулгүйн нөөцөд 15,000 боодол өвсийг нийлүүлэх ажлыг нэг бүрийн үнэ 6000 төгрөг, нийт **** төгрөгөөр, 70 тонн тэжээл нийлүүлэх ажлыг 60,000,000 төгрөгөөр нийлүүлэх ажлын тендерт оролцон шалгарч гүйцэтгэгч тал өвс нийлүүлэх ажлыг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр багтаан нийлүүлж дуусахаар захиалагч талыг төлөөлж Хүнс, х******* аж а*******н газрын дарга Ч.Амгалан, Х******* аж а*******-Х******* и******* ХХК-ийн захирал Б.О, гүйцэтгэгч Ө б ХХК-ийг төлөөлж Б.Ө нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №111 дугаар Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх гэрээ /хх-н 7-9-р ху/ байгуджээ.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т: Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу ө материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 343.2-т: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, 343.3-т: Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч Х******* аж а*******-Х******* и******* ХХК, хариуцагч Ө б ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгудсан ба гэрээ байгуулсантай зохигч маргаагүй.
7.Нэхэмжлэгч тал: ...Булган аймгийн Т А газрын төлбөр барагдуулах тухай 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаар тогтоолыг үндэслэн Ө б ХХК-иас нийт 36,454,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү ... гэж, хариуцагч тал ...Манай компани уг ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. 100 хувиар ажлыг гүйцэтгэж хүлээлцсэн талаараа ажил хүлээлцсэн акт болон Булган аймгийн аюулгүй нөөцийн өвс тэжээл хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр баталгаажуулсан. Дутуу нийлүүлсэн гэх өвс тэжээлийн тухайд өвс тэжээлийг тараах явцдаа дутаасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэж тус тус маргаж байна.
А явцад тулган баталгаажуулалт хийхэд аймгийн аюулгүйн нөөцийн 150,000,000 төгрөгийн 15,000 боодол өвс, 70 тн тэжээлийг Ө б ХХК-иар бэлтгүүлж аймгийн ажлын хэсэг хүлээн авч Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-д өгснийг тулган баталгаажуулалт хийхэд 10,493 боодол өвс, 54 тн тэжээлийг худалдан борлуулж үлдэгдэл 27,042,000 төгрөгийн 16 тн тэжээлийг дутуу нийлүүлсэн байна. ...Актын биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Булган аймаг дахь Т а газарт ирүүлэхийг Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн захирал Б.О, нягтлан бодогч Б.Ү нарт даалгав. гэсэн агуулга бүхий Булган аймгийн Т А газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/176АО670250 дугаар Төлбөр барагдуулах тухай акт үйлдэгджээ. /хх-н 6-р ху/
Мөн хариуцагч Ө б ХХК нь 15,000 боодол өвс, 70 тонн тэжээл буюу 150,000,000 төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн нь Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээл хүлээж авах тухай ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх-н 23-р ху/, Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл нийлүүлэх ажлын хэсгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн акт /хх-н 24-р ху/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Гэрээ дүгнэх маягт /хх-н 25-р ху/, Булган аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын лабораторын Шинжилгээний дүгнэлт /хх-н 26-р ху/, Ө б ХХК-ийн Аймгийн нөөцөд өвс нийлүүлэх ажлын 2023 оны гүйцэтгэлийн зураг /хх-н 27-31-р ху/ тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Булган аймгийн Т А газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/176АО670250 дугаар Төлбөр барагдуулах тухай актаар 41,442,000 төгрөгийг Булган аймгийн ОНХС-ийн Т сан банкин дахь үйл ажиллагааны 100040052400 тоот дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор Булган аймаг дахь Т а газарт ирүүлэхийг Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн захирал Б.О, нягтлан бодогч Б.Ү нарт үүрэг болгосон ба уг актад Ө б ХХК хариуцан төлөхийг үүрэгжүүлээгүй ба хариуцагч тал нь 15,000 боодол өвс, 70 тонн тэжээл буюу 150,000,000 төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээлийг Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-д гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8.Иймд Ө б ХХК-иас нийт 36,454,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгчийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Ө б ХХК-д холбогдуулан гаргасан **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х******* аж а*******-Х******* и******* ОНӨХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *****төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулж хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА