Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00293

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00293

Завхан аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ...............хотын С дүүргийн .......... хороо.....и, .......... давхарт байрлах “.......... банк” ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............аймгийн ........сумын ..........багт оршин суух хаягтай Б овогт Х-ын Г*д холбогдох 12,427,478.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “    ...........” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000412450 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 12,403,478.26 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 12,427,478.26 төгрөгийг хариуцагч Х.Гүнжсамбуугаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг,          2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“.............. ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г-д холбогдох 12,427,478.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

 Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ “...Хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 10 сарын хугацаанд 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг,           2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно...” гэж бичиж тэмдэглээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь ...эвлэрэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 26.3-т “Хариуцагч нь ...эвлэрэх эрхтэй…” гэж тус тус зааснаар зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иймд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,790 төгрөгийн тал хувь болох 106,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 106,895 төгрөг, хариуцагч Х.Г*-гаас 106,895 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... банк” ХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ........  банк” ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Х.Г*д холбогдох 12,427,478.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

2. Эвлэрлийн гэрээндээ хариуцагч Х.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 30-ны дотор 1,242,747.83 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,790 төгрөгийн тал хувь болох 106,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 106,895 төгрөг, хариуцагч Х.Г*-гаас 106,895 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “.......” ХК-нд олгосугай.

 

4. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Г инь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.ӨЛЗИЙХИШИГ