Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00305

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 141/ШШ2025/00305

******* аймаг

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ө даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.З оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын р баг, ******* ******* гудамжны ******* байрны ..... тоотод оршин суух хаягтай Б овогт Д С нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сz нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...Миний бие Холбооны Яамны  харъяа Холбооны сургалтын төвд суралцан телефон телеграфын техникч мэргэжлээр 1988 онд төгсөөд ******* аймгийн ******* хотын Холбооны салбарт 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл кабельчин, ******* аймгийн ******* сумын Холбооны салбарт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл операторчин, ******* хотын Холбооны салбарт 1989 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл -ийн техникчээр тус тус тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаал байхгүй учраас шүүхээр ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан байдлын бичилт байдаг боловч архивт цалингийн тодорхойлолт, ажилд орсон гарсан тушаалын хуулбар тус тус байхгүй байдаг. Миний хувьд тухайн үед ажил тасарсан зүйлгүй тасралтгүй ажиллаж байсан. Иймд холбогдох баримтыг үндэслэн ******* аймгийн ******* сумын Холбооны салбарт ******* 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, ******* аймгийн Б... сумын холбооны салбарт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* хотын салбарт -ын техникчээр 1989 оны дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С.... нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.С нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.С... нь ******* аймгийн ******* сумын холбооны салбарт ******* 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын холбооны салбарт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, ******* аймгийн ******* сумын холбооны салбарт техникчээр 1989 оны дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь:

Д.. С... Холбооны салбарын төвөөс 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нээж олгож түүний зургийг нааж, ажлын тухай мэдээлэлд “...******* аймгийн Холбооны газрын даргын 1988 оны дугаар сарын 31-ний өдрийн  78-р тушаалаар ******* сумын холбооны , Холбооны газрын даргын 1989 оны дугаар сарын 05-ны өдрийн 61-р тушаалаар 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* сумын холбооны салбарын операторчины үүрэгт ажлаас чөлөөлж *******ийн холбооны холбооны салбарын -ийн техникчээр авч ажиллуулав...” гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

******* аймгийн Холбооны газрын даргын 1988 оны дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай “...1. ...Д.С.... Хотын холбооны тасагт кабельчнаар 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон ажиллуулсугай...” гэсэн мэргэжлийн зарим хүмүүсийг томилох тухай тушаалын хуулбар,

******* аймгийн Холбооны газрын даргын 1988 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101 дугаартай “...1. ...******* сумын Холбооны салбарын техникч Д.С.... 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай...” гэсэн ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

******* аймгийн Холбооны газрын даргын 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай “...1. Холбооны газрын 1990 оны орон тоо цалинг хавсралтаар баталсугай. Тушаалын хавсралтын *******. ...9. . С..., 400 төгрөг,...” гэсэн 1990 оны орон тоо цалингийн тухай тушаалын хуулбар,

******* аймгийн Холбооны газрын даргын 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай “...1. Хэмжил  засварын техникч Гэлэгбалсан тахир дутуугийн группээ сунгуулах болсон учир *******ийн техникч С... 1991 оны 05 дугаар сарын 01-нээс техникийн тасагт техникчээр түр шилжүүлэн ажиллуулсугай...” гэсэн зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаалын хуулбар,

“...Хүндэт н.С... танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ажилд тань өндөр амжилт, амьдралд тань аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж, сайшаалын үнэмлэх бүхий зүйлээр дурсгав. Холбооны салбар 1989 оны 03 дугаар сарын -ны өдөр...” гэсэн Сайшаалын үнэмлэх,

“...Хүндэт н.С.. танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан танд аз жаргал, эрүүл энхийг хүсч, баярын бичиг үэн бүхий зүйлээр шагнаж урамшуулав.  Холбооны салбарын захиргаа 1990 оны 03 дугаар сарын -ны өдөр...” гэсэн Баярын бичиг,

“...С.. танд хотод болох холбоочин урлаг спортын анхдугаар шатны бүхийн тэмцээний волеибол, сагсан бөмбөг төрлөөр оролцох эрхийн мандат олгов. 1991 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр...” гэсэн Эрхийн мандат,

“...С.... танд Холбооны байгууллага байгуулагдсаны 70 жилийн ой угтсан урлаг, спортын анхдугаар наадмын шигшээ тоглолтонд амжилттай оролцсонд тань талархаж димлом, үнэ бүхий зүйлээр шагнав. ******* аймгийн Холбооны газар, 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр...” гэсэн Диплом,

“...Хүндэт н.С.... танд Билэгийн улиралын 17-р жарны усан бичин жилийн хаврын дунд сарын шинийн гурван буюу олон улсын эмэгтэйчүүдийн баярын 82 жилийн ойн өдрийг тохиолдуулан таны цаашдын ажилд амжилтын дээд амьдралд чинь аз жаргал эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж Сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлийг дурсгал болгов. Холбооны салбарын захиргаа. оны 03 дугаар сарын 08-ны өдөр...” гэсэн Сайшаалын үнэмлэх,

“...******* Б.. С.... танд Соёл урлаг спорт зах зээл аяны ******* бүсийн тэмцээнд спортын одон бөмбөг холимог хос төрлөөр оролцож 3-р байр эзэлсэн тул шагнав. Монголын харилцаа холбоо компани, Монгол шуудан компани. 1995 оны 05 дугаар сарын 28-ны өдөр...” гэсэн Диплом,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д.... С...., эмэгтэй, РД:ИЮ....,   оны дугаар сарын -ний өдөр төрсөн, тусгай дунд боловсролтой, Аймгийн холбооны газарт лазын техникч ажилтай, ажилд 1988 онд орсон, Улиастай сум, 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...эхнэр

 С...., эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны салбарт -ийн техникч ажилтай, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэсэн, 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэсэн гэрлэсний бүртгэх анкетын ХААТР-15 маягтын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...С.... Г..., эрэгтэй, РД:ИЦ...., оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эх Д.... С...., харилцаа холбоонд техникч ажилтай, байнга оршин суух хаяг ******* аймгийн ******* сум, оны дугаар сарын -ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д.... Ө..., эмэгтэй, РД:ИЦ..., 1996 оны дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эх Д... С..., Холбооны салбарт -ийн техникч ажилтай, 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар

Гэрч Д.Б....  “...Д.С... нь намайг 1988 онд ажил ороход ******* аймгийн ******* сумын Холбоонд техникчээр ажиллаж байсан.  Түүнээс хойш бид хамт ажиллаж байгаад 2003 онд ажлаас гараад Д руу гэр бүлийн хамт шилжиж явсан. Тухайн үед холбооны салбарын даргаар Д...., Б..., М... зэрэг хүмүүс ажиллаж байсан. Манай байгууллага нь 20 гаруй хүнтэй үйл ажиллагаа явуулж байсан. С... нь ажиллах байх хугацаандаа кабелчин, операторчин, техникчнээр ажиллаж байсан бөгөөд голдуу техникчээр ажилласан. Д.С... нь ажиллаж байх үедээ спортын төрөл бүрийн тэмцээн наадамд ордог шилдэг тамирчин, теннисний спортын мастер, гар бөмбөг, сагс бөмбөгийн 1 зэрэгтэй тамирчин байсан...” гэсэн,

Гэрч П.Б... “...Д.С.... нь намайг ажилд ороход л ******* аймгийн ******* сумын Холбоонд -ын техникчээр ажиллаж байсан юм. Намайг ажилд орохоос өмнө 2-3 жилийн өмнө ажилд орсон байсан. С.... Д руу гэр бүлийн хамт явах хүртэл бид хамт ажиллаж байсан С... нөхрийг Д... гэдэг. Нисэхийн техникчээр ажилдаг хүн байсан бөгөөд нөхөр нь Д.... руу шилжихээр болоод тэднийх шилжиж явсан. Д.С.... нь ******* аймгийн ******* сумын холбоонд 15 жил ажиллаад шилжиж явсан юм. Д.С.... нь холбоонд -ын техникчээр ажилладаг байсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Д.С.... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Д..... С..... ******* аймгийн ******* сумын холбооны салбарт ******* 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл,

******* аймгийн ******* сумын холбооны салбарт 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны дугаар сарын 05-ны өдрийг хүртэл,

******* аймгийн ******* сумын салбарт техникчээр 1989 оны дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.С.... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ