| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/03540/И |
| Дугаар | 197/ШШ2025/11347 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 197/ШШ2025/11347
| 2025 оны 09 сарын *******5 өдөр | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, *******, 9/*******, ******* давхарт байрлах, ******* ******* ******* ******* газар ХХК /РД:6*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3******* дүгээр хороо, М *******9-422 тоотод оршин суух, Баяжих овогт Гын Б /РД:УГ*******207*******20*******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэг болон бусад зардалд 3,*******93,770.******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.******* ******* ******* ******* газар ХХК нь Г.Бийг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл *******,506,06*******.*******4 төгрөг, зээлийн хүү *******,477,6*******7.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,7*******4.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 3,*******93,770.******* төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3.******* ******* ******* ******* газар ХХК нь Г.Бтэй 202******* оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр БЗГ2*******-**************03 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр *******,999,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд Г.Б нь үндсэн зээлд 493,*******3*******.*******6 төгрөг, үндсэн хүүд 5*******0,624.7******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,643.36 төгрөг, нийт *******,0*******0,*******00 төгрөг төлж, одоо үндсэн зээлд *******,506,06*******.*******4 төгрөг, хүүгийн төлбөрт *******,477,6*******7.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 200,7*******4.42 төгрөг, нийт 3,*******93,770.******* төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2.-т Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ. гэж заасан.
Шүүх хариуцагчийн оршин сууж байгаа хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 3******* дүгээр хороо, М *******9-422 тоот хаягаар 2025 оны 07 дугаар сарын 3*******-ний өдөр нэхэмжлэл, эрх, үүрэг тайлбарласан баримтыг шуудангаар илгээсэн. Тэрээр уг хаягтаа оршин сууж байсан болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас илгээхэд өөрөө хүлээж авснаар нотлогдсон. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4.-т зааснаар Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл үгүйсгэсэн тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Түүнчлэн шүүх хариуцагчтай утсаар холбогдох болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй болно.
4.2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Барьцаалан ******* үйлчилгээ, үйл ажиллагаа-г шинээр бүртгүүлсэн байх ба 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг үйл ажиллагааг хассаныг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Улмаар 2024 оны 05 дугаар сарын *******7-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.3.Хариуцагчтай байгуулсан Барьцаат зээлийн гэрээг Барьцаалан ******* үйлчилгээ, үйл ажиллагаа-г бүртүүлэхээс өмнө буюу 202******* оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр байгуулжээ.
4.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.-т зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга, Санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох бөгөөд мөн хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.-т Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно. гэж заасан.
4.5.Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч ******* ******* үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байхдаа зээл олгосон байх тул шүүх Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарлах боловч ******* ******* ******* ******* газар ХХК нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохоо нотлох баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй байна.
4.6.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч нь *******,999,900 төрөгөөс үндсэн зээлд 493,*******3*******.*******6 төгрөг төлж, *******,506,06*******.*******4 төгрөгийг төлөөгүй тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
Харин зээлийн гэрээний хугацаа 2023 оны *******2 дугаар сарын *******3-ны өдөр дуусаж байх ба Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.3.-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа сунгаагүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй. Иймд 2023 оны *******2 дугаар сарын *******3-ны өдрөөр хүүг тооцоход *******,303,674.70 төгрөгийг хүүгийн төлбөрт төлөхөөс 5*******0,624.7******* төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 793,049.92 төгрөгийг хариуцагч Г.Бээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин нэмэгдүүлсэн хүү 200,7*******4.42 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
4.7.Нотариатын зардалд 9,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж, нотлох баримтаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Төлбөрийн баримтыг хавсаргажээ. Уг баримт нь энэхүү хэрэгт хамааралтай нотлох баримтыг гэрчлүүлэхэд 9,300 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.*******.Дээрхийг дүгнэж, үндсэн зээлд *******,506,06*******.*******4 төгрөг, хүүгийн төлбөрт 793,049.92 төгрөг, нийт 2,299,*********************.06 төгрөгийг Г.Бээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал *******94,652.04 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүх хуралдааныг 2025 оны 0******* дугаар сарын 27-ны өдрийн *******97/ШЗ2025/4*******279 дугаартай шүүгчийн захирамжаар товолж, Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагчийн хаягаар хүргүүлж, түүний ****************************2095, *******6666********************* дугаарын утсанд залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан ба цахим хаягаар мэдэгдэх хуудсыг илгээсэн.
Мөн шүүх хуралдааны товыг зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүх хариуцагчийн шүүхэд өгсөн мэдээллийн дагуу хурлын товыг мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн, хариуцагч хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.*******.-т зааснаар Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, мөн хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,*******00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 5*******,736 төгрөгийг хариуцагч Г.Бээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.*******, **************5 дугаар зүйлийн **************5.2.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******-д зааснаар Г.Бээс зээлийн гэрээний үүрэгт 2,299,*********************.06 төгрөг гаргуулж, ******* ******* ******* ******* газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас *******94,652.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 5*******,736 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* газар ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75************** дүгээр зүйлийн 75**************.*******.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ