| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 197/2025/11098/И |
| Дугаар | 197/ШШ2025/11785 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/11785
| *******0*******5 оны 09 сарын ************** өдөр | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, Х*******р ******* гудамж, **************-*******9 тоотод оршин суух, С******* овогт Г*******ын Э******* /РД:ЧЗ7409*******6*******6/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, ************** дугаар хороо, Зүүн *******3-*******4******* тоотод оршин суух, Х овогт Цийн Б /РД:ИЮ88*********************898/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч Ц.Б, гэрч Б.Го, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галтмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
*******. Хариуцагч Ц.Бд холбогдох 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Э*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
*******. Нэхэмжлэгч Г.Э******* нь Г.Э*******, Ц.Б нар нь бөхийн өргөөний 3******* баганын засварын ажлыг 30-35 хоногийн хугацаанд хийхээр тохирч, ажлын хөлсөө тэнцүү хуваана, хэрэв баг ажиллуулбал ажлын хөлс, хоол хүнсний зардлыг хувиасаа гаргана гэж тохирсон. Хамт ажиллах хугацаанд Ц.Б ажилдаа хариуцлагагүй, амласнаа биелдэггүй, утсаа хаагаад алга болчихдог байсан. Ингээд *******0*******4 оны 6 дугаар сарын *******0-нд *******8 баганыг хийж гүйцэтгэсний дараа тухайн барилгын ажлыг хариуцаж байсан Х.Эгт танайх мөнгөө өгөхгүй болохоор ажил явахгүй байна гэж хэлтэл нь Чи цагтаа ир, ажлаа хийж гүйцэтгэ, Ц.Б ажилдаа ирэхгүй байна, чи ер нь мөнгө төгрөг авдаг юм уу гэсэн. Хамтран ажиллах гэрээний хувьд Г.Э*******, Ц.Б нарын хувьд бичгээр хийсэн хамтран ажиллах гэрээ байхгүй, амаар тохирсон. Ц.Б ажилдаа ирэхгүй, мөнгөө өгөхгүй байснаас ажил хугацаандаа дуусаагүй. Түүний гэрээ байгуулсан захирлаас нь асуухад *******5,000,000 төгрөгийн хэлцлээс, **************,000,000 төгрөг нь бол гарчихаад байгаа шүү гэж хэлсэн юм билээ. Гэтэл Ц.Б нь Мөнгө авсан юм чинь урдах ажлаа би өөрөө дуусгая. *******0,000,000 төгрөгийг чинь дараа шилжье гэсэн. Ингээд Ц.Б хэлцлээ зөрчөөд байгаа учраас Г.Э******* нь явсан. Г.Э******* нь ажлын хугацаанд нийт 4,000,000 төгрөг авсан. Ингээд хэрэв хувь тохироогүй бол ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээний үүргийн төлбөрт 50 хувийг нь авахаар зохицуулалт хуульд байдаг. Иймээс 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Ц.Б нь Г.Э******* нь надтай хамт ажиллая гэчихээд ажлаа орхиж явсан. Анх энэ ажлыг аваад өөр хүмүүстэй *******0 баганын ажлыг нь дуусгачихсан байсан. Г.Э******* наад хүмүүсээ болиулчих, хоёулаа хийе гээд тэр саналыг нь зөвшөөрөөд хамт ажиллаж байсан. Ингээд хамтарч ажиллаад туслах хүмүүсээ ажиллуулаад, тэр хүмүүстэй хоол унд, тоног төхөөрөмж гэх мэтийг нь хувиасаа гаргаж ажиллаж байсан. Анх *******0 багана хийлцэнэ гэж тохироод, ажлаа хамтарч хийе гэж ярьсан. Гэтэл Г.Э******* надтай 6 баганын ажлыг л хийлцсэн байдаг, хамтарч дуусгаж чадаагүй. Хамтарч ажиллаж байх хугацаанд ******* ч удаа хаяж явсан. Ингээд энэ ажил дангаар гүйцэтгэгдэх боломжгүй учраас энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй нь ээ гээд би ч бас хаяж явсан юм гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.*******.Хариуцагч Ц.Б нь К х ХХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт байрлах, Монголын Үндэсний бөхийн өргөөний гаднах 4******* баганын ажлыг хийхээр тохирсон байх ба уг ажлыг нэхэмжлэгч Г.Э*******тай хамтран хийж гүйцэтгэхээр зохигч харилцан тохиролцсон боловч хэдэн баганын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг хэрхэн тохирсон, хэрхэн хуваах талаар тохиролцсон тухай баримтгүй, харин ажлын хөлсийг *******5,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч ************** баганын ажлыг хийж, *******8 баганыг бүтэн, 6 баганын хагарсаныг засварласан гэж, хариуцагч нь ************** баганын ажлыг хамтран хийж гүйцэтгэсэн, *******0 баганын ажлыг өөр хүмүүстэй хийж гүйцэтгэсэн гэж харилцан өөр, өөрөөр тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******, 476.*******.-т заасан ... хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ., Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно. гэж заасан ба талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.
4.*******.Хэрэгт хэдэн баганын ажлыг хэдэн төгрөгөөр хийхээр талууд тохиролцсон тухай баримт байхгүй бөгөөд шүүх талуудын тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дараах шийдвэрийг гаргав.
Ц.Бийн ажлаа өөр хүмүүстэй эхэлсэний дараа Г.Э*******тай харилцан тохиролцож, ажлыг үргэлжлэх болсон гэх тайлбар нь гэрч Х.Эгийн *******0*******5 оны 09 дүгээр сарын *******6-ны өдөр өгсөн мэдэг болох Ажил эхэлсэний дараа эхний хэд хоног өөр хүмүүстэй хамт хийдэг байсан. Уг ажлыг ганцаараа хийх боломжгүй, хоёулаа байж хийдэг гэх агуулгатай мэдгээр нотлогдож байна.
Зохигч ажлын хөлсийг *******5,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан бөгөөд Ц.Б нь 4******* баганын ажлыг хийж гүйцэтгэхээр К х ХХК-тай тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн *******5,000,000 төгрөгийг 4******* баганад хуваахад 595,*******38.*******0 төгрөг гарч байна. Үүнийг ******* баганыг хийж гүйцэтгэх ажлын хөлс гэж шүүх тооцов.
Г.Э******* нь *******0*******4 оны 08 дугаар сарын дунд хүртэл Ц.Бтэй хамтран ажилласан гэж тайлбарласан бөгөөд *******0*******4 оны 08 дугаар сарын байдлаар Ц.Бд ажлын хөлсөнд К х ХХК-иас нийт *******0,000,000 төгрөгийг шилжсэн байна. Тэгэхээр ажлын хөлсөнд авсан *******0,000,000 төгрөгийг ******* баганын үнэ болох 595,*******38.*******0 төгрөгт хуваахад 33 баганын ажлыг хөлс гэж үзэхээр байна.
Уг 33 баганаас *******0 баганын ажлыг Ц.Б нь өөр хүмүүстэй хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн тайлбарласнаар ************** баганын ажлыг хамтран гүйцэтгэсэн гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэж, ************** баганын ажлын хөлсийг хувааж тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Хариуцагч ************** баганын ажлыг хамтран гүйцэтгэсэн гэх боловч нотлох баримтгүй байгааг дурдах нь зүйтэй.
************** баганын ажлыг 595,*******38.*******0 /******* баганын ажлын хөлс/ төгрөгөөр үржэн тооцоход *******3,095,*******38.******* төгрөг болно. Үүнийг Г.Э*******, Ц.Б нарт тэнцүү хуваахад 6,547,6*******9.******* төгрөг болж байна. Нэхэмжлэгч Г.Э*******д хариуцагч Ц.Бөөс 4,000,000 төгрөг өгсөн болохыг талууд тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь Г.Э*******гийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул уг төлбөрийг хасаж тооцоход *******,547,6*******9.******* төгрөгийг /6,547,6*******9.*******-4,000,000=*******,547,6*******9.*******/ Ц.Б нь хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Э*******д өгөх үүрэгтэй байна.
Иймд Ц.Бөөс *******,547,6*******9.******* төгрөгийг гаргуулж, Г.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,45*******,380.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
4.3.Гэрч Х.Эг мэдэхдээ уг ажлыг ганцаараа хийх боломжгүй, хоёулаа байж хийдэг гэх агуулга бүхий мэдэг өгсөн бөгөөд талууд мөн үгүйсгээгүй. Иймд шүүх ажлын хөлсийг талуудад тэнцүү хувааж шийдвэрлэсэн болно.
4.4.Шүүх хуралдааны явцад гэрч Б.Го, Д.О нараас ажил хийж гүйцэтгэсэн талаар мэдэг өгсөн боловч талуудын маргааны гол агуулга болох хэдэн баганын ажлыг хэдэн төгрөгөөр хийхээр тохирсон талаар мэдэг өгөөгүй тул тэдгээрийн мэдгийг маргааны гол агуулгын хувьд үнэлээгүй болно.
5.Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид **************6,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнд ногдох тэмдэгтийн хураамж 55,7************** төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.*******, **************5 дугаар зүйлийн **************5.*******.*******-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.*******, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар Ц.Бөөс *******,547,6*******9.******* төгрөгийг гаргуулж, Г.Э*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,45*******,380.9 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар Г.Э*******гаас тэмдэгтийн хураамжид төлсөн **************6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Бөөс 55,7************** төгрөг гаргуулж, Г.Э*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75************** дүгээр зүйлийн 75**************.*******.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ