Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/12258

 

 

 

 

 

 

 

2025 09 29 197/ШШ2025/1225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, Х******* ө******* хотхон, ******* тоотод оршин суух, Т******* овогт Н*******ын Б******* /РД: В*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, дугаар хороо, Амарын гудамж, И оффис, 3 дугаар давхар, тоотод байрлах, А з а н ТӨХК /РД:3/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галтмаа нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Н.Б******* нь Хариуцагчтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, MNS IS багц стандартын гарын авлага боловсруулахаар харилцан тохиролцсон боловч 2025 оны 02 сард хэт томдох стандарт байна гээд MNS ISO9001:2016 стандартын гарын авлага боловсруулахаар болсон. Энэ тухай гэрээнд өөрчлөлт оруулах уу? гэхэд гэрээлэгч Б.Н захирал шаардлагагүй, харин 3 сар тутамдаа тайлагнаад явахад болно гэсэн. Үүний дагуу би MNS ISO:9001 стандартын бодлогын баримт бичиг боловсруулаад явж байсан. Ингээд 1, 2 сарын төлбөр, мөн 1 дүгээр сарын хагас сарын төлбөр өгөхгүй болохоор нь асуутал манай байгууллагын санхүүжилт орж ирэхгүй байгаа, та 3 сарын ажлын тайлангаа илгээчих, бөөнд нь 3 сарын ажлын хөлсний төлбөр болон хагас сарын 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг шилжүүлнэ гэсэн. Би ингээд 3 сарын дараа MNS ISO:9001 стандартын гарын авлагыг боловсруулж дуусаад Б.Н захирлын n in хаяг руу нь 2025 оны 05 сарын 05-ны өдөр илгээсэн. Тэгээд 2025 оны 05 сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд намайг өрөөндөө хүлээж авч уулзаад хөлсөөр ажиллах гэрээг цуцлая гэж мэдэгдсэн. Би гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тан руу илгээсэн, гэрээний төлбөр 7,000,000 төгрөгийг минь яаралтай шилжүүлж өгөөрэй, надад гэрээ цуцлахад татгалзах зүйл алга гэж хэлсэн. Гэтэл надад ямар нэг хариу өгөөгүй. Иймд гэрээний төлбөрт 7,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлүүлж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь Талуудын хооронд 2025 оны 01 сарын 2-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, сар бүр 2,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэ сар болгон төлөх хөлс нь ямар зохицуулалттай уялдаж хэрэглэгдэж байгаа вэ гэхээр Хөлсөөр ажиллах гэрээний 7.1-т зааснаар гэрээний явцыг компаниас нэгтгэх бөгөөд явцыг улирал тутам тайлагнана гэх заалтаар үүрэг гүйцэтгэгч Н.Б******* нь улирал тутам тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй. Тийм учраас өнөөдөр Н.Б*******гийн хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэсэн гэрээ контракт гэх зүйл байхгүй. Компани түүний ажлыг хүлээж авсан зүйл байхгүй, хийсэн ажил доголдолтой эсэх талаар тодорхойлох зүйл байхгүй. Уг гэрээ нь 2025 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдаад 2025 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болох хугацаатай, энэ гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа, одоог хүртэл Н.Б******* энэ гэрээний үүргийг гүйцэтгэсэн талаар баримтыг компанид ирүүлээгүй. Гэрээний 1.1-т үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажил үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажилд тохирсон цалин авахаар тохирсон. Тэгэхээр Н.Б******* өндөр түвшинд гүйцэтгэсэн үү, доголдолтой байсан уу гэдэг нь тодорхойгүй, ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, гэрээ дүгнэсэн талаар баримт байхгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 7,000,000 төгрөгийг төлөх боломжгүй байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. А з а н ТӨХК нь Н.Б*******тай 2025 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг Олон Улсын стандартын шаардлагын дагуу боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг сар бүр 2,000,000 төгрөг байхаар тохирч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулжээ. /хх 09-10/

4.2.Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

4.3. Талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн ХГ-25/02 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх үүрэг нь компанийн үүрэг байх ба гэрээний 3.2.6-д зааснаар гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг нэхэмжлэгч авах эрхтэй байна.

Гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэж, хариуцагч цуцлаагүй гэх тайлбарыг гаргасан боловч гэрээг талууд харилцан тохиролцож дуусгавар болг*******он уу, эсхүл нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан уу гэх холбогдох баримт хэрэгт авагдаагүй.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д Гэрээг дуусгавар болг*******он, цуцалсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх үед үүссэн үүрэг, хариуцлага, төлбөрөөс талууд чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд үүссэн төлбөр тооцооны эрх, үүрэг нь бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд энэхүү гэрээний зохицуулалт талуудын хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөнө. гэжээ.

Хариуцагч Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрээний явцын хяналтыг компаниас хэрэгжүүлэх бөгөөд явцын тайлан улирал тутам тайлагнана гэх үүргийг нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч гэрээний дээрх агуулгаас харахад явцын хяналтыг хэрэгжүүлэх, тайлагнах үүрэг нь компанийн үүрэг байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

4.4. Хөлсөөр ажиллах гэрээний ажлын хөлсөнд талууд сар бүр 2,000,000 төгрөг өгөхөөр тохирсон байх ба гэрээний 3.1.3.т зааснаар хугацаанд нь хөлс төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж дүгнэхээр байх тул 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны хөлс 7,000,000 төгрөгийг А з а н ТӨХК-иас гаргуулж, Н.Б*******д олгох нь зүйтэй.

4.5.Хөлсөөр ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Компани нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөлсөөр ажиллагчийн ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутгана гэж талууд харилцан тохиролцсон байна.

Иймд 7,000,000 төгрөгийн хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул гэрээний дагуу дээрх төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган зохих журмын дагуу холбогдох байгууллагад төлөхийг хариуцагч А з а н ТӨХК-д даалгах үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 1******* дугаар зүйлийн 1*******.2.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-т зааснаар А з а н ТӨХК-иас Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулж, Н.Б*******д олгож, дээрх төлбөрөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган зохих журмын дагуу төлөхийг А з а н ТӨХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А з а н ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б*******д олг*******угай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ