2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09936

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/09936

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******/РД: *******/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  тоотод оршин суух, овогт *******жавын /РД: /,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  тоотод оршин суух, овогт ийн /РД: /,

 

2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ний өдрийн "Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг П.*******ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, П.*******ийг гарааж чөлөөлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш., М., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П. нь 2006 оноос хойш хувиараа Улсаас автомашин оруулан ирж худалдан борлуулдаг байсан ба Улсын төлөөлөгч " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогтой ******* гэх эмэгтэйтэй танилцсан.

Тухайн үед надад хариуцагч М.******* нь " ХХК-ийн захирал нь зээлээр худалдан авсан авто машины мөнгийг төлөх төлбөрийн чадвартай эсэхээ нотлох шаардлагатай гэсэн. Тухайн үед улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүндрэлтэйн улмаас зээл авч харилцдаг байсан Голомт банк зээлээ хаасан байсны улмаас банкны баталгаа болон зээл гаргах боломжгүй байсан тул япон компанийн төлөөлөгч болох М.*******гийн нэр дээр газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нэрийг түр шилжүүлж баталгаа гаргахыг зөвшөөрсөн.

Ийнхүү миний бие " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогтой *******тай 2017 оны 05 сарын 30 өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээнүүдийг тус тус байгуулж  тоот хаягт байрлах 412м.кв талбайтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 780 м.кв талбайтай газрыг зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр буюу 26 000 000 /хорин зургаан сая/төгрөгөөр М.*******д шилжүүлсэн.

Дээрх гэрээний дагуу 26 000 000 /хорин зургаан сая/ төгрөгийг ч аваагүйгээс гадна гэрээ байгуулснаас хойш нэг ч автомашиныг зээлээр надад өгөөгүй болно.

Улмаар миний бие М.*******тай худалдах худалдан авах гэрээ байгуулснаас болж банкны зээл авч чадахаа больж эргэлтийн хөрөнгөгүй болсон төдийгүй тухайн үед хариуцагчид шилжүүлээгүй байсан бол бусдад түрээслүүлэн орлого олох байсан.

компани болон бидний хооронд машины мөнгөний тооцоо байсан нь үнэн боловч тухайн өр төлбөрт миний хувийн сууц болон газрыг авахыг зөвшөөрөөгүй болно. Гэтэл миний зээлээр машин худалдан авахаар баталгаа болгон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг М.******* машины өр төлбөрт суутгаж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн тухай нэхэмжлэл шүүхэд гаргахад бид мөн л энэхүү тайлбарыг өгсөн боловч шүүх уг хэрэг маргааныг тусад нь шийдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Гэтэл М.******* миний хувийн сууц болон газрыг 2022 оны 06 сарын 08 өдөр овогтой Э. гэх этгээдэд худалдан борлуулж шилжүүлснийг 2022 оны 11 сарын 16 өдөр Э. гэдэг хүнээс уг хувийн сууц болон газрыг чөлөөлөх тухай бичиг ирүүлэхэд л мэдсэн.

Ийнхүү миний бие М.*******д хууртагдаж ноцтой төөрөгдсөний улмаас өөрийн хөрөнгөө алдаж байгаагаа ойлгосон.

Иймд П. болон М.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 30 өдрийн "Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож миний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү.

Нэг. П.******* нь улсаас автомашин оруулан ирж худалдан борлуулдаг бөгөөд Холдинг" ХХК-тай бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр хамтран ажиллаж байсан.

Хариуцагч М.******* нь өөрийгөө Холдинг" ХХК-ийн төлөөлөгч хэмээн хэлсэн бөгөөд автомашин оруулж ирэхийн тулд барьцаа болгон ямар нэгэн эд хөрөнгө барьцаалуулан өгөхийг шаардаж 2016 оны 01 сарын 18-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ"-г байгуулсан.

Тус гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн  тоот 421 м.кв 2 давхар үйлчилгээтэй хувийн орон сууцыг барьцаалж -500,000,000 төгрөгийг сарын 1,25 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай байгуулсан.

Гэвч бодит байдал дээр дээрх гэрээгээр 500,000,000 төгрөгийг зээлсэн, зээлдүүлсэн харилцаа байхгүй, хэзээ ч 500,000,000 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ" нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж хуульд заасан шаардлагыг зөрсөн гэрээ юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 500,000,000 төгрөгийг зээлж аваагүй нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно.

Дээрх "Барьцаат зээлийн гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх харшилсан хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. хэсэгт "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд

Хоёр. Хариуцагч нь "Барьцаат зээлийн гэрээ"-д тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь нэр дээр шилжүүлж баталгаажуулсны дараа автомашиныг явуулна гэж хэлсэн тул 2017 оны 05 сарын 30-ний өдөр "Хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ", "Газар эзэмших гэрээ"-г тус тус байгуулсан.

Тус гэрээгээр П.******* нь өөрийн өмчлөлийн тоот 421 м.кв 2 давхар орон сууц, мөн хаягт байрлах 780 м.кв талбайтай газрыг шилжүүлэн өгөх, М.******* нь төлбөр болох 26,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан мь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ." Гэж заасан.

Гэтэл бодит байдал дээр энэ бүх гэрээ хэлцэл нь биелэгдээгүй буюу хариуцагч нь гэрээний дагуу ямар нэгэн төлбөр мөнгийг шилжүүлээгүй, төлөөгүй, нэхэмжлэгч нь бодитоор хүлээж аваагүй.

Нэхэмжлэгч нь Холдинг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******гийн тавьсан шаардлагын дагуу зөвхөн Холдинг" ХХК"-с автомашин зээлээр худалдан авахаар тохиролцсоны дагуу баталгаа болгон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг түр хугацаанд шилжүүлж байна хэмээн итгэж байсан.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэж, 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасны дагуу дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд 2018 оны 07 сарын 02-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,

2016 оны 01 сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 05 сарын 30-ний өдрийн "Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. 56.1.2. 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч П. *******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгч П.*******ийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: Барьцаат зээлийн гэрээ болон үл хөдлөх хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Газрын эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулаад 56.5-д зааснаар гарах үр дагаврыг шаардсан байгаа. Хариуцагч нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой М.*******г ажлаа хийж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг тайлбарыг хэлж байсан. Гэтэл энэ тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгч хамгийн сүүлд 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулж өөрчилсөн. Зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр буюу 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан. Гэтэл хариуцагчаас энэ талаарх баримтыг ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-т зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлоогүй гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүх нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатын үйлдэл, бүртгэлтэй холбоотой харахад зохих этгээдийн буюу М.*******гаас тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхийг олгоогүй байсан. Мөн дараа дараагийн үл хөдлөх хөрөнгө дээр Ш.д шилжсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтыг улсын бүртгэлээс аваад ирсэн. Үүнтэй холбоотойгоор мөн итгэмжлэлийг олгоогүй байсан. Тэгэхээр зохих этгээдийн итгэмжлэлгүйгээр олгосон хуулийн шаардлага буюу Иргэний хуулийн 62.3, 62.4, 63.3-т зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ төлөөлөгчийн бүрэн эрхээ шударгаар төлөөлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ зөрчсөн. Компанийн төлөөлөгч байсан, одоо ч хэрэгжүүлж байгаа гэж байгаа бол энийгээ нотлох ёстой байсан. М.******* тэр компанийн өмнөөс үндэслэлгүй хөрөнгөжиж байна гэдэг нь харагдаж байгаа гэж үзэж байна. Саяын үндэслэлүүдээс хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэмэлтээр хариуцагчийн төлөөлөгч анхнаасаа хохирсон учраас энэ зөв болоод хэлээд явсаар байсан, тийм учраас залилан мэхлэгдсэн байна гэдгээр эрүүгийн журмаар гомдол гаргасан. Энэ үүднээс 2022 оноос гэж үзвэл Иргэний хуулийн 75.2.2, 76.1.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний маргаан эрх ашгаа хөндөгдсөнөөс хойш гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна. Мөн Барьцаат зээлийн гэрээг үндэслээд хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаад явсан. Энэ дээр Иргэний хуулийн 56.1.3 буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа тухайлбал татвараас зайлсхийхийн тулд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж байгаа. Сая нотлох баримт шинжлэн судлахад 5а-д заасан дүгнэлтээр тухайн үл хөдлөх хөрөнгө 241,285,100 төгрөгөөр үнэлэгдсэн байхад 26 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгээд энэ баримтыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 243.1-т заасныг зөрчсөнөөрөө 56.1-т зааснаар хууль зөрчсөн гэдэг заалтад хамаарч байгаа учраас хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан. 56.1.8-д аль аль нь хамаарч байгаа. Энэ нь хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, Иргэний хуулийн 282.4, 243.1-ийг зөрчсөн. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учраас эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр бусад хамаарч байгаа учраас 56-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, М.*******гаас тухайн үл хөдлөх хөрөнгийг буцааж олгохыг даалгах шаардлагыг дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн харилцаа 2013 оноос үүссэн байна. 2013 оноос хойш үүсэж яваад 2016, 2017, 2018 онд хэлцэл хийчихсэн. 2018 онд хэлцэл хийхдээ өмнөх хэлцлүүдээр хийсэн асуудлаар өр төлбөр барагдуулах гэрээг хийсэн байна гэж харж байна. Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш бие биений итгэлийг алдсан, маргаан бүхий нөхцөл байдалтай болж байгаа. 2020 онд нэхэмжлэл гаргаад 2023 онд цагдаад хандаад явсан. Үүнээс үзвэл 2018 оны өр төлбөр барагдуулах гэрээ буюу түүнээс өмнөх үе шатад ямар ч маргаангүй. Талууд хүсэл зоригоо сайн дураар илэрхийлж байсан байна. Үйл баримтыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Хоёрдугаарт 241 сая төгрөгийн байрыг 26 сая төгрөгөөр зарсан нь ямар хууль зөрчөөд байгаа юм бэ. Энийг өмгөөлөгч тайлбарлаж чадахгүй байна. 241 сая төгрөгийн байрыг үнэгүй бэлэглэж болно шүү дээ. Энэ эрх Иргэний хуульд талуудад аль алинд нь олгогдсон. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэж байгаа. 56.1.1 гэдэг үндэслэл гэрээ дээр байхгүй. Ийм үндэслэлээр гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. 56.1.8-д тогтоосон хэлбэр зөрчсөн гээд байна. 2018 онд гэрээ хэлцэл байгуулахдаа талууд нотариатын гэрээ, үйлдлийг хүчин төгөлдөр болгуулах талаар ч гомдол гаргаад шалгуулж байсан байна. М.******* гэх этгээд өөрөө Монгол улсын иргэн, тэр олон япон машинуудыг П.эд гаргаж өгөөгүй, улсаас оруулж ирсэн. Энийг хүлээн зөвшөөрсөн байж одоо бид нарт тэгж ойлгуулаад ингээд явж байсан. Нэгэнт маргаад эсрэг талд байр суурь нь гарчихсан байгаа учраас ийм тайлбар илэрхийж байгаад би тэгж бодохгүй, түүний эсрэгээрээ. П. өнөөдөр М.*******тай уулзахгүй зугтаад яваад байгаа нь итгэлээ л алдсан болно. Эргэж уулзах нүүргүй болоод охин дүү, төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ирээд явж байна. дүүргийн шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх газарт биелүүлээд албадан гүйцэтгээд явж байгаа. Энэ шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ гэж үзвэл тэр биелэгдэж байгаа шийдвэр яах вэ. Бас бусад үр дагавар бий болно. ИХШХШТХ-ийн 40.4-т заасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байдал байна гэж үзэж байна. 2 ч шүүхийн шийдвэр, магадлал энэ хэрэгт байна. Үүгээр бүх зүйл тогтоогдоод байна шүү дээ. Мөн прокурорын тогтоол байна шүү дээ. Нэхэмжлэгч талаас гаргасан 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдө гаргасан 56.1.1, 56.1.2, 56.1.8 гэж бичсэн, 56.1.3 гэж бичээгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл байхгүй. Одоо яриад байна. Гуравдагч этгээд нарыг оруулж ирсэн нь нэхэмжлэгч өөрөө. Тэгэхээр хэний өмчлөлд байгаа вэ гэдгийг 2025 онд бүхэлд нь мэдэж байсан хүн нэхэмжлэгч. М.*******д өгсөн, цаашаа н.ад худалдсан гэдгээ нэхэмжлэлийн шаардлага дээр биччихсэн байна шүү дээ. Би н.аас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зарсан гэдгийг мэдэж авсан гэж П. биччихсэн байна шүү дээ. Дараа нь 11 дүгээр сарын 16-ний өдөр мэдээд 21-ний өдөр чөлөөлөөд өгье гээд хүлээн зөвшөөрсөн бодит үйлдэл байна. Өөрийнх нь гарын үсгийн баталгаа, тайлбар байна. Мөн 2 давхарт байсан айлыгаа нүүлгээд авчихсан үйл баримт гуравдагч этгээд ярьж байна. Нүдэн дээр болсон үйл баримт болсон байна шүү дээ. Ингээд гуравдагч этгээд М.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, н.ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ П.ийн өөрийн биеэр хийсэн тайлбар, уулзаад амьрараа, зовлон жаргалаа яриад мэдсэн байна шүү дээ. Одоо яагаад П. өөрөө биш, өрөөлөөр дамжуулаад яваад байгаа вэ. Энэ яг П.ийн өөрийнх нь хүсэл зориг биш. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэл талаас үндэслэлгүй, тодорхойгүй, юу шаардаж байгаа нь ойлгомжгүй. Дараагаар хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна. 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дуусах вэ. Би зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж бодож байна. Гэхдээ энэ зээлийн гэрээний асуудлыг П. хүлээн зөвшөөрөөд 2018 онд өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Өр төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч өөрөө хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж явж байгаад татгалзчихсан. Өмнө нь яагаад татгалзсан бэ гэдгийг шүүх хуралдааны явцад тодруулсан. Өнөөдөр тодорхой болж байна гэж үзэж байна. Тэрийг хүлээн зөвшөөрчих юм бол талууд олон гэрээ байхад хамгийн сүүлийн гэрээний асуудал байж байна. Дараа нь шүүхэд шийдэгдсэн байж байна. Ингэчхээд байхад яагаад өмнөхийн өмнөх асуудлыг яриад байгаа вэ. Шаардлага гаргах хугацаа дуусчихсан байна шүү дээ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал үндэслэлгүй. Үндэслэлтэй байсан ч гэсэн өөр шатны шүүхээр өмнө нь хүчин төгөлдөр шийдсэн тогтоол байна гэж үзэж байгаа. Иймд ИХШХШТХ-ийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш., М. нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш., М. нар нь байрлах тус амины орон сууцыг 2021 онд Х.*******ээс түрээслэн бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан билээ. 2022 онд ******* гэгч хүүхэн, би өмчлөгч гэж гарч ирээд, дараа нь 2023 онд гэдэг залуу өмчлөгч нь гэж гарч ирсэн. Тухайн үед байрыг газрын хамт зарах гээд хүн дагуулж ирэхэд би банкны зээлээр авмаар байна гэж харилцан ярилцаад 2023 оны 3 сард банкны зээлэнд хамрагдаж, худалдаж авсан. Миний эзэмшлийн  тоот хаягтай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын гражид П.*******ийн гэгдэх эд хогшил байгаа бөгөөд П.*******ийг удаа дараа суллахыг шаардсан боловч чөлөөлж өгөөгүй. Гражийг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна. Иймд П.*******ийг граж чөлөөлж өгөхийг даалгаж өгнө үү. гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш., М. нарын өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд мэтгэлцээд шүүх хуралдааны явцад хэн аль нь гуравдагч этгээд тухайн маргаан бүхий эд хөрөнгийг шударгаар олж авсан гэдгийг маргах зүйл байхгүй гэдгийг илэрхийлж байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт мөн өмнө нь дурдсан байгаа н. болон гуравдагч этгээд нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулагддаг, тухайн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжээд дууссан. Тэдгээр гэрээтэй холбоотой шаардлага огт гаргаагүй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцогдох тохиолдолд учирсан хохирлыг бие биеэс шаардах эрх нээлттэй байна. Үүнд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх учиргүй. Гуравдагч этгээд хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр 183.1-т заасны дагуу улсын бүртгэл үнэн зөв байх хууль ёсны зарчимд үндэслэгдээд тухайн хөрөнгүүдийг олж авсан байна. Бие даасан шаардлагын тухайд Иргэний хуулийн 101.1-т заасны дагуу өмчлөх эрхэд саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох шаардлага гаргасан учраас бие даасан шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Үүн дээр нэхэмжлэгч талаас татгалзаж байгаа татгалзлаа үйл баримт ярьж байна. Өөрөөр хэлбэл тэр хөрөнгүүдээ аваачихаад нэг газар хөдөө орон нутагт байдаг гэх асуудал ярьж байгаа болохоос өөр бусад байдлаар маргаагүй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Тухайн хөрөнгүүд нь барьцаанд байгаа юм байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондын маргаанд хамааралгүй болсон нь нэг талаас харуулж байна. Гуравдагч этгээд нар тухайн эд хөрөнгийг 300 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Тухайн хэлцэлд үндэслэгдээд хийсэн шилжүүлэг буюу улсын бүртгэл үнэн зөв байх зарчимтай, хүчин төгөлдөр байна. Энэ эд хөрөнгийг хэрхэн яаж шударгаар олж авсан бэ гэхээр 300 сая төгрөгийг 100 сая төгрөгөөр өөрсдийнхөө амьдарч байсан орон сууцаа худалдаад үүнээс олсон 100 сая төгрөг дээр нэмээд банкнаас 200 сая төгрөгийн зээл аваад тухайн зээлийг шударгаар төлөөд явж байна. Шударгаар олж аваагүй байсан бол өнөөдөр зээлийн харилцаа үүссэн эсэх, энэ хүмүүс байр дээрээ амьдраал үйл ажиллагаагаа явуулж байх эсэх дээр анхаарч үзэх нь зүйтэй байх. Тийм учраас эдгээр хүмүүсийн хоорондын маргаан бол манай үйлчлүүлэг нарын үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, өмчлөх эрхийг олж авсан гэрээ хэлцэл аливаа байдлаар нөлөөлөх үндэслэл байхгүй. Шударгаар олж авсан учраас Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслээд миний үйлчлүүлэгч нарын тайлбарыг хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эсрэгээсээ манай гаргасан бие даасан шаардлагыг хангаж, гараашийг чөлөөлж гуравдагч этгээд нарын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан П.*******ийн гадаад паспортын хуулбар, П.*******, М.******* нарын Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, П.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, П.*******ийн эзэмшлийн Хас банкны дугаар дансны хуулганы хуулбар/1-р хавтас, хх- 8-10/, Э.ын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хувийн орон сууц болон газрыг чөлөөлөх тухай мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Иргэн ******* овогтой *******/*******/-н эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, дүүргийн нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар/2-р хавтас, хх-112-116/, Нийслэлийн дүүргийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1429 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар тогтоолын хуулбар,

Хариуцагч талын баримтаар гаргасан М.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбар, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тогтоолын хуулбар, М.*******гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, П.*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гар бичмэл баримт, Өр төлбөр барагдуулах 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №1 дугаар гэрээ, Тооцоо нийлсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн акт, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбар, машины төлбөр тооцоо шилжүүлсэн баримт/2-р хавтас, хх- 149-150/,

Гуравдагч этгээдийн баримтаар гаргасан 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар Хаан банкны тодорхойлолт, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн № дугаар зээлийн гэрээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн № дугаар барьцааны гэрээний хуулбар, Ш., М. нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар, Ш.ын эзэмшлийн иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээний хуулбар, Нэгж талбарын дугаар кадастрын зургийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкны гүйлгээний баримтын хуулбар, Нэгж талбарын дугаартай Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн 62951 дугаар тодорхойлолтын хуулбар, Э., М. нарын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Түрээсийн гэрээ, М.ийн эзэмшлийн Хаан банкны дугаар дансны дэлгэрэнгүй хуулга/2 хх-ийн 176х-179х/, Орон сууцны зориулалттай түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай акт, зураг/2 хх-ийн 189х-193х/,

Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас  тоот 412 м.кв, 2 давхар үйлчилгээний зориулалттай бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, лавлагаа болон хувийн хэргийн хуулбар/1-р хавтас, хх-139-250, 2-р хавтас, хх-1-39/-ыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч М.*******д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч П.*******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш. нар нэхэмжлэгч П.*******эд холбогдуулан гараж чөлөөлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байдал гэж үзэж байна гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш. нь шүүх шийдээд шүүхийн шийдвэр байгаа юм байна гэх тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М. нь Ш.ын тайлбарыг дэмжиж байна гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь П.******* нь хөдөө орон нутагт байгаа гэх тайлбар гаргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ий 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид  тоотод байрлах, 412 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 26,000,000/хорин зургаан сая/ төгрөгөөр худалдах, хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр худалдан авах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... түүнтэй холбоотой баримт бичгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд 412 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ/цаашид Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ий шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 1-т зааснаар нэхэмжлэгч нь  тоот хаягт байршилтай 780 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй ... гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ... гэж заасан.

 

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ/цаашид Газрын гэрээ гэх/ нь гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ байх ба тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ-ий шинжтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээнд зааснаар  тоотод байрлах, 412 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, Газрын гэрээнд зааснаар тоот хаягт байршилтай 780 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын газар эзэмших хариуцагчид шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн № Албан бичиг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ болон Газрын гэрээг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар байгуулсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар байгуулсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалын хуулбараар тогтоогдож байна.

 

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 2.3-т зааснаар хариуцагч нь 500,000,000/таван зуун сая/ төгрөгийг, сард 1.25 хувийн хүү төлөхөөр, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 6/зургаа/ сарын хугацаатай нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ... эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ/цаашид Барьцаат зээлийн гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ий шинжтэй байна.

 

2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-ий 3-ын 3.4, 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь тус гэрээний үүргийн гүйцэтгэлд тоотод байрлах, 412 м.кв хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь Барьцаат зээлийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. гэж заасан.

 

Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан тус Барьцаат зээлийн гэрээ нь Ипотек-ийн шинжтэй байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тус гэрээний дагуу 500,000,000/таван зуун сая/ төгрөгийг олгоогүй талаар болон Иргэний хуульд зааснаар тус гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар маргахгүй байх ба тус гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг аль нэг талаасаа шаардаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ... хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:, 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан;, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд ... гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж заасан.

 

Нэхэмжлэгч, хариуцагч М.******* нь ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Газрын гэрээ, Барьцаат зээлийн гэрээ-г байгуулахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.1, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Газрын гэрээ, Барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.1-т хууль зөрчсөн ... хэлцэл;, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл;, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ... хэлцэл; гэж заасан.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Газрын гэрээ, Барьцаат зээлийн гэрээ нь талууд харилцан хүсэлт зоригоо илэрхийлж байгуулсан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогджээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ, Газрын гэрээ, Барьцаат зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаар магадлалаар нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нар нэхэмжлэгч П.*******эд холбогдуулан гараж чөлөөлж өгөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нар нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 412 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш. нь  тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 780 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар эзэмшиж байгаа болох нь дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нар нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 412 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Э.тай 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-д зааснаар шилжүүлж авсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш. нь  тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 780 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрын газар эзэмших эрхийг иргэн Э.тай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-д зааснаар шилжүүлэн авсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан гуравдагч этгээд нар нь нэхэмжлэгчид холбогдуулан улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 412 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын гараажид нэхэмжлэгчийн эд хогшил байгаа гэх үндэслэлээр гараажийг чөлөөлж өгөхийг даалгах бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ... иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна. гэж заасан.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд нар нь 1120/3 тоот хаягт байршилтай 412 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн буюу 1 дүгээр давхрын гараажийн өмчлөгч болох нь дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч ... өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарын өмчлөх эрх зөрчигдөж байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******эд улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай 412 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 дүгээр давхрын гаражийг чөлөөлж өгөхийг даалгах үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч П.*******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******эд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарын өмчлөлийн гаражийг чөлөөлж өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,016,100 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарт олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг нэхэмжлэгч П.*******ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******эд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарын өмчлөлийн гаражийг чөлөөлж өгөхийг даалгасугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,016,100 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М., Ш. нарт олгосугай.

 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ