Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/17148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5Б хэсэг гудамж, ******* хаягт байрлах ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн *******, өөрийн байр хаягт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байрлах, газар эзэмших эрх, хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгын үнэлгээг тогтоосон ******* ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа орлогын хандлагыг хэрэглээгүй, насжилт, байршил таарахгүй хөрөнгөтэй жишсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үнэлгээчин зөрчсөн, үнэлгээчин үнэлгээний зүйлийг өөрийн биеээр очиж үзээгүй, үнэлгээний аргачлалыг зөрчсөн, үнэлгээчнээс татгалзах эрх олгоогүй, үнэлгээчин нь урьд уг үнэлгээний зүйлд үнэлгээ тогтоож байсан тул татгалзах үүрэгтэй байсан, шийдвэр гүйцэтгэгч *******д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан.

4. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг авч, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулах, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, түдгэлзүүлэх, эд хөрөнгийн үнийн санал авах, үнэлгээний тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хууль, журмын дагуу гүйцэтгэсэн эсэх талаар зохигч маргаагүй, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй, шинжээч нь үнэлгээ хийх журам, аргачлалыг зөрчсөн, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилох тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй, шинжээч үл хөдлөх хөрөнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, ийнхүү үнэлэхдээ орлогын хандлагын аргыг хэрэглээгүй зэрэг нь зохигчийн маргааны зүйл болжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ дугаар шийдвэрээр хариуцагч ******* ХХК-иас 2,650,948,028.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, ******* ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл хариуцагч компанийн өмчлөлийн дугаар, талбайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байршилтай хүнсний үйлдвэрийн барилга, дугаар, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байрлах газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийг гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх 57-61/

5.2. Ингээд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар магадлалаар хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамж, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудас зэргээр нотлогдож байна. /хх 55-56/

5.3. ******* ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамж, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн, Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Анарын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ажээ. /хх 55-56, 62/

5.4. Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Анарын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн гүйцэтгэхийг 207 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Энхзаяад зөвшөөрсүгэй. гэж заасан боловч 207 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь дэслэгч ******* болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мэдүүлэг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн /6 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тогтоол, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 62-80/

5.5. Тодруулбал, Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Анарын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол нь үг, үсгийн алдаатай гарч 207 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч *******г Э.Энхзаяа гэсэн нь шийдвэр гүйцэтгэгч *******гийн хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээнүүдийг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь залруулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т Хуулийн хүчин төгөлдөр болсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй. гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

6. Төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Т.Алтангэрэлийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/59 дугаар тогтоолоор төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, талбайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай // , талбайтай газрын үнэлгээг тогтоохоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх 75-78, 80/

6.1. ******* ХХК-ийн үнэлгээчин, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******д 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль тайлбарласан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 79/

6.2. Үнэлгээчин ******* нь ******* ХХК-ийн үнэлгээчнээр ажиллаж байхдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг хаягт байрлалтай эзэмших эрхтэй газар болон тус байрлалд байгаа тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зах зээлийн бодит үнэ цэнийг тодорхойлох үнэлгээний тайланг гүйцэтгэж байсан нь шинжээч *******ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /хх 138-1/

Тодруулбал, ******* ХХК-ийн үнэлгээчин, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох *******д 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хууль тайлбарласан, ******* ХХК нь ******* ХХК-тай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу хөрөнгийн үнэлгээний зүйлийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зах зээлийн бодит үнэ цэнийг тодорхойлж байсан бол 5 жилийн дараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгий үнэлгээний зүйлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаарх зах зээлийн үнэ цэнийг тогтоосныг буруутгах үндэслэлгүй, 2020 оны үнэлгээний тайлан уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэс болоогүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т урьд нь үнэлгээ тогтоосон үнэлгээчин дахин үнэлгээ тогтоохыг хориглоогүй байна.

6.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн , дугаар хамтарсан тушаалаар баталжээ.

Дээрх хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 3.1-т Үнэлгээчин нь үнэлгээг дараах ажлын үе шатыг баримтлан хийнэ: гэж, 3.1.2-т үнэлгээний зүйлтэй биечлэн танилцаж, ажлын төлөвлөгөө, хуваарийг боловсруулах; гэж тус тус заасныг үнэлгээчин зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Тодруулбал, Банкны төлбөр барагдуулах газрын хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 9/59 дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 1.1-т тус тус нийцсэн, гэрч *******ийн ... Манай туслах үнэлгээчин н.Энхсайхан, үнэлгээчин Э.Батболд очиж үзлэг хийсэн, зураг авах, үзлэг хэмжилт хийх, мэдээлэл цуглуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн, шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн нийгмийн даатгал төлдөг эрх бүхий этгээдүүд очиж үзсэн. Биечлэн очиж үзээд анхан шатны мэдээлэл авч, барилгын хэмжилтийг хийн, чанар байдлыг нь тодорхойлж, мэдээллээ нэгтгээд дундаасаа дүгнэлтээ гаргаж байгаа. Энэ нь биечлэн үзэж буй хэрэг гэх мэдүүлэг үндэслэлтэй буюу шинжээчээр томилогдсон хуулийн этгээдийг үнэлгээний зүйлтэй биечлэн танилцаагүй гэж үзэхгүй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө. гэж зааснаар шинжээч ******* ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Соронзонболдод 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3-7/5374 дүгээр мэдэгдлээр гардуулан өгч, тэмдэглэл үйлдсэн, төлбөр төлөгч нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д нийцэж байх тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

8. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас томилсон шинжээч нь ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, талбайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай // , талбайтай газрыг зах зээлийн үнэ цэнийг нийтэд нь 8,627,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 103/

8.1. Шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байрлах газар эзэмших эрх, хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгын зах зээлийн үнэлгээг хийхдээ зах зээлийн бодит үнэ цэнийн суурийг баримтлан өртөгийн, дуудлага худалдааны анхны үнэ тогтоох аргачлал, зах зээлийн хандлагын аргаар тус бүр үнэлэн зах зээлийн жишиг үнийн аргаар тогтоосон үнийг эцэслэсэн үнэлгээгээр нэгтгэж үнэлсэн байх тул орлогын хандлагаар үнэлгээг тогтоогоогүй гэх тайлбар үндэслэлгүй. /хх 49/

8.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэхээр хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээ хийх гэдэг нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг ойлгох бөгөөд үнэ цэнэ гэдэг нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх мөнгөн дүнг хэлнэ. Шинжээч хуулийн этгээд нь үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор биет үзлэг хэмжилтийг хийж гүйцэтгэн, тухайн үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршлын хувьд ойр, ижил хийцээр баригдаж, ойролцоо онд ашиглалтанд орсон, ижил зориулалтаар ашиглагдаж байгаа хөрөнгүүдийг судлан, хөрөнгийн үнэлгээний дуудлага худалдааны анхны үнэ тогтоох, зах зээлийн жишиг үнийн аргуудыг хослуулан зах зээлийн үнэлгээг тогтоосон, орлогын хандлагын аргаар үнэлхэд орлогын капиталчлах хувь, газрыг олж эзэмших өртөг зэрэг мэдээллийн олдоц муу бөгөөд тооцоололд шаардлагатай таамаглалыг дэвшүүлэхэд хүрэлцэхүйц мэдээлэл байхгүй талаар тайланд дурдсаныг буруутгах үндэслэлгүй байна. /хх 89-91/

8.3. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу явагдсан байна. Мөн шинжээчээр томилогдсон ******* ХХК-ийн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон үйл ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх ба хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангасан байх тул уг үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэлээ.

9. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх, хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгын зах зээлийн үнэлгээг 12,000,000,000 төгрөг болно гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж буй боловч энэхүү шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд өгөөгүй.

9.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс газар эзэмших эрх, хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгыг 12,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэх үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх учиртай боловч нэхэмжлэгч нь үндэслэл бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т тус тус зааснаар хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой хариу тайлбар хэрэгт авагдсан байгаа боловч Банкны төлбөр барагдуулах газрын дарга, хурандаа Б.Дашдаваагийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-7/6022 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэл гардуулсан баримт, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт зэрэгт гарын үсгээ зурсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлагыг хангасан, үнэлгээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох, ******* ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, туул 5б хэсэг гудамж, ******* хаягт байрлах, газар эзэмших эрх, хүнсний үйлдвэрийн зориулалттай барилгын үнэлгээг тогтоосон ******* ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 197/ШЗ2025/65343 дугаар захирамжаар авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ нь тус хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.АЗБАЯР