Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 318/ШШ2025/01130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт Д.Л,

Т овогт Д.Л нэртэй .......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Таргад овогт Дэмчигсүрэнгийн Лхагва мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар оролцов.

Нэхэмжлэгч Д.Л шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр Манайх хөдөө амьдардаг. Цас их орсны улмаас унаа машин явахгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л нь Т овогт Д.Л нэртэй .......дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Миний бие .... онд төрсөн, .........настай, бага боловсролтой малчин юмаа. Цахим иргэний үнэмлэх олгохоос өмнөх бичиг баримт ямар нэгэн овог нэр зөрчилгүй байсан. Цахим иргэний үнэмлэх анх авснаар овогт Д болон буруу /зөрчилтэй/ ирсэн бөгөөд 45 нас хүрээд үнэмлэх солих хугацаандаа овгоо зөв нэрээр сольж авсан. 2014 онд нийгмийн датагалын дэвтэр нээлгэхдээ тухайн үед иргэний үнэмлэхийн овгоор Д нэрээр нээлгэсэн юм. Гэтэл одоо иргэний үнэмлэхээ солиулахдаа зөрчлөө арилгасан. Гэтэл 2014 онд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэр овгийн зөрчилтэй боллоо. Иймд Т овогт Д.Л нэртэй ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Таргад овогт Д.Л мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар 2 ширхэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаварын баримт, Д.Л төрсний гэрчилгээний хуулбар, овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нээсэн 0791168 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Б иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Г.Б гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1. Нэхэмжлэгч нь Т овогт Д.Л нэртэй ........дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д.Л мөн болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д эрх олгосон ямар нэг баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Л баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Д.Л нь ............... өдөр Улаангом сумын төрөх газар төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Мөн тэрээр Т овогт Д.а нэрийг Т овогт Д.Л болгон өөрчилж 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн болох нь овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогджээ.

Д.Л 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний үнэмлэх олгохдоо Д.Л нэрээр олгожээ.

Мөн шүүхээс Г.Б мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Б Миний бие нөхөр Ч.Д 1975 онд гэр бүл болж 12 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд охин Д.Л дээрээсээ 4 дэх хүүхэд болж мэндэлсэн билээ. Манай охин Д.Л хөдөө буюу Увс аймгийн Түргэн суманд амьдардаг. Д.Л цахим иргэний үнэмлэх буюу цахимд шилжих үед Дэмчигжав гэх нэрээр буруу овоглогдсон байсан. Ингээд охины маань эрх ашиг хохирч эцгийн нэр нь буруу байгаа учраас шүүхэд хандсан байх гэж бодож байна. Эгч нь охины маань шүүхэд гаргасан өргөдөл болох Д овогтой Л мөн болохыг тогтоож өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн ба түүний мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Т овогт Д.Л нэртэй ..........дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д.Л мөн болох нь Т овогт Д.Л нэрийг Т овогт Д.Л болгон өөрчилж 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн болох нь овог, эцэг /эх/-ийн нэр өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, гэрч Г.Б мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т овогт Д.Л нэртэй ......... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д. Л мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Т овогт Д.Л нэртэй ................дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Т овогт Д.Л мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.БОЛОР