| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | И.Амартөгс |
| Хэргийн индекс | 191/2025/00329/И |
| Дугаар | 191/ШШ2025/09144 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09144
| 2025 10 27 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У от хаягт оршин байрлах, ******* ******* групп ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,691,424.01 төгрөг, ашиглалтын төлбөрт 2,139,604 төгрөг, олох ёстой байсан орлого буюу хохиролд 75,481,560 төгрөг, нийт 143,312,588 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2024 оны 02-р сарын 20-ны өдөр ******* ******* групп ХХК-тай 24/01 дугаартай Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ-г байгуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Ерөнхий ******* , тоот хаягт байрлах оффисын 1-р давхрын 103 тоотын 272.3 м.кв хэмжээтэй талбайг түрээслүүлж эхэлсэн. Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ-ий 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу нэг сарын түрээсийн төлбөр 20,967,100 (хорин сая есөн зуун жаран долоон мянга нэг зуу) төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор урьдчилан төлөх учиртай байсан. ******* ******* групп ХХК нь 2024 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 06 гаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсныг төлөөгүй дараа дараагийн төлбөрийг төлөх мөн хугацаанд төлөөгүй ба үүнээс хойш түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Төлбөр төлөх хугацаа тогтоож өгсөн хэдий ч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.4.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн гэрээг 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөр цуцалж буй талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан юм. Манай компанийн зүгээс удаа дараалан төлбөр төлөхийг шаардсаар байсан тул ******* ******* групп ХХК нь 2024 оны 10-р сарын 03-ны өдөр 15,000,000 (арван таван ая), 10 дугаар сарын 21-ний өдөр 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн төлбөрийг тус тус төлсөн. Мөн тус компани нь энэ оны 03-р сарын түрээсийн төлбөрийн зөрүү болох 12,580,260 (арван хоёр сая таван зуун наян мянга хоёр зуун жар) төгрөгийн үлдэгдэлтэй явсаар ирсэн. Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Түрээслэгч Гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож түрээслүүлэгчид төлнө гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон алданги нь дараах байдлаар тооцоологдож ******* ******* групп ХХК-ийн манай компанид төлбөл зохих түрээсийн төлбөр болон алдангийн үлдэгдэл нь нийт 65,691,424.01 (жаран таван сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун хорин дөрөв) төгрөг болж байна. Түрээсийн төлбөр болон алдангийн тооцооллыг дараах байдлаар гаргасан болно
Түрээсийн төлбөр болон алдангийн тооцооллыг дараах байдлаар гаргасан
болно.
| № | Төлбөрийн утга | Хоног | Нийт дүн | Алданги |
| 1 | 3/14-3/31 түрээсийн төлбөр зөрүү | 18 | 12,580,260 төгрөг | - |
| 2 | 7-р сарын түрээс төлбөр | 30 | 20,967,100 төгрөг | 5,912,722.20 төгрөг |
| 3 | ******* сарын түрээс төлбөр | 30 | 20,967,100 төгрөг | 4,025,683.20 төгрөг |
| 4 | 9-р сарын түрээс төлбөр | 27 | 18,870,390 төгрөг | 1,868,168.61 төгрөг |
|
| Төлбөр төлөлт 2024/10/03 | - | (15,000,000 төгрөг) | - |
|
| Төлбөр төлөлт 2024/10/21 | - | (4,500,000 төгрөг) | - |
| Дүн | 48,986,227 төгрөг | 11,806,574.01 төгрөг | ||
| НӨАТ | 4,898,623 төгрөг |
| ||
| Алданги | 11,806,574.01 төгрөг |
| ||
| Нийт д үн | 65,691,424.01 төгрөг | |||
|
|
Иймд ******* ХХК болон ******* ******* групп ХХК нарын хооронд 2024 оны 02-р еарын 20-ны өдөр байгуулагдсан Оффис, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ-ний дагуу түрээсийн төлбөрт 53,884,849.70 төгрөг, алдангид 11,806,574.01 төгрөг буюу нийт 65,691,424.01 төгрөгийг ******* ******* групп ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* групп ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас түрээсийн гэрээний түрээсийн төлбөр алдангид нийт 67,144,444 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс манай компанид төлбөл зохих түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөөгүйн зэрэгцээ ашиглалтын зардал төлөөгүй, олох ёстой байсан орлого хаах зэргээр хохироосон. Тодруулбал: Талуудын хооронд 2024 оны 02-р сарын 20-ны өдөр Оффис, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ байгуулагдсантай ба тус гэрээгээр ашиглах талбайд ашиглалтын үйлчилгээ үзүүлэх харилцааг зохицуулахаар 2024 оны 02-р сарын 19-ний өдрийн А-24/01 дугаартай Ашиглалтын гэрээ байгуулагдсан.Хариуцагч ******* ******* групп ХХК нь ашиглалтын зардлыг тогтоосон хугацаанд төлж байсан хэдий ч 2024 оны 08 дугаар сараас эхлэн ашиглалтын төлбөр төлөх үүргээ зөрчих болсон. Мөн ******* ******* групп ХХК нь манай компанийн оффисын барилгын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг Аз ХХК-тай хамтран ажиллах болсноо илэрхийлж, 2024 оны 08 дугаар сараас эхлэн тус компанийн түрээс, ашиглалтын төлбөрийг хариуцан төлөхөө 2024 оны 0******* сарын 19-ний өдрийн албан тоотоор илэрхийлж байсан.
Гэвч Аз ХХК нь 8 сарын сүүлээр манай оффисоос гарч явсан ба энэ үед ******* ******* групп ХХК нь Аз ХХК-ийн үлдсэн ашиглалтын төлбөрийг төлөх талаараа хэлж, мөн бичгээр мэдэгдэж Аз ХХК-ийг оффисын талбайг саадгүй чөлөөлөн явахад хүргэсэн. Ийнхүү 101 тоотын түрээслэгч байсан Аз ХХК-ийн 8 дугаар сарын ашиглалтын төлбөр 688,046 төгрөг болсон ба үүнийг ******* ******* групп ХХК хариуцан төлөх учиртай. Харин ******* ******* групп ХХК-ийн өөрийн түрээсэлж байсан 103 тоот оффисын талбайн 2024 оны 8,9,10,11,12 дугаар сарын ашиглалтын төлбөрүүдийг төлөөгүй ба 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,005,898 төгрөгийг 103 тоотын ашиглалтын төлбөр гэж төлсөн. Өдгөө ******* ******* групп ХХК нь манай компанид дараах тооцооллын дагуу нийт 2,139,604 /хоёр сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн ашиглалтын төлбөр төлөх үлдэгдэлтэй байна.
| № | Утга | Нийт дүн |
| 1 | ******* сарын ашиглалт 103 тоот | 410,948 |
| 2 | ******* сарын ашиглалт 101 тоот | 688,064 |
| 3 | 9-р сарын ашиглалт 103 тоот | 594,950 |
| 4 | 10-р сарын ашиглалт 103 | 535,558 |
| 5 | Ашиглалт төлөлт 2024/10/30 | (-1,005,898) |
| 6 | 11-р сарын ашиглапт 103 | 380,491 |
| 7 | 12-р сарын ашиглалт 103 | 535,491 |
| Дүн | 1,945,095 | |
| НӨАТ | 194,509 | |
| Нийт дүн | 2,139,604 | |
|
|
Хоёр. Олох ёстой байсан орлого буюу хохирлын хэмжээ
Үндсэн нэхэмжлэлд дурдсанчлан манай компанийн зүгээс ******* ******* групп ХХК-д түрээсийн төлбөр төлөх хугацаа тогтоосон ч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул манай компани гэрээг 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөр цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж дуусгавар болгосон. Энэ цагаас хойш хариуцагч нь төлбөрөө төлөхгүй атлаа, оффис суллаж өгөх шаардлагыг биелүүлэхгүйгээр хэвийн ашигласаар байсан. Үүний улмаас ******* ХХК нь оффисын талбайг бусад боломжит түрээслэгч нарт санал болгох, тэдгээртэй гэрээлэн талбай түрээслүүлэх боломжгүйд хүрсэн тул энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн. Харамсалтай нь тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд оффисыг чөлөөлөхийг дахин шаардсан ч чөлөөлж өгөхгүй явсаар 2025 оны 01-р сарын 15-ны өдрөөр чөлөөлсөн. Гэрээ цуцлагдсанаас хойш оффисын талбайг чөлөөлөх хүртэл хугацаанд манай компани тус талбайг ******* ******* групп ХХК-д түрээслүүлж байсан үнээр бусад этгээдэд түрээслүүлэн ашиг олох боломжтой байсан. Гэвч тус компани оффисын байранд үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул манай компани 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2025 оны 01-р сарын 15-ны өдрийг хүртэл оффисын талбайг түрээслүүлж олох ёстой байсан орлогыг ******* ******* групп ХХК-д оффисыг 1 сарын 20,967,100 төгрөгөөр түрээслүүлж байсан үнээс дараах байдлаар тооцсон болно.
| № | Олох ёстой байсан орлого | Хоног | Нийт дүн |
| 1 | Хохирол /2024 оны 9-р сар/ | 3 | 2,096,710 |
| 2 | Хохирол /2024 оны 10-р сар/ | 30 | 20,976,100 |
| 3 | Хохирол /2024 оны 11-р сар/ | 30 | 20,976,100 |
| 4 | Хохирол /2024 оны 12-р сар/ | 31 | 20,976,100 |
| 5 | Хохирол /2025 оны 1-р сар/ | 15 | 10,483,550 |
| Дун | 68,619,600 | ||
| НӨАТ | 6,861,960 | ||
| Нийт дүн | 75,481,560 | ||
Ийнхүү манай компани хохиролд 75,481,560 /далан таван сая дөрвөн зуун наян нэгэн мянга таван зуун жар/ төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцож, энэ дүнгээр хохирол хүлээгээд байна.Манай компани 2024 оны 02 сарын 20-ны өдөр 2401 дугаартай Оффис үйлчилгээний зориулалттай талбай түрээслэх гэрээ-г хариуцагч компанитай байгуулсан. Энэ гэрээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий ******* , ******* оффисын 1 давхрын 103 тоотын 272.3 м.кв талбайг түрээсэлсэн. Нэг сарын төлбөрийг 20,967,100 төгрөг байхаар тохирсон. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр урьдчилан төлөх зохицуулалттай байсан. Хариуцагч нь 7 сарын төлбөрийг 6 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан боловч энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш дараа сарын төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан учир энэ маргаан үүссэн. Төлбөрийг төлөх хугацаа тогтоосон боловч тогтоосон хугацаанд төлөөгүй, энэ талаар талууд хоорондоо албан бичгээр харилцсан байдаг. Түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлахаар болж, 2024 оны 9 сарын 27-ны өдөр гэрээг цуцалсан талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч компанийн зүгээ удаа дараа төлбөр төлөхийг шаардсан ба хариуцагч компани 2024 оны 10 сарын 03-ны өдөр 15 сая төгрөг, 10 сарын 21-ний өдөр 4,5 сая төгрөгийг тус тус төлсөн. Манай компанид 2024 оны 3 сарын түрээсийн төлбөрийн зөрүү үүссэн байсан. Гэрээний 7.1-т алданги тооцох зохицуулалттай, алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувь байхаар заасан. Иймд 11,806,574.01 төгрөгийн алданги, нийт төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 48,986,227 төгрөг, нийт алданги болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл нь 65,691,424.01 төгрөг. Түрээсийн үлдэгдэл төлбөрийг 2024 оны 9 сарын 27-ны өдөр түрээсийн гэрээг цуцалсан өдрөөр тооцож байгаа. 2024 оны 3 сарын 14-ний өдрөөс 2024 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл 18 хоногийн 12,580,260 төгрөг, 7 болон 8 сарын төлбөр нь бүрэн төлөгдөөгүй, 9 сарын төлбөр нь гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн буюу 2024 оны 9 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааных буюу 27 хоногоор тоолж 18,870,390 төгрөг. Харин алдангийг хэрхэн тооцож байгаа вэ гэхээр 2024 оны 7 болон 8 сард алданги бодож байгаа. 2024 оны 7 сарын төлбөрийг төлөх хугацаа нь 6 сарын 25-ны өдөр байсан тул 6 сарын 25 өдрөөс тооцож байгаа. Төлбөр төлөх хугацааг урьдчилж төлөхөөр зохицуулсан. Мөн 2024 оны 8, 9 саруудын алдангийг өмнөх сарынх нь 25-ны өдрөөс тооцож шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 01 сарын 13-ны өдөр хүртэл тооцож байгаа. гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. миний бие, Пиерл ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь үндэслэлүүдээр хариу тайлбарыг гаргаж байна: Үүнд: 1. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гаргасан эсэх талаарх эргэлзээ. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшил болон удирдах албан тушаалтны түүхийг нээлттэй сангаас харахад /opendata.mn/ тус компанийн хувьцааг Будын Ариунаа нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш дангаар эзэмшиж ирсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбатын Ганбат 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд, Батмөнхийн Сарантуяа нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тус компанийн Гүйцэтгэх захирлыг албан тушаалыг хашиж ирсэн болох нь харагддаг. Өөрөөр хэлбэл тус компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэж үзэхээр байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.3 дугаар зүйлд Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж, 62.2. Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана гэж тус тус хуульчилсан. Хэргийн материалаас харахад нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байдаг. Тухайлбал хэргийн материал дотор т нэхэмжлэл гаргах эрхийг олгосон итгэмжлэл, түүнийг томилсон тушаал, эсхүл түүнтэй байгуулсан гэрээний аль аль нь байхгүй, итгэмжлэлгүйгээр хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна. Мөн хэрэгт авагдсан компанийн дүрэм нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу ийг томилсон гэх өдрөөс өмнөх дүрэм авагдсан зэрэг эргэлзээтэй зүйлүүд байгааг анхааран үзнэ үү.
2. Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж хуульчилсан. Дээрх хуулийн заалтаас үзвэл түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр тусгасан. Манай компанийн зүгээс /нөхөж байгуулсан/ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24/01 дугаартай Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа болно.
3. Нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар.
******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл болоод нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай албан бичгүүдэд нийт нэхэмжилж буй үнийн дүн тодорхой бус тусгагдсан нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой, ойлгомжтой байх ёстой гэсэнтэй нийцэхгүй байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан бидний хооронд байгуулсан гэрээг 27 хоногийн дараа /Гэрээг хуульд заасанчлан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан/ буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цуцалсан талаар дурдсан атал уг хугацаанаас хойшхи төлбөрийг гэрээнд тусгасны дагуу олох байсан орлого гэсэн агуулгаар, гэрээ хүчин төгөлдөр үетэй нэгэн адил дүнгээр нэхэмжилж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг хугацаанд бусдад түрээслүүлэх бодит боломж байгаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа болно. /Энэ талаар тодорхой баримт байхгүй/ Мөн гэрээг цуцалсан гэх цаг хугацаанаас хойшхи хугацааны дийлэнхи хугацаанд гэрээнд тусгасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй буюу тог, цахилгаанаар хязгаарласны улмаас манай компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, бид өөр оффис, газруудаар компанийн үйл ажиллагааг явуулсаар байсан болно. гэжээ.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т түрээсийн гэрээний талаар тодорхой заасан байгаа. Энэ гэрээний нэршил нь өөрөө оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ гэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өрөөг түрээсэлсэн гэж ярьж байна. Энэ тайлбараас нь үзэхэд 1 объект эзэмшдэг хүн 10 өрөөтэй байлаа гэж бодоход түүнийгээ тус тусад нь түрээслэх юм бол улсын бүртгэлд алыг нь ч бүртгүүлэхгүй явж болох юм шиг тайлбарлаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлж байгаа цаад санаа нь албан ёсны татвар тайлангийн асуудал байдаг байх. Нэг талаараа татвар тайлангаас зугтаах асуудал үүссэн байж болзошгүй гэж би бодож байна. Иргэний хуульд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж байгаа. Түүнээс 1 өрөөг түрээсэлсэн бол бүртгүүлэхгүй гэсэн агуулга байхгүй гэж үзэж байна. Манайх гэрээ цуцалсан 9 сарын 27-ны өдөр хүртэл тэнд байсан. 8 сараас эхлэн төлбөр дутуу төлөгдсөн гэх асуудлаас болж ус, тогийг тасалж байсан. Хуульд зааснаар түрээсийн гэрээг л бүртгүүлнэ гэж байгаа болохоос объектынхоо нэг өрөөг түрээслүүлсэн бол бүртгүүлэхгүй байж болно гэж заагаагүй. Тэгэхээр 10 өрөөтэй 1 объекттой хүн 10 өрөөгөө салгаж түрээслүүлснээ 1 өрөөгөө л түрээслүүлж байгаа гээд алийг нь ч улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байж болохоор юм шиг харагдаж байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Энэ гэрээг байгуулсан эсэх дээр маргаж байгаа бас нэг асуудал нь ******* ******* групп ХХК-ийг төлөөлж Ганбат гэх хүн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр ******* ******* групп ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь гэж хүн байдаг. Иймд манай ******* ******* групп ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд нь төлөөлөх эрхгүй этгээд байсан гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, 2024.02.20-ны өдрийн 24/01 дугаартай оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, 2024.07.19-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.08.05-ны өдрийн 24/048 өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.08.21-ний өдрийн 24/052 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.09.20-ны өдрийн 24/058 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.09.27-ны өдрийн 24/059 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичиг, оффис хүлээлцэх акт, нэхэмжлэх, 2025.03.31-ний өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.02.19-ний өдрийн Ашиглалтын гэрээ, 2024.11.06-ны өдрийн Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2024.08.21-ний өдрийн 24/052 дугаартай Хариу хүргүүлэх нь тухай албан бичиг, 2024.10.21-ний өдрийн 24/064 дугаартай Оффис чөлөөлөх шаардлага хүргүүлэх нь албан бичиг, 2024.11.05-ны өдрийн 24/068 дугаартай Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2024.11.18-ны өдрийн 24/073 дугаартай Шаардлага хүргүүлэх нь албан бичиг, 2024.12.25-ны өдрийн 24/082 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг,2025.01.07-ны өдрийн 25/001 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх нь албан бичиг, ******* ХХК-ийн санхүүгийн баримт, нэхэмжлэх, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.03.25-ны өдрийн 20 дугаартай итгэмжлэл, 2025.05.06-ны өдрийн 43 дугаартай итгэмжлэл, 2025.04.16-ны өдрийн 33 дугаартай итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.09.05-ны өдрийн 78 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2025.09.16-ны өдрийн 85 дугаартай итгэмжлэл си ди зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас 2025.06.03-ны өдрийн хариу тайлбар, 2025.08.27-ны өдрийн итгэмжлэл, 2025.09.29-ний өдрийн итгэмжлэл, зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаар Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, үүсгэн байгуулагчийн мэдээлэл, зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* групп ХХК-д холбогдох Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 53,884,849.70 төгрөг, алданги 11,806,574.01 төгрөг, нийт 65,691,424.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Ашиглалтын төлбөрт 2,139,604 төгрөг, олох ёстой байсан орлого буюу хохиролд 75,481,560 төгрөг, нийт 77,621,164 төгрөгийг гаргуулах тухай гэж нэмэгдүүлж, нийт 143,312,588.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ-г байгуулан, ... оффисын 1-р давхрын 103 тоотын 272.3 м.кв хэмжээтэй талбайг түрээслүүлж эхэлсэн.
Түрээсийн төлбөр 20,967,100 төгрөг, төлбөрийг сар бүрийн 25-ны дотор урьдчилан төлөх учиртай байсан. ******* ******* групп ХХК нь 2024 оны 07 дугаар сарын түрээсийн төлбөрийг 6 сарын 25-ны өдөр төлөх ёстой байсныг төлөөгүй дараа дараагийн төлбөрийг төлөх мөн хугацаанд төлөөгүй ба үүнээс хойш түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.
Гэрээг 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөр цуцалж буй талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцалсан юм.
Түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон алданги нь дараах байдлаар тооцоологдож ******* ******* групп ХХК-ийн манай компанид төлбөл зохих түрээсийн төлбөр болон алдангийн үлдэгдэл нь нийт 65,691,424.01 төгрөг,
Хариуцагчийн зүгээс манай компанид төлбөл зохих түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаандаа төлөөгүйн зэрэгцээ ашиглалтын зардал төлөөгүй, олох ёстой байсан орлого хаах зэргээр хохироосон.
******* ******* групп ХХК нь манай компанид 2,139,604 төгрөгийн ашиглалтын төлбөр төлөх үлдэгдэлтэй байна.
Гэрээг 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөр цуцлахтухай мэдэгдэл хүргүүлж дуусгавар болгосон. Энэ цагаас хойш хариуцагч нь төлбөрөө төлөхгүй атлаа, оффис суллаж өгөх шаардлагыг биелүүлэхгүйгээр хэвийн ашигласаар байсан. Үүний улмаас ******* ХХК нь оффисын талбайг бусад боломжит түрээслэгч нарт санал болгох, тэдгээртэй гэрээлэн талбай түрээслүүлэх боломжгүйд хүрсэн тул энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн. Харамсалтай нь тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд оффисыг чөлөөлөхийг дахин шаардсан ч чөлөөлж өгөхгүй явсаар 2025 оны 01-р сарын 15-ны өдрөөр чөлөөлсөн. Гэрээ цуцлагдсанаас хойш оффисын талбайг чөлөөлөх хүртэл хугацаанд манай компани тус талбайг ******* ******* групп ХХК-д түрээслүүлж байсан үнээр бусад этгээдэд түрээслүүлэн ашиг олох боломжтой байсан. Гэвч тус компани оффисын байранд үйл ажиллагаагаа явуулсаар байсан тул манай компани 2024 оны 09-р сарын 27-ны өдрөөс 2025 оны 01-р сарын 15-ны өдрийг хүртэл оффисын талбайг түрээслүүлж олох ёстой байсан орлогыг ******* ******* групп ХХК-д оффисыг 1 сарын 20,967,100 төгрөгөөр түрээслүүлж байсан үнээс манай компани хохиролд 75,481,560 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцож, энэ дүнгээр хохирол хүлээгээд байна... гэж тодорхойлсон.
Хариуцагч ******* ******* групп ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Тус компанийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах цаг хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нь Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэж үзэхээр байна.
Хэргийн материалаас харахад нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байдаг.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтаас үзвэл түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр тусгасан. Манай компанийн зүгээс /нөхөж байгуулсан/ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24/01 дугаартай Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ-г Улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа.
Бидний хооронд байгуулсан гэрээг 27 хоногийн дараа /Гэрээг хуульд заасанчлан 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан/ буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр цуцалсан талаар дурдсан атал уг хугацаанаас хойшхи төлбөрийг гэрээнд тусгасны дагуу олох байсан орлого гэсэн агуулгаар, гэрээ хүчин төгөлдөр үетэй нэгэн адил дүнгээр нэхэмжилж байгааг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг хугацаанд бусдад түрээслүүлэх бодит боломж байгаагүй гэж бидний зүгээс үзэж байгаа болно.
Мөн гэрээг цуцалсан гэх цаг хугацаанаас хойшхи хугацааны дийлэнхи хугацаанд гэрээнд тусгасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй буюу тог, цахилгаанаар хязгаарласны улмаас манай компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, бид өөр оффис, газруудаар компанийн үйл ажиллагааг явуулсаар байсан болно... гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ХХК болон ******* ******* групп ХХК-ийн хооронд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №24/01 дугаартай Оффис үйлчилгээний зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ байгуулагджээ.
Уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий ******* тоот хаягт байрлах Office нэртэй барилгын 1-р давхрын 103 тоот хаягт байрлах 272.3 м.кв хэмжээтэй талбайг 2024 оны 03 дугаар сарын 14-ний 2026 оны 03 дугаар сарын 14-ний хүртэл 2 жилийн хугацаатай түрээслүүлэхээр, түрээсийн төлбөр 1 м.кв талбайн төлбөр нь 77,000 төгрөг, нийт нэг сарын үндсэн төлбөр 20,967,100 төгрөг төлөхөөр, түрээслэгч нь гэрээ байгуулсантай холбогдуулан ашиглалтын зардал буюу цахилгаан, цэвэр ус% хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах зардал, хог ачилтын зардал зэргийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Түүнчлэн, талууд түрээсийн гэрээ байгуулагдсантай холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А-24/01 дугаартай Ашиглалтын гэрээ-г байгуулж, тухайн гэрээгээр цахилгаан, цэвэр усаар хангагдах, бохир усыг татан зайлуулах, хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулах, эрх бүхий байгууллагаас ирсэн төлбөрийн нэхэмжлэх болон тоолуурын заалтыг үндэслэн, гэрээнд заасан нөхцөлийн дагуу тооцоолсон дүнгээр ашиглалтын зардлыг төлж, нийтийн эзэмшлийн талбай ашиглахтай холбоотой шаардлагуудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн зүйлийн 318.3-т Хуульд өөрөө заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус зохицуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан болох нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээ-ээр нотлогдож байна.
Мөн хэрэгт авагдсан Ү-2203009582 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий ******* , 2В тоот хаягт байршилтай 655 м.кв талбайтай, Үйлчилгээ, оффиссын зориулалттай 1 дүгээр давхарын үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч ******* ХХК байх бөгөөд түрээсийн зүйл нь тухай үл хөдлөх хөрөнгийн 1 давхрын 103 тоот хаягт байрлах 272.3 м.кв хэмжээтэй талбайг түрээслүүлсэн түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан байна.
Түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус тодорхой хэсгийг түрээсэлсэн болох нь түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.
Түүнчлэн, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдэж, шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэлээ хуульд заасны дагуу гаргасан нь хариуцагчийн эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийг түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир түрээсийн төлөгдөөгүй төлбөр болон алданги, ашиглалтын зардал, түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй учир олох ёстой байсан орлогыг шаардсан ба хариуцагч гэрээг улсын бүртгэлд бүртгээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ, эзэмшиж, ашиглаж байсан учир төлөгдөөгүй хугацааны төлбөр, ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алданги болон олох ёстой байсан орлого нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлсөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан нь Түрээсийн гэрээний эрх зүйн зохицуулалтад Иргэний хуульд заасан эд хөрөнгө хөлсөх гэрээний эрх зүйн зохицуулалтууд адил хамаарах юм.
Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах журам үйлчлэх юм.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно, 294.1.3-т хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан, 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар, 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах хугацаа 3 сар байх бөгөөд, энэ хугацааг гэрээ цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т Түрээсийн төлбөрийг 5 хоногоос дээш хугацаанд төлөөгүй хугацаа хожимдуулсан түрээслүүлэгч гэрээг цуцалж өөрт учирсан хохирлоо арилгахыг шаардана, 8.1.4.1-д Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлбөр төлөх өдрөөс 5 хоног хэтэрсэн, төлбөр төлөх шаардлагыг удаа дараалан биелүүлээгүй гэж тохиролцсоныг үндэслээд нэхэмжлэгч тал 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөр гэрээгээ цуцалж буй талаар мэдэгдэж, гэрээгээ цуцалсан талаар дурдсан байх ба энэ талаар хариуцагч маргаагүй.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг цуцлах хүртэл түрээсийн зүйлийг ашигласан байх бөгөөд гэрээг цуцалснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр хариуцагч ******* ******* групп ХХК түрээсийн зүйлийг чөлөөлсөн талаар талууд маргаагүй.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1.5-т Дараа сарын түрээсийн төлбөрийг урьдчилан өмнөх сар бүрийн 25-ны өдрийн дотор түрээслүүлэгчид бэлнээр эсхүл түрээслүүлэгчийн Хаан банкны 5121026390 дугаар дансанд шилжүүлнэ гэж заасан боловч хариуцагч ******* ******* групп ХХК түрээсийн гэрээний төлбөрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 03 дугар сарын 31-ний өдрийн төлбөр 12,580,260 төгрөг, 7, 8, 9 сарын төлбөр, нийт 53,884,849.70 төгрөг төлөгдөөгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Түрээсийн төлбөрт хариуцагч ******* ******* групп ХХК 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөгийг тус тус төлсөн байх ба хариуцагч Чингси ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөр болох 53,884,849.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул түрээсийн гэрээг цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагч ******* ******* групп ХХК-иас 53,884,849.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 8, 9, 10, 11, 12 дугаар сарын ашиглалтын төлбөр болох 2,139,604 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжилснийг хариуцагч ******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч ******* ******* групп ХХК-иас 2,139,604 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө заажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* групп ХХК гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүйтэй холбогдуулан гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэл хугацааны алдангид 11,806,574.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* групп ХХК-ийг гэрээний хугацааг хэтрүүлсэн буюу 2024 оны 7 сарын түрээсийн төлөөгүй төлбөр 20,967,100 төгрөгөөс алдангид 5,912,722.20 төгрөг, 8 сарын түрээсийн төлөөгүй төлбөр 20,967,100 төгрөг, 9 сарын түрээсийн төлөөгүй төлбөр 18,870,390 төгрөгөөс 1,868,168.61 төгрөгийн алдангийг гэрээг цуцалсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож алдангийг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцалж, түрээсийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжилсэн тул гэрээг цуцалсан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд түрээсийн гэрээг цуцалсан өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг нэхэмжлэгчид түрээсийн гэрээ цуцлах хүртэл хугацааны алдангийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.
Хариуцагч ******* ******* групп ХХК нь гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний 7.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч ******* ******* групп ХХК-иас алданги 11,806,574.01 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.2-т Түрээсийн гэрээ дууссан боловч түрээслэгч нь ажлын байрыг чөлөөлж өгөөгүй тохиолдолд ажлын байрыг хүлээлгэн өгөөгүй хоног тутамд ногдох түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээх ба түрээслүүлэгч нь уг төлбөрийг түрээслэгчийн байршуулсан барьцаа хөрөнгөнөөс авах буюу үлдэх хэсгийг шаардах эрхтэй гэж заажээ.
Хариуцагч ******* ******* групп ХХК 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр түрээсийн талбайг чөлөөлж өгсөн байх бөгөөд гэрээг цуцласан 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр чөлөөлж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг чөлөөлж өгөх талаар хүргүүлж байсан албан бичгүүд болон зохигчдын тайлбар нотлогдож байна.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэж заажээ.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3, 294.2.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч тал түрээсний гэрээг хугацаанаас өмнө нь цуцалж, дуусгавар болгосон байх бөгөөд мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т зааснаар гэрээг дуусгавар болгоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөр зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу түрээсийн талбайг хариуцагч хүлээлгэж өгөөгүйгээс олох ёстой байсан орлого гэж түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөрийн үнээр тооцож, түрээсийн талбайг хүлээлгэж өгөх хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд хариуцагч ******* ******* групп ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 53,884,849.70 төгрөг, алданги 11,806,574.01 төгрөг, ашиглалтын зардал 2,139,604 төгрөг, олох ёстой байсан орлого 75,481,560 төгрөг, нийт 143,312,588 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 326 дугаар зүйлийн 326.2, 294 дүгээр зүйлийн 294.1, 295 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* групп ХХК-иас 143,312,588 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,407 төгрөг, 546,056 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* групп ХХК-иас 1,032,463 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС