Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2025/00307

 

 

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2025/00307

Завхан аймаг

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ө даргалж,

Нарийн бичгийн даргаар Л.З-г оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .........аймгийн .......сумын ............багт оршин суугч Х овогт Д-гийн Б-гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...“...Миний бие Д.Б .......... оны ...... дугаар сарын ......-нд төрсөн. ........... онд 1 дүгээр ангид орж бага ангид байхдаа сургуулиас гарч аав, ээж, ах дүү нарын хамт амьдарч 15 наснаасаа З аймгийн Т сумын Б нэгдэлд малчин, мужааны ажил хийж байсан. 2013 онд Ч овогтой Л-тай гэр бүл болсон. Ам бүл 3 малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлттэй байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр дутуу бичигдсэн. Тухайн үеийн А данс олдохгүй архивт байхгүй тул 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл ..........аймгийн .........сумын Бадрал нэгдэлд туслах ажилтнаар,  1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ......аймгийн ........й сумын Б компанид ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн  миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.Б нь .......аймгийн Т сумын Б нэгдэлд туслах ажилтнаар 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл, .............аймгийн Т сумын Б компанид ажилтнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

 Д-гийн Б-д З аймгийн Т сумын Б нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн нээж олгож, ажилласан хоног авсан хөлсийг 1985 онд 1, 3-4, 10-11 сар, 1986 онд 1-3, 6, 10 сар, 1987 онд 1-4, 6, 8 сар, 1989 онд 1, 3-6, 10-12 сар, 1990 онд  1-12 сарыг дуустал бичиж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Д-гийн Б-д ......... аймгийн Т сумын Б нэгдлээс 1996 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн нээж олгож, ажилласан хоног авсан хөлсийг 1991 онд 1-12 сарыг ...дуустал бичиж гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

.............аймгийн Архивын тасгийн “...1986-1990 онд Т сумын Б нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажиллаж байсан гэх Д.Б-гийн цалингийн тодорхойлолтыг олгов. 1986 онд 894,27 төгрөг, 1-3, 6-10 сар, 1987 онд 745,94 төгрөг, 1-4, 6, 8 сар, 1989 онд 1326,28 төгрөг, 1, 4-6, 10-12 сар, 1990 онд 2751,59 төгрөг, 1-12 сар...” гэсэн архивын лавлагаа,

Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн: “...Т сумын Б ХХК нь .......... регистрийн дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдэж, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдөр татан буугдсан...” гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

.........аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д-гийн Б, э-эй, ........аймгийн Т сумын Б нэгдэлд нормчин ажилтай, оршин суух хаяг З аймгийн Т сум, 1986 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан иргэний хаягийн хуудасны 7 маягтын хуулбар,

...........аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д-гийн Б, э-тэй, РД:................ .........оны ..... дугаар сарын ........-ны өдөр төрсөн, боловсролгүй, Б нэгдэлд ажилд 1985 онд орсон, тэжээл үйлдвэрлэгч ажилтай Т сум, цэргийн алба хаагаагүй, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Гэрч Н.А-ын “...Д.Б нь эхлээд З аймгийн Т сумын Б нэгдлийн туслах үйлдвэр бригадад гручик, туслах ажилтнаар ажиллаж байгаад дараа нь аав, ээжийн хамт мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байна. Би Батнасантай нэг сумын нэг багийн хүмүүс. Түүнийг бага байхаас танина. Тиймээс түүний ажил амьдралыг сайн мэднэ. Манай сум нэгдлийн даргаар Б гэдэг хүн ажиллаж байсан. Манай сумын нэгдэл нь 1991 он татан буугдаж Бадрал компани болсон. Түүнээс хойш Б ....Б компанид ажиллаж байгаад хувьдаа малаа авч одоо хувийн малаа маллаж амьдардаг юм...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

4. Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х овогт Д-гийн Б-г З аймгийн Т сумын Б нэгдэлд туслах ажилтнаар 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл, З аймгийн Т сумын Б компанид ажилтнаар 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ