Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 141/ШШ2025/00294

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

               

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ........... байрлах “С.Н” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................... оршин суугч М Бд холбогдуулан 5,747,309.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С.Н” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...М овогтой Б нь 2024 оны 01 дүгээр сарын 31-нд “С.Н” ХХК-аас GALAXY A54 5G 128GB загварын 1,649,900 төгрөгийн үнэ бүхий гар утас болон GALAXY S21 FE 128GB загварын 2,999,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан. Ингэхдээ Г банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 4,649,800.00 төгрөгийн жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, төлбөрийг төлсөн юм. М.Б нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 3,995,540.47 төгрөг ,үндсэн хүү 305,681.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,888.66 төгрөг, нийт 4,307,110.47 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан болно. М.Б нь банктай зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл олгогдсон өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө. Зээлийн нэг өдрийн хүүг тооцохдоо жилийн хүүг 365 хоногт хувааж, нийт хүүг тооцохдоо ашигласан хонгоор үржүүлнэ”, 2.1.8-д “Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хугацааг 90-ээс дээш хоногоор хэтрүүлсэн  тохиолдолд тухайн өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл дүнгийн зээлийн жилийн хүү 38.4 хувь болж өөрчлөгдөнө” гэж тус тус зааж тохиролцсон. Иймээс манай компани нь М.Бгаас зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацааны хүүг жилийн 38,4 хувиар тооцож нэхэмжлэх эрхтэй байна. Бид хэтрэн хугацааны хүү нэхэмжлэхдээ: шаардах эрх шилжүүлж авахад төлөгдөөгүй байсан үндсэн зээлийн үлдэгдэл 3,995,540.74 төгрөгөөс гэрээний дагуу тооцоход 1 өдрийн хүүнд 4,203.52 төгрөг төлөх үүрэг хүлээсэн /3,995,540.74*0,384 (жилийн 38.4 хувийн хүүтэй зээлсэн) : 365 хоног/, хугацааг, шаардах эрх шилжүүлж авсан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бодоход 340 хоног хугацаа хэтэрсэн. Иймд 1 өдрийн хүү болох 4,203.52 төгрөгийг 340 хоногоор үржүүлж тооцоход зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүүд 1,429,199.45 төгрөг төлөх үүргийг хүлээнэ. Манай компани нь М.Бгаас үндсэн 3,995,540.74 төгрөг, үндсэн хүү 305,681.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,888.66 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1,429,199.45 төгрөг, нийт зээлийн 5,736,309.92 төгрөг, мөн нотариатын зардал 11,000 төгрөг, бүгд 5,747,309.92 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,907 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү....” гэжээ.

 

Хариуцагч М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие М овогтой Б нь Голомт банк буюу С.Н ХХК-д 5,747,309.92 төгрөгийн өртэй учраас заавал төлж барагдуулах болно. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “С.Н” ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан 5,747,309.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б нь “...Миний бие М овогтой Б нь Голомт банк буюу С.Н ХХК-д 5,747,309.92 төгрөгийн өртэй учраас заавал төлж барагдуулах болно. Иймд надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С.Н” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас 54,254 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 54,254 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 108,507 төгрөгийг нэхэмжлэгч “С.Н” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “С.Н” ХХК-ний хариуцагч М.Бд холбогдуулан гаргасан 5,747,309.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С.Н” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,507 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бгаас 54,254 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 54,254 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 108,507 төгрөгийг нэхэмжлэгч “С.Н” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ