Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 141/ШШ2025/00295

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: .................. “К.б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....... багт оршин суугч Д овогт Ргийн Эд холбогдуулан 33,246,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “К.б” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Р.Э нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр .................. тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 29,746,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Үндсэн хүүнд 61,740 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 05 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Р.Этай байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үндсэн зээл 29,746,000 төгрөг, үндсэн хүү 3,450,081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,456 төгрөг нийт 33,246,537 төгрөгийг гаргуулж К.бинд олгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Р.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие тус шүүхэд “К.б” ХХК-иас гаргасан зээлийн гэрээний үүрэг болох 33,246,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “К.б” ХХК нь хариуцагч Р.Эд холбогдуулан 33,246,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Э нь “...Миний бие тус шүүхэд “К.б” ХХК -иас гаргасан зээлийн гэрээний үүрэг болох 33,246,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Р.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “К.б” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,183 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгаас 162,092 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 162,092 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 324,183 төгрөгийг нэхэмжлэгч “К.б” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “К.б” ХХК нь хариуцагч Р.Эд холбогдуулан гаргасан 33,246,537 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “К.б” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,183 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгаас 162,092 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 162,092 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 324,183 төгрөгийг нэхэмжлэгч “К.б” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ