| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00361/И |
| Дугаар | 141/ШШ2025/00296 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 141/ШШ2025/00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ............................ байрлах “Т.бФ Б” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................................. багт оршин суугч Г.Төд холбогдуулан 3,883,681.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т.бФ Б” ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Т.бФ Б” ХХК-ийн зүгээс зээлдэгч Г.Т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Т нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4 заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан ........ дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, ......... дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,541,804.72 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 284,811.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,065.88 төгрөг, нотариатын зардалд 39,000.00 төгрөг, бүгд 3,883,681.61 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Төөс гаргуулж, “Т.бФ Б” ХК-г хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Г.Т нь “Т.бФ Б” ХХК-иас 3,844,681.61 төгрөг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Т.бФ Б" ХХК нь хариуцагч Г.Төд холбогдуулан 3,883,681.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т нь “...Миний бие Г.Т нь “Т.бФ Б” ХХК-иас 3,844,681.61 төгрөг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т.бФ Б” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,089 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Төөс 38,545 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 38,545 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 77,089 төгрөгийг нэхэмжлэгч “Т.бФ Б” ХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “Т.бФ Б” ХХК-ний хариуцагч Г.Төд холбогдуулан гаргасан 3,883,681.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т.бФ Б” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,089 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Төөс 38,545 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 38,545 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 77,089 төгрөгийг нэхэмжлэгч “Т.бФ Б” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ