| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00314/И |
| Дугаар | 141/ШШ2025/00301 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2025/00301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ...................... багт оршин суугаа Хотгор овогт Б.О нэхэмжлэлтэй “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.О миний бие төрсөн цагаас хойш эцэг, эх дээрээ байж хоёр хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн юм. Эцэг эх маань 2009 онд нас барж би 50 нас хүрээд малчнаар тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалд хандсан юм. Гэтэл нийгмийн даатгалын байцаагч 1995 он, 1996 онуудад Түдэвтэй сумын Баянцагаан багийн мал тооллогын “А” дансанд миний эцэг Ш Б эцгийн нэрний эхний үсгийг “Ж” гэж бичигдсэн, мөн Нөмрөг сумын Баянзүрх багийн мал тооллогын “А” дансанд М.Б нэрээр бичигдсэн учраас миний аав Б эцгийн нэрний үсэг нь өөр өөрөөр бичигдсэн байгаа нь Ш Б мал тооллогын “А” данс гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул шүүхээр үйл явдлыг тогтоолгосон шийдвэр хэрэгтэй байгаа юм. Манай аавыг Ш Б гэдэг боловч нутгийн зарим хүмүүс М Б гэж дууддаг байснаар эцгийн нэрний эхний үсгийг М гэж бичсэн байна. Мөн Ш эхний үсгийг тухайн үеийн багийн дарга андуурч “Ж” гэж бичсэн болж тэтгэвэр тогтоолгоход хүндрэл үүсч байна. Иймд Ш Бг Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багт мал маллаж байхдаа Ж.Б нэрээр 1995 онд 408 толгой мал, 1996 онд 387 толгой мал тоолуулсан үйл явдал мөн Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт мал маллаж байхдаа М.Б нэрээр 1999 онд 476 толгой мал, 2000 онд 432 толгой мал тоолуулсан үйл явдлыг тус тус тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие Монголын өмгөөлөгчдийн холбооноос явуулах цахим хуралдаанд оролцох тул Б.Од холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.О нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Ш Б Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багт мал маллаж байхдаа Ж.Б нэрээр 1995 онд 408 толгой мал, 1996 онд 387 толгой мал тоолуулсан, мөн Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт мал маллаж байхдаа М.Б нэрээр 1999 онд 476 толгой мал, 2000 онд 432 толгой мал тоолуулж байсан болох нь:
- Хотгор овогт Б О ...... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Улсын бүртгэлийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ..................... дугаартай “............................. регистрийн дугаартай, .......................... иргэний бүртгэлийн дугаартай, Ш овогт Б, эрэгтэй, нас барсан огноо 2009 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн газар Завхан аймаг Түдэвтэй сум, бүртгэлийн дугаар ......, бүртгэсэн он сар өдөр, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр...” гэсэн лавлагаа,
- Улсын бүртгэлийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .............................дугаартай “...................... регистрийн дугаартай, .....................иргэний бүртгэлийн дугаартай, Х овогт Ш Ц., эмэгтэй, нас барсан огноо 2012 оны 05 дугаар сарын 22 өдөр бүртгэсэн газар Завхан аймаг Түдэвтэй сум, бүртгэлийн дугаар ......., бүртгэсэн он сар өдөр, 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр...” гэсэн лавлагаа,
- Улсын бүртгэлийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ..................... дугаартай “........................ регистрийн дугаартай, .................. иргэний бүртгэлийн дугаартай, Ш Я, эмэгтэй, нас барсан огноо 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн газар Завхан аймаг Нөмрөг сум, бүртгэлийн дугаар ...... бүртгэсэн он сар өдөр, 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр...” гэсэн лавлагаа,
- Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багийн засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 019 дугаартай “...Тус багийн иргэн БО. ...................... регистрийн дугаартай ам бүл-2, охины хамт амьдардаг. 1990 оноос хойш манай багт тогтвор суурьшилтай мал маллан амьдарч байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03-07/3381 дугаартай “...Ш.Б, тэгүүлэгч өөрөө, 1942 оны 03 дугаар сар, 57 настай, эрэгтэй, Г.Я, эхнэр, 1943 оны 05 дугаар сар, 56 настай, эмэгтэй, Б О, охин, 1975 оны 8 сар, 24 настай, эмэгтэй, Б О, охин, 1988 оны 3 сар, 11 настай, эмэгтэй, О Б, ач,зээ, 1995 оны 3 сар, 4 настай, эмэгтэй, Б Б, охин, 1981 оны 05 сар, 18 настай, эрэгтэй, О О, ач, зээ, 1999 оны 2 сар, 0 эмэгтэй...” гэсэн лавлагаа
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ..................... дугаартай “........................ регистрийн дугаартай ........................ бүртгэлийн дугаартай, Х овогт Б О, эмэгтэй, 1975 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Завхан, 54 дугаар, бүртгэсэн он сар, өдөр, 1975 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, эцэг .....................регистрийн дугаартай, Ш Б, эх ................регистрийн дугаартай, С овогт Г.Я...” гэсэн лавлагаа
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр А/722 дугаартай “...Түдэвтэй сумын Баянцагаан багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Ш.Б /Ж.Б/ 1995-1998, Нөмрөг сумын Баянзүрх багт М.Б 199-2000, Б.О 2011-2012, 2022, 2024 оны мал тооллогын бүртгэл 1995 онд адуу-21, үхэр-34, хонь-305, ямаа-48 бүгд-408, 1996 онд адуу-24, үхэр-33, хонь-293, ямаа-67 бүгд-397, 1997 онд адуу-37, үхэр-46, хонь-267, ямаа-65 бүгд-405, 1998 онд адуу-26, үхэр-47 хонь-234, ямаа-70 бүгд-377, 1999 онд адуу-20, үхэр-38, хонь-332, ямаа-96 бүгд-476, 2000 онд адуу-8, үхэр-7, хонь-315, ямаа-102 бүгд-432, 2011 онд адуу-0, үхэр-0, хонь-76, ямаа-58 бүгд-134, 2012 онд адуу-0, үхэр-4, хонь-41, ямаа-16 бүгд-61, 2022 онд адуу-0, үхэр-24, хонь-47, ямаа-16 бүгд-87, 2024 онд адуу-2, үхэр-28, хонь-45, ямаа-17 бүгд-92...” гэсэн лавлагаа болон тооллогын баримтууд,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Б.О РД:.................. э, ................... төрсөн, Түдэвтэй сум, 8 жилийн сургууль, 1982 он, 7-р анги, сурагч, 1988 он Түдэвтэй сум бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М Б, РД:......................, эрэгтэй, .................................... өдөр төрсөн, Цэцэн уул сум, Бадрал нэгдэлд, 1963 тракторч, 1963 он Түдэвтэй сум бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...М.Б, эрэгтэй, 1942 онд төрсөн, 29 настай, үндсэн захиргаа Цэцэн-Уул сум, ажиллаж байгаа газар Түдэвтэй сум, тракторчин, нийгмийн байдал нэгдэлчин, ...Г.Я, эмэгтэй, 1943 онд төрсөн, 28 настай, үндсэн захиргаа Нөмрөг сум, нийгмийн байдал нэгдэлчин...” гэсэн 1961 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэгдсэн гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “............ регистрийн дугаартай Завхан аймгийн Нөмрөг, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Х овогт Б О, 1975 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын төрөх, халх, эмэгтэй, Баянзүрх баг, бүрэн бус дунд боловсролтой...” гэсэн иргэний үнэмлэх авах өргөдөл,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...М Б, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Оройн товгор хэсэгт тракторын жолооч” гэж тэмдэглэсэн 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэлтэй, түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,
- Гэрч Г.Ц: “...О эцэг Б, эх Я нарыг нэг нутгийн хүмүүс болохоор тэднийг болон охин болох О нарыг сайн танина. Мөн Б.О нь миний бага охинтой нэг ангид сургуульд хамт сурдаг байсан юм. Түүний өвөөг Ш гэдэг хүн байсан, бид М гэж дууддаг байсан. Дээр үед болон одоо ч тэр нутгийн хүмүүс бие биенийгээ тал, авгайлсан нэрээр дууддаг. Б.Оийн аав Б нь Түдэвтэй суманд Бадрал нэгдлийн Баянцагаан бригадад малчнаар, 1992 онд өмч хувьчлал явагдаж хувийн малаа Баянцагаан багтаа малласан. Би сургуулийн галч, нэгдэлд бичээч, эмийн санч, худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нэгдлийн буудлын эрхлэгч зэрэг ажлуудыг 36 жил тасралтгүй ажилласан. Тийм учраас сумынхаа бүх хүмүүсийг сайн таньж мэднэ. Ингээд эднийх 1995 онд Завхан аймгийн Нөмрөг сум руу шилжин очиж мөн хувийн малаа үргэлжлүүлэн малласан. Нөмрөг, Түдэвтэй сум нь зэргэлдээ 45 км зайтай оршдог. Тийм ч учраас Б өөрийн төрсөн нутаг Түдэвтэй суманд байнга ирж очдог байсан. Охин Б.О нь манайхаар байнга орж гардаг байсан, миний охинтой найзалдаг...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.Г: “...О эцэг Б, эх Я нарыг нэг нутгийн хүмүүс болохоор тэднийг болон охин болох О нарыг сайн танина. Мөн Б.О нь миний бага охинтой нэг ангид сургуульд хамт сурдаг байсан юм. Түүний өвөөг Ш гэдэг хүн байсан, бид М гэж дууддаг байсан. Дээр үед болон одоо ч тэр нутгийн хүмүүс бие биенийгээ тал, авгайлсан нэрээр дууддаг. Б.Оийн аав Б нь Түдэвтэй суманд Бадрал нэгдлийн Баянцагаан бригадад малчнаар, 1992 онд өмч хувьчлал явагдаж, хувийн малаа Баянцагаан багтаа малласан. Би Завхан аймгийн Түдэвтэй сумын Бадрал нэгдэл, Бадрал ХК-д нягтлан бодогчоор ажиллаж тэдний цалин хөлсний тооцоог хийж гүйцэтгэдэг байсан болохоор сумынхаа бүх хүмүүсийг таньдаг. Ингээд эднийх 1995 онд Завхан аймгийн Нөмрөг сум руу шилжин очиж мөн хувийн малаа үргэлжлүүлэн малласан. Нөмрөг, Түдэвтэй сум нь зэргэлдээ 45 км зайтай оршдог. Тийм ч учраас Б өөрийн төрсөн нутаг Түдэвтэй суманд байнга ирж очдог байсан. Охин Б.О нь манайхаар байнга орж гарч, охинтой найзалдаг, одоо ч тэд найзалсаар байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Б.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ш Бг Завхан аймгийн Түдэвтэй сумын Шар нуруу багт мал маллаж байхдаа Ж.Б нэрээр 1995 онд 408 толгой мал, 1996 онд 387 толгой мал тоолуулж байсан, мөн Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багт мал маллаж байхдаа М.Б нэрээр 1999 онд 476 толгой мал, 2000 онд 432 толгой мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ